10.8.09

Гялс манас

Дуусчих юмаа...Онгоцонд суухгээд хүлээж байснаа дараагийн мөчид буцаад ирцэн байхын. Яг л богинохон зүүд мэт...



Төлөвлөгөө ба санаандгүй...Ахархан хугацаанд амжихааргүй их юм төлөвлөөд явсных талаас илүүг нь бодож ч завдсангүй. Тэхдээ яахав төлөвлөгөө ёсоор уулзсан, бас санаандгүй энд тэнд хүмүүстэй их тааралдсан. Гэнэтийн учралаар дүүрэн өнгөрсөн болоод илүү гоё байлаа. Олон ч хүнтэй гар барьлаа. Яаж атгаж байгаагаас ханд нь хандлага нь мэдрэгддэг юм байна, урьд нь анзаардгүй явжээ. Сулхан эсвэл чанга, хальт шүргээл эсвэл хэдэн мөч саатан атгах...алга дарам арьсаар дамжин үй түмэн мэдрэмжүүд урсах нь соньхон...

Төрөлх хотынхоо гудмаар ганцаараа алхаж үзлээ. Танил хэрнээ танихгүй үдшийн төрх...Яг энэ дууг аялаал...Зуны улирал дэндүү сайхан юмдөө, бүгд л хаа нэгтээ тухлан суугаад ууж идэж ярьж суух...Их сургууль, 10жилд байхдаа хөлхдөг байсан гудамж, тэр нэгэн залуутай болздог байсан дурсгалт газар, бүүр бяцхан охин байхдаа чиртаадаж ирзээнддэг байсан байрны өмнөх талбай... Яг адилхан орон зайнд орших хэрнээ цаг хугацаа хэмээх хөшгөөр тусгаарлагдаад бие биенээ үл харах...гэсэн ч гараа сунгаад тэмтэрвэл хүрч болох мэт санагдах нь гайхалтай бас тааламжтай...



Хэдэн номтой ирэв. Өлзийтөгсийн нүдний шилэнд үлдсэн зургууд, Гаамп Артгаа хоёрын номыг найзууд маань бэлэглэсийн. Баярласан шүү хоёр хөөрхөн найз минь. Миний анхны шүлгийн номыг зулзагандаа авсын, цээжлүүлэх гэж...Тал нь цухуйсан Рэйкигийн увьдасыг ээж аав хоёрын дарамт шахалтан доор хүчээр авсан. Манай хоёр нэг ийм юманд сүрхий итгэдэг болчиж. Тэгжаагаад уншиж үзэхээс. Бусад нь тэгээл сонирхолоороо. Уншина даа гоё гоё.

10 comments:

  1. ter dostoevsy-iin 2 nom tovchilson huvilbaruud n bnuuda te?
    endees 4iig unshsan, 2iig n ogt unshihaargvi nom bn :P gaamp artag 2iih bichlegvvdiih n tvvwer bh gj bodjoogoo teheer unshih shaardlaga bku boluu gj bodsiishd kkk emvvjingiin nomiig harin unshmaar yum bn. "ulbar holt"gj nom n bas ih dajgvi gj bsn

    saihan l nomnuud bn.

    ReplyDelete
  2. dostoevsky tovch huvilbar ni aa kk
    original zuzaaniig ni neg barij uzeed barkuu baih gej bodoodl
    daraa ni unshinaa taalagdval

    ReplyDelete
  3. Goy goy nom songoj avsan baina shuu

    ReplyDelete
  4. Эргэж тавтай морил блогтоо :).
    Монгол гоё байсан байхдаа.
    Би Достоевский, Толстой эд нарыг уншиж байгаагүй. Надаа гүнзгийдэх юм билээ :). Магадгүй ирээдүйд ийм товчилсонийг нь ... эсвэл гүнзгий биш ном л гоё хэхэ.

    ReplyDelete
  5. сайхан байлаа. яг тэр нь тэгээд гоё гэхээсээ илүү цаанаа нэг сэтгэл тэнүүн, орсон ч гарсан ч бүх юм дотно.

    Гүнзгий номыг уншиж үзээд ойлгохнуу яахнав нэг үзийдээ гэж бодоод оо харин. Ямар санагдсанаа бичнээ

    ReplyDelete
  6. гүй мөн хурдан юмаа... нэг харсан ирцэн нэг харсан явцан байна шдээ :)

    ReplyDelete
  7. Энэ хүүхнийг олж уулзана гэдэг том ажил байлаа kkk
    Ховор хүн гэж soulmate-ийг хэлэх байхдаа :-)

    Lol

    ReplyDelete
  8. элбэгээ болчихымсоон тээ бүрмөсөн буцаад...

    ReplyDelete
  9. whahaha
    tegee teg

    Lol

    ReplyDelete
  10. "Зуны улирал дэндүү сайхан юмдөө, бүгд л хаа нэгтээ тухлан суугаад ууж идэж ярьж суух..."

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...