28.8.09

Л.Өлзийтөгс: "Нүдний шилэнд үлдсэн зурагнууд"

Метронд чимх чимхээр уншсаар дуусгав. Таалагдсан. Уншсаны дараа бодох эргэцүүлэх бясалгах юм үлддэг нь таалагдсан. Өөрийнхөөрөө ойлгосон. Ойлгох гэж яахыг хэлдэг юм бол? Логик гаргалгааг нь дагаж явах? Утга зохиол болохоороо арай өөр байхаа тэ. Бичсэнтэй нь санаа нийлж, баатруудынх нь үйлдэл, бодолыг хүлээн зөвшөөрөх юм болуу. Энэ утгаараа бол овоо л ойлгох шиг боллоо. Ухаантай бүсгүй юмаа. Бишрэх сэтгэл ч төрлөө.

"Аквариум"-ын хэсгээс...
Хүн болгон л хоёр дүртэй аж. Үнэндээ тэр хоёр дүрийнхээ нэгийг нь л бусдад харуулахад хангалттай. Хэн ч өөрийгөө сайн, сайхан гэж бодсондоо буй болгосон тэр дүрээ л бусдад харуулахыг хүсдэг, түүгээрээ л баг хийж явдаг. Хоёр дах нь хэдий өөр байлаа ч, бусдад харуулахыг хүсч байгаа тэр багаар нь л хүнд хандах хэрэгтэй юм байна. Заавал багийг нь хуулах гээд, нөгөө, жинхэнэ дүрийг нь үзэх гээд байх хэрэг юу байна аа?
/Бясалгагч загасны бодол шүү хэхэ. Би бас бясалгах дуртай/


"Шувуу үзээгүй хүн" хэсгээс...
Яг л ингээд л суугаад л, чиний яриаг сонсоод л баймаар байна. Би эндээс явах дургүй байнаа.
/ Энэ хүн амьдралаас явмааргүй байсан байхдаа. /

"Хүүхэлдэйн үс" хэсгээс...
"Тэр өөр хүн."
Харин Өнөрөө тэднийг өрөвдөн шүүрс алдана. Бас тэд үнэхээр гайхалтай, тэвчээртэй, жинхэнэ эмэгтэй хүмүүс юм шиг ч санагдана. Өнөрөөгийн бол арван хором ч тэсч чаддаггүй хүүхдийн орилох дуу, шүлсээ үсчүүлэн гуйвах согтуу нөхрийн ууртай нүд, хагас сайн өдөр ч зургаад босгодог эцэс төгсгөлгүй их ажил, өнөөдөр ямар хоол хийнэ дээ гэх бодол төрүүлэхээс өөр "амтгүй" галын өрөө... Тэр энэ бүхнээс үнэхээр айна. Хэрэв тэр гурав дах их сургуулийг биш эр нөхрийг сонгосон бол ийм л өдрүүд өөрийг нь хүлээж буйг мэдрэнэ. Мэдрэх бүрдээ арзасхийнэ.
/Ийм амьдралаас айдаг энэ бүсгүйг өөрийг нь "хүүхэлдэй"тэй зүйрлэсэн байсан. Эмэгтэй хүн заавал энэ хоёр замаас нэгийг нь сонгох ёстойм байх даа. Жинхэнэ эмэгтэй хүний амьдралаа гэж.../

"Рауль Рауль" хэсгээс...
Нэг өдөр. Амьдрал дандаа нэг өдөр л байдаг
/ Энэ үгэнд дуртай болоод байгаа./

"Ярилцлага" жүжгийн хэсгээс...
- Үзэн яддаг, тэгсэн мөртлөө хайртай. Тэгээд аль нь юм?
- Хн, чи ч нялхаараа байна даа. Тийм бол тийм. Үгүй бол үгүй. Ийм л насан дээрээ байна. Гэтэл амьдрал даанч тийм байдаггүй юм. Тийм ч, үгүй ч. Тийм ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Тийм ч байж болно, үгүй ч байж болно. Ийм л байдаг. Амьдрал ийм л шүү дээ.
/Нээрээ нас ахих тусам амьдралд тодорхой зүйл гэж алга болжээ. Бөөн эргэлзээ. Тээнэгэлзэл. Тийм ч юм шиг. Үгүй ч юм шиг. Зөв ч юм шиг. Буруу ч юм шиг. Амьдралын ухаан сууж, хашир болох тусмаа шийдвэр гаргах улам хэцүү болох юм. Амьдрал багшийн заасан хичээлд мэрийгээд гүрийгээд байх тусам өгсөн даалгавар нь улам хүнд санагдах юм./

