Цэн хунгийн далавчин дор бууралхан хорвоо гуньж
Цэцгийн дэлбээ царцсан будант намрын сард
Цээжин доторх бодол минь шүүдэрт талаар хөвөрч
Чиний зүг цойлон цойлсоор шүлгэн давалгаа болжээ
Чиний зүг цойлсоор шүлгэн давалгаа болжээ
Эгэлхэн миний сэтгэл шүүдрийн ганцхан дусал
Эр хүн чиний зүрхэн дээр эргэлдэх нулимс аа
Эрээнтэй бараантай амьдралд асаж унтарсан оч оо
Ирмэхийн төдий агшинд алдаж оносны гэрч ээ
Халуу дүүгсэн элгэнд чинь болжмор шиг би хоргодоод
Ханхар цээжийг чинь түшин бодлын харгуйг туучиж
Хатуу хорвоогийн шуурганд уруудаж өгсөж үзсэн
Хайрын дарсанд мансуурч унаж босож явсан
Хайрын дарсанд мансуурч унаж босож явсаан
Эгэлхэн миний сэтгэл шүүдрийн ганцхан дусал
Эр хүн чиний зүрхэн дээр эргэлдэх нулимс аа
Эрээнтэй бараантай амьдралд асаж унтарсан оч оо
Ирмэхийн төдий агшинд алдаж оносны гэрч ээ
Дуутай орчлонгийн тоосон дунд асаж бадамлахдаа
Дурлалын аагинд шатаж зүрхээ эмтэлсэн хормоос
Дутахын зовлон амсаж зүгээ олохгүй төөрсөн
Дуулимхан заяагаа дагаж зүүдэн хорвоод бүдэрсэн
Дуулимхан заяагаа дагаж зүүдэн хорвоод бүдэрсээн
27.7.09
Шүүдрийн ганцхан дусал
Караокэдэж яваад энэ дууг сонсож дуртай болов. Эгэл үг эвлэг аялгуу хоршоод элэг зүрхэнд минь уярал догдлол бэлэглэнэ... Хөгжилтэй байсан тэр өдрийг дурсаад...хамт байсан хоёр найздаа энэ дууг зориулчий...миний сэтгэл шөө...
Subscribe to:
Post Comments (Atom)
Шийдлүүд
Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...
-
Аавдаа би хайртай
-
Багын юм жаахан дурсмаар санагдчлаа. 90ээд онд хөгжмийн хэрэгцээгээ FM радиогоор л дүүргэдэг байлаа. Аав ээж хоёр 2 кассет уншдаг,FMтэй, б...
ойрд сонсоогүй дуу байнам. 10-т байхад орос хэлний хичээл дээр Сараа-н "Мартья" билүү гэдэг дууг радио дагаад нээх ангиараа дуулжийсан санаж байна уу? Сараа-г сонсохоор тэр санаанд ороод байдын, тэр үед хит болж байсан даа Сараа ч :)
ReplyDeleteтэглүү би юу ч санадгүй ээ
ReplyDeleteСараагийн Мартья, Ариунаагийн Мартахгүй хоёр дээр хүмүүс хуваагдаал... би ч мартахгүйг нь дэмждэг байв кк
энэ дууны үг нь их гоё юм хэн зохиосын болоо
ReplyDeleteЧиний зүг цойлсоор шүлгэн давалгаа болжээ
Ханхар цээжийг чинь түшин бодлын харгуйг туучиж
энэ хоёр нь бүүр гоё санагдаад
Энэ дуунд их дуртай. Тэр үеийн Сараагийн бараг бүх дуунд нь дуртай. Үг, ая нь энгийн хэрнээ гоё санагдаад байдаг юм. Тэр үед ч хүмүүс жинэхэнээсээ дуулдаг байж дээ, өө сэвээ нуулгүй. Одоо бол ингэж бичигдсэн дуу цөөн байх.
ReplyDeleteсэхүүн салхийг нь караокэд орилж дуулах бас гоё юм байлээ
ReplyDeleteккккккк караокедох ч гое шүү
ReplyDeletekaraoke-d her sain duulj baina daa
ReplyDeleteуул нь нэг хэсэг гавьяат авахаа дөхсөөн кк
ReplyDeleteхэдэн жил завсарлаж байгаад сая очсон чинь гоё байлээ...би ч зэврээгүй л байх шиг хэхэ
энэ хэний үг юм бол?
ReplyDeleteШ.Дулмаа гэнээ
ReplyDeleteЭгэлхэн миний сэтгэл шүүдрийн ганцхан дусал
ReplyDeleteЭр хүн чиний зүрхэн дээр эргэлдэх нулимс аа
Эрээнтэй бараантай амьдралд асаж унтарсан оч оо
Ирмэхийн төдий агшинд алдаж оносны гэрч ээ
Халуу дүүгсэн элгэнд чинь болжмор шиг би хоргодоод
Ханхар цээжийг чинь түшин бодлын харгуйг туучиж
Хатуу хорвоогийн шуурганд уруудаж өгсөж үзсэн
Хайрын дарсанд мансуурч унаж босож явсан
Хайрын дарсанд мансуурч унаж босож явсаан
ene heseg n denduu goe utgiig gargaj ugsun bn
hen negniig manaig ingej hairlasaar bgaasai l gj bodogdoh yum /buteegui durlal gj/ goe ug bn
Найзынх нь байнга сонсдог дууны нэг,өнгөрсөн долоо хоногт 3-4 удаа дараалж сонссоны дараа "Дуулимхан заяагаа дагаж зүүдэн хорвоод бүдэрсээн..." гэдэг хэсэг нь аялагдаад нээх гунигт автчихсан.
ReplyDelete"Эгэлхэн миний сэтгэл шүүдрийн ганцхан дусал
Эр хүн чиний зүрхэн дээр эргэлдэх нулимс аа" гэсэн энэ хэсгийг дуулахаар эмэгтэй хүн гэдгээ мэдэрдэг.
Сэхүүн салхи гээд дуу нь бас их гоё.
durtai baisaan sonsoh tegeed odoo namiin gishuun saraa geheer mair tenegee kkkk
ReplyDeleteНамын гишүүн болсон ч бай, юу ч болсон бай сэтгэл хөдөлгөх дуу төрүүлж л байвал болоо, миний хувьд
ReplyDeleteдуу нь ч, дуучин нь ч таалагддаг аа. Бас хувь хүнд нь ч дуртай, өөрийнхөө мэддэг хэмжээнд :)
ReplyDeleteOird shine duu gargaagui bxaa.
ReplyDeleteIngeed yu yugui 11 sar garchdgiin baijee.
Minii hamgiin durtai duu, bainga duulahaar bas gunig daguulah ch yum shig sanagdaad... haaya neg nzuudtaigaa esvel gantsaaaraa duulahaar ooriin erhgui bodold avtuuldag gaihaltai duu, Saraagiin duunuud hund iim uhaaral hairlasn bdag bolohoor sonsoh durtai shv,
ReplyDelete