27.7.09

He's Just Not That Into You


Ийм нэртэй кино үзэв. Байдаг л нэг армаанчик холливуд кино. Тэхдээ би хэрэндээ нухацтай үзэж дүгнэлт гаргалгаа гаргасаан ккк

Үйл явдал нь ерөнхийдөө иймэрхүү. Аятайхан залуу хайсан нижгээд бүсгүйчүүд, харчууд, сексгүй эхнэр нөхөр, 7 жил хамт амьдарсан ч гэрлээгүй хосууд, тэдний хоорондох орооцолдсон харьцаа.

Сэдэв нэг. Эрэгтэй хүн эргэж чам руу холбоо барихгүй бол үүнд ганцхан л шалтгаан байгаа, дахин уулзахыг хүсэхгүй байгаа нь тэр. Гэтэл хөөрхий эмэгтэйчүүд үүнийг нь мэдэхгүй, мэдсэн ч итгэхийг хүсдэггүй учир завгүйм болуу, өвдсийн болуу гэсэн энгийн шалтагнаас авахуулаад хадан дээрээс хальтраа юм болуу харь гаригийханд олзлогдоо юм болуу гэх мэт мянган үлгэр түмэн таавар зохиож бодон нүдээ хөхөртөл хүлээдэг. Ядаж байхад технологи хөгжөөд утаснаас гадна майл мэссэнжэр, өндөр тав, нүүрний ном, блог гэх мэт горьдлого тээх хэрэгсэлүүд олон болчихсоныг ч хэлэхүү.
Дүгнэлт: хэрвээ тэр залуу холбоо барихгүй таг болсон бол түүнийг мартаж орхих.

Сэдэв хоёр. Эмэгтэйчүүд бүгд гэрлэхийг мөрөөдөж, эрчүүд нь хайр сэтгэлээ баталгаажуулахын тулд дуртай дургүй гэрлэдэг юм шигээр гарч байхийн. Албан ёсны нөхрүүд диваан дээр хэвтчээд пиав авчруулж уучаад зурагт үзэхээс өөр нэмэргүй байхад гэрлээгүй BOYFRIEND аяга таваг угаагаал гэрийн ажилд туслаад бөнжигнөөстэй. Уул үндэс нь тэр эмэгтэйг хэр их хайрлаж, эрхэмлэж байгаад гол учир бий хэдий ч... нэгэнт гэрлэж өөрийн болгосны дараа бол хайр халамж, сэтгэлийн оргилол багасдаг нь үнэн юм шиг...
Дүгнэлт : НӨХӨР болчихлоороо эрчүүд бүгд адил. /"Аваагүй байхад авгай сайхан"-ы эрэгтэй хувилбар нь гээл бодчиход болно дөө/

Төгсгөл нь даанч үнэн панаалтай. Эрчүүд таалагдсан л бол яаж ийгээд холбоо барьдаг гээд номлоод байсан залуу маань өөрөө гол дүрийн бүсгүйд сайн болцноо мэдээгүй явжээсэн болж хувирсан. Үнэндээ эмэгтэйчүүдэд дахиад нэг хоосон үлгэр зохиож өгчаагаа байхгүй юу.

Хоёулаа бие биедээ хайртайм чинь гэрлэж яахын гээд 7 жил болцон хос ч гэсэн гэв гэнэт хуримаа хийчжаагаан. "Чамд хайртай болохоороо чиний хүслийг биелүүлж өгчийнө" ингэнээ бас. Тэхээр хайртай л бол суух ёстой гэсэн онол болоод хувирчжаагаан. Үнэн дилемма наасс...

21 comments:

  1. hey emegteichuud holbogdohgui bval yasan bj bolohuu uulzii ene ter geheer bur ugui gehgui murtluul toirch zugataagaal hehe ene yuniih ve

    ReplyDelete
  2. үнэтэй хүндтэй болкээд байгаан болуу
    өөр хоёр гурван залуу дундаас сонголт хийгээд байна уу

