27.7.09

Шүүдрийн ганцхан дусал

Караокэдэж яваад энэ дууг сонсож дуртай болов. Эгэл үг эвлэг аялгуу хоршоод элэг зүрхэнд минь уярал догдлол бэлэглэнэ... Хөгжилтэй байсан тэр өдрийг дурсаад...хамт байсан хоёр найздаа энэ дууг зориулчий...миний сэтгэл шөө...






Цэн хунгийн далавчин дор бууралхан хорвоо гуньж
Цэцгийн дэлбээ царцсан будант намрын сард
Цээжин доторх бодол минь шүүдэрт талаар хөвөрч
Чиний зүг цойлон цойлсоор шүлгэн давалгаа болжээ
Чиний зүг цойлсоор шүлгэн давалгаа болжээ


Эгэлхэн миний сэтгэл шүүдрийн ганцхан дусал
Эр хүн чиний зүрхэн дээр эргэлдэх нулимс аа
Эрээнтэй бараантай амьдралд асаж унтарсан оч оо
Ирмэхийн төдий агшинд алдаж оносны гэрч ээ


Халуу дүүгсэн элгэнд чинь болжмор шиг би хоргодоод
Ханхар цээжийг чинь түшин бодлын харгуйг туучиж
Хатуу хорвоогийн шуурганд уруудаж өгсөж үзсэн
Хайрын дарсанд мансуурч унаж босож явсан
Хайрын дарсанд мансуурч унаж босож явсаан


Эгэлхэн миний сэтгэл шүүдрийн ганцхан дусал
Эр хүн чиний зүрхэн дээр эргэлдэх нулимс аа
Эрээнтэй бараантай амьдралд асаж унтарсан оч оо
Ирмэхийн төдий агшинд алдаж оносны гэрч ээ


Дуутай орчлонгийн тоосон дунд асаж бадамлахдаа
Дурлалын аагинд шатаж зүрхээ эмтэлсэн хормоос
Дутахын зовлон амсаж зүгээ олохгүй төөрсөн
Дуулимхан заяагаа дагаж зүүдэн хорвоод бүдэрсэн
Дуулимхан заяагаа дагаж зүүдэн хорвоод бүдэрсээн

17 comments:

  1. ойрд сонсоогүй дуу байнам. 10-т байхад орос хