26.8.09

Шүүдэр цэцэг

Хамтдаа сонсохуу?





Энэ дууг хаана анх сонссоноо тод санадаг юм. Намрын налгар шар өдөр байсан. Гэрийнхээ гадаа байрныхаа найзуудтай эрзээндэж байлаа. Монголоор биш оросоор (эрзээнддэг байсан охидууд энийг санаж байгаа байх) тоглож байснаа хүртэл санаад байгаан.

Хажуугийн байрны хамгийн дээд давхрын болкоон дээрээс магнитфоон дуугараал байсан. Гэв гэнэт чихэнд маань энэ аялгуу урсаад ороод ирсэн юм.

Би чамайгаа...
Шүүдэр цэцгийн дэлбээнд чи минь хонгор чамайгаа би
Шөнийн сарны туяанд олж харлаа

Би тоглохоо завсарлан тэр болкоон руу удаан ширтэж байж билээ. Тэгж удаан тоглосон билүү эсвэл тэр кассет ганцхан энэ дууг давтаад л байсан уу мэдэхгүй. Дахин дахин энэ дууг л сонсоод байсан шиг санагдах юм.

Түүнээс хойш энэ дуунд дуртай болсон. Харангын дуунаас хамгийн дуртай нь ч юмуу. Бүүр Лхагваад нэг хэсэг дурлаад ч байлуу. Эсвэл манай дүү дурлаад би шоолдог ч байлуу. Ээж лав Энхманлай гээд сүйд болдог байсийм даг. Сайхан ч залуус байж дээ. Тэр үеийнх нь зургийг хайгаад олдоггүй ээ. Гэснээс хөөрхий хар тамхи энээ тэрээ гээд их ядарч яваа гэсэн. Дуундаа л мөнх залуугаараа үлдэх юм даа...

Дээрх дурсамж бүгд үнэн эсэхийг мэдэхгүй ээ. Хүний ой ухаан болсон явдалыг яг бодитоор нь бус өөртөө таалагдсан хэлбэрээр зохиомжилж хадгалдаг болохоор... Юутай ч энэ дууг эргэн сонсоход тээр жилийн налгархан шар өдөр, байрныхаа урд талбайд тоглож байгаа хүүхэд нас минь, ирээдүй гээч үл танигдах оньсого шиг байсан тэр л жаргалтай үе минь эргэн санагдах юм даа...

19 comments:

  1. ... авга ахыгаа дуурайж "Би чамд хайртай" киноны дууг 6-тайдаа сурч байлаа хэ хэ... ахынхаа найзуудад дуулж өгөөд л тэд нар намайг дэвэргээд л ... дараа жил нь сургуульд орох үеээр энэ дууг сургуульдаа дуулна гэж ярьж байгаад эмээдээ загнуулж билээ. Том хүний дуу гэсэн юм даг эмээ маань ха ха ха ... гэнэт дурсам сэдрэв :)

    ReplyDelete
  2. Ахиад хэзээ ч эргэхгүй ээ
    Алдрайхан хонгор наас минээ

    гээд дуулахыг шугамын араажаваар сонсоод би энэ эгч тэр ахыг эмнэлэгт хэвтцэн байхад нь яагаад дахиж эргэхгүй гэж байгаан бол гэж боддог байжүлээ

    ReplyDelete
  3. нэг дууны тэмцээнд орохдоо Анхны хайр гэж дууг дуулаад. Аргагүй л өөртөө ахадсан дуу сонгож дээ гэж мэдэрсэн...тэр үед 7 билүү 8 дугаар ангид байсан санагдана...
    Ах нарыг дагаж Харангын дуунуудыг гүээ мөн их сонсдог байжулэээ....

    ReplyDelete
  4. Анхны хайр гэж ямар дуу билээ?
    Мартагдашгүй намар киноны дуу юу? Эсвэл энэ дээр бичсэн би чамд хайртай киноны дуу?
    Навч хар багын нуль авьяас байжээ. Чамтай цуг нэг караокэдэхийм байшүү...