    энэ 2ын л нэг байхаа даа

    ReplyDelete
  3. хэ хэ хэ сэдэв нэг, хоёр үнэн санагдав. харин тэр төгсгөлийн төөрөгдөл бол яахав дээ тэр залуу чинь бас хүн юм болохоор юу хүсч байгаагаа мэдээгүй л явжийсан бололтой. суудаггүй хосууд бий шүү. нэг жишээ мэднэ, нэг залуу хүүхэн хамт амьдардаг албан ёсны гэр бүл биш гэхдээ 2 ч хүүхэдтэй байсын, тэгсэн эхнэр нь өвчнөөр нас бараад. эцэг нь яахуу дээ ээжтэй нь суугаагүй байсым чинь 2 хүүхдээ авах эрхгүй болоод. шүүх өмгөөлөгч болоод бөөн ажил удсан гэдэг. эцэст нь 2 хүүхдээ өөр дээрээ авсан л даа гэхдээ л тэр болтол мөнгө нерв, цаг хугацаа гээд бөөн юм болж байгаа байхгүй юу :)

    ReplyDelete
  4. hehe bur durgui bish gesen uguu te

    ReplyDelete
  5. Аноним чи өөрөө шулуухан асуу л даа дуртай юу дургүй юу гэж... Би байсан бол асуугаад санаа амарнаа

    ReplyDelete
  6. Hilde: хэхэ панаалтай дууссан тэхдээ хэпи эндинг гоё л доо... худлаа гэдгийг нь мэдсээр байвч сэтгэл цаанаа л нэг өег

    ReplyDelete
  7. asuusaan oligtoi yum helehgui taalagdsan ene ter geel tag za zuvulguu ugsund tnx

    ReplyDelete
  8. bdag l neg drama n vnen hehe tehdee yaahuu vzchihed bas buruudhaargvi sanagdsan :)
    ter scarlett yaahaaraa dandaa nuuts amrag bolj toglood bdg bnaa :P tehdee ch saihan hvvhen shoooo :D

    ReplyDelete
  9. өө тасархай хүүхэн
    би хүртэл базаад авмаар санагдсаныг яанам

    ReplyDelete
  10. олигтой юм хэлтэл нь асууж дээ тэгүүл кк

    ReplyDelete
  11. Ээ нэгдэх нь худлаашдээ. Миний сайн залуу надруу ярих гээд зав нь болохгүй байгаамаа, 10-хан жил л өнгөрчийнө.

    ReplyDelete
  12. миний таньдаг найз охины дүүгийх нь ангийн хүүхдийнх нь байрны хөвгүүнийх нь эгчид нь бас нэг залуу 10 жил завгүй байжаагаад залгасан гэсэээн. Одоо жоохон хүлээчүүл ярих байхаа Рүби

    ReplyDelete
  13. scarlet тоглосымуу, уруул нтр бол яаая... гоё хүүхэн шүү, 1,2 ч үнээн үнэн, гэрлэхгүй бол л үнэтэй хэвээрээ байх юмдаа

    ReplyDelete
  14. уруул, нүд, хөх, бөгс ёооё
    маниусыг Л болгож болзошгүй хүүхэн ккк

    ReplyDelete
  15. өө тийм хүүхний хажууд ичээд нүцгэлж чадкүээ, тэхээр би л лав Л болкүү байх, тэхдээ л тач хүүхэн шүү гсн ккк

    ReplyDelete
  16. Уул нь тэр залуу миний зүүдэнд надруу зөндөө ярьсан л даа. Намайг царай зүсээрээ хүүхэд айлгаад байдгийг нь эс тоочвол уул нь гайгүүл хүүхэн гэжээлээ.

    ReplyDelete
  17. тэр хүүхэд нь угаасаа хүний царай харахаараа айдаг бацаан байхаа

    ReplyDelete
  18. scarlet азгүй НА дүр үү дандаа хэхэ

    ReplyDelete
  19. НА дүр чинь харин гоёийм бишүү :р

    ReplyDelete
  20. Õýõý ¿íýí ë þì áàéëã¿¿äýý ìýäýõ þì àëãîî îäîîõîíäîî :P
    http://www.romantic-lyrics.com/romance.shtml
    ene siten deer bgaa romance - uud ni ynen goe orood yzeerei ja

    ReplyDelete
  21. Cherry сайдад байгаа энэ бүхнийг энэ насандаа багтааж хийж чадах болуу уул нь 10 жилээсээ эхэлсэн бол яах байсан юм байгаам :D

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...