- Зүгээр, сонирхолтой хүмүүстэй чин сэтгэлийн яриа дэлгэх, түүнээ бичиж бусдад уншуулах л дуртай. Хүний гадаад орчин, ахуйгаас нь илүү дотоод сэтгэлийг нь сонирхдог гэхүү дээ...
/Энэ мөрийг уншаад өөрийнхөө дуртай нэг зүйлийг илрүүлсийн. Би ч бас сонирхолтой хүмүүстэй чин сэтгэлийн яриа өрнүүлж, тэр тухайгаа дараа нь эргэцүүлэх дуртай. Хүний гадаад орчин, ахуйгаас нь илүү дотоод сэтгэлийг нь сонирхдог, тэрүүгээр нь хүмүүсийг үнэлэх гэж оролддог. Даанч зарим хүмүүс дотоод сэтгэлээ нээх дургүй байдаг юм шиг. Яагаад тэр юм бол? /

13 comments:

  1. За тэгэхээр энэ номыг олж уншьяа
    Соинхол татав :-)

    Lol

    ReplyDelete
  2. за тэгэхээр тэгээрэй
    энэ номыг бэлэглэсэн Шонтгор найзад талархал дэвшүүлий

    ReplyDelete
  3. зөвхөн өөртэйгээ л өөрөөрөө харьцаж чадаж байвал өрөөл бусдад миний жинхэнэ дүр юуны хамаа ч юм уу...

    Үнэндээ нас ахих тусам хийсэн үйлдэл мнь зөв ч юм шиг... буруу ч юм шиг... Бүгд эргэлзээ...

    Дотоод сэтгэлээ нээх хүн улам л ховордоод...

    ReplyDelete
  4. дотоод сэтгэлээ нээчихвэл улам холдчихдог болоод л...

    ReplyDelete
  5. Охин дуул дуул-ыг уншаад уйлж байсан шд ккк. Сүнстэй саарал бас энэ номон дээр байдаг байхаа?
    Нээрээ энийг ахиж эхнээс нь уншъя байз... бараг мартчихаж.

    ReplyDelete
  6. Буруу, зөв, буруу хэрнээ зөв болох зүйлс, зөв хэрнээ буруудах асуудалуудийг зөндөө харсан даа. Сократ билүү хэлэхдээ жинхэнэ үнэн гэж байхгүй, хүмүүсийн үнэн гэж хэлж байгаа тэр зүйл нь л үнэн юм гэсэн байдаг. Амен гэе.

    ReplyDelete
  7. нэлээн дээр хэвлэгдэж байсан байх шүү...

    ReplyDelete
  8. би сая л олж уншлоо
    оройтсон ч гэсэн олоод уншсан нь их юм тээ

    ReplyDelete
  9. гоё юмоо. Чи тэрийгээ нэг мөсөн бүгдийг нь Вөрд дээр шивээд дараа нь энд оруулчихаач. тэгүүл найз нь унший...
    Харин би дотоод сэтгэлээ нуудаггүй шд. Хар багийн л нээлттэй хүн байсийн.. :D

    ReplyDelete
  10. хэхэ хүний номыг тэгж хамаагүй оруулж болохгүй байхаа...зохиогчийн эрх хөндөгдөх байлгүй...

    чи харин нээлттэй нь үнэн санагдсан. Ярилцахад таатай хүн :)

    ReplyDelete
  11. zarimdaa suunees nulimasnii shorvog amtagdaad zarimdaa chiher amtagdaad l

    ReplyDelete
  12. байдаг л нэгэн: заримдаа сүүнээс пиав амтагдаад заримдаа вино амтагдаад байдаг бол тээ...

    ккк тоглосон юмаа...
    ингэж бичсэн хүн хэн юм болоо гэж бодогдоод байна...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...