    ReplyDelete
  5. Би ч дурлах нүдтэй дуулах хоолойгүй залуу байсан ч танцлахдаа бол хэнийг ч дагуулдаггүй л эргэлддэг байлаа даа. Ямар сайндаа сургуулийнхаа хэдэн удаагийн аварга ч боллоо доо. Одоо ч хамгийн сүүлд хэзээ тангодлоо гэж бодлоо. Ингэхэд чамтай цуг караокед бус үсэргээнд орохийм байшүү... /иш татав/
    :P

    ReplyDelete
  6. Тухайн үедээ Лxагваа чинь залуухан буржгар үстэй дажгүй залуу шиг харагддаг бсан шүү :). Иймэрхүү үгтэй нэг дууг сонсоол уяраад байсан санагдаж байна, гэхдээ яг энэ дуу мөн эсэхийг санадаггүй. Нэг ийм өмнөхөө санадаг ч биш, санадаггүй ч биш 2-ийн хооронд болох чинь балай юм.

    ReplyDelete
  7. Хүслийн жигүүр бас нуль авьяас юмаа... Цэнгээнт бүжгийг хэлээд байх шиг байна тээ? Дараа хувь тохиовол хамт вальс эргэеээ ккк

    ReplyDelete
  8. Рүби, чи сайн бодоод л байвал санагдаад ирнэ дээ. Дээр үед ямар хүүхэд байснаа огт эргэж бодохгүй байхаар мартдагийм шиг байлээ.

    ReplyDelete
  9. Хэлээд юухэвээ. Цаг хугацаа хаачсан бэ? Үр минь 1 нас хүрэх гэж байна. Хэдхэн сартайгийнх нь зургийг харсан, бумбагар хацар нь шуугдаж байгаа анзаарлаа. Баяртай мөртлөө бас *гунигтай* ч юм шиг. Хором бүрийг анзаарч сурахийн нэг шалтгаан энэ юм боловуу. Энэ сайхан мөчүүдийг анзаарч, аз жаргалийг мэдэрч байгаагаа секунд тутамд өөртөө сануулж баймаар.

    ReplyDelete
  10. Энэ Би чамд хайртай кануны дуушдээ. Хоолойгоо нэлээн шавхсан байж билээ. Ёстой л барж идэхгүй хоол. Дараа ирэхээр чинь сайхан дуулж сууя.

    ReplyDelete
  11. үр гэдэг өрнөөс тасарснаасаа хойш ээжээсээ ямх ямхаар холдсоор өөрийн замаар замнасаар л...
    харин эх хүний сэтгэл өдөр ирэх тусам үрдээ улам татагддаг юм шиг

    хүүхэд нээрээ анзаарагдахгүй шүү нэг л мэдэхэд зөндөө том болчихсон байна. Үр удмаа үлдээж өтлөсөн хойноо харуулж асруулах ч яамай. Дэргэдээ торниулан өсөж томрохыг нь харж суух л жаргал юм, мөн үртэй болохын учир утга юм тиймээ

    ReplyDelete
  12. навчаа чамд бол зохимоор л санагдаж байна
    ялангуяа чиний намбалаг хоолойд. тэхэд дэндүү хүүхэд байсан байх л даа. Дараа чамаар дуулуулнаа тэгүүл

    ReplyDelete
  13. Харин тэхх, өсөж том болохийг нь харж суух гайхамшигтай юм. Би ч үрээсээ хол байж чадахгүй байхдаа, дагаал жирийлгээд байна гэж бодоод байгаашд. Коллежид явбал, коллежид нь цэвэрлэгчээр ч болтугай ажилд ороол.

    ReplyDelete
  14. эхэхэ рүби
    би бол 18 хүргээл тусад нь гаргана гэж боддиймаа. Аймаар том санаатай байгааз ккк чадах болуу

    ReplyDelete
  15. найз нь 10 бүжгийг гашраадаг байсийшд. хэхэ харин одоо жаахан галбир алдагдсан ч гсн вальс танго, румбо энэ тэрийг бол гашраана л даа. хэхэ
    Дараа нэг солбилцол таарах үед танцалнаа. :D

    ReplyDelete
  16. Та нар яасан мундаг ойтоом бэээ /атаархчлаа/
    Би ч секунтийн дотор л мартдагийнштээ

    Лол

    ReplyDelete
  17. иймэрхүү тод дурсамжууд чамд ч байж л байгаа. над шиг sentimental-даал бодоод санаад суудгүй биз чи ккк

    ReplyDelete
  18. Байхгүй байхаа
    Ер боддогүйштээ
    Өнгөрсөн юмыг бодохийн хэрэг юу бнаа?

    Lol

    ReplyDelete
  19. байлгүй яадгийн
    эргэж санаад гоё мэдрэмж төржийвөл бодох л хэрэгтэй

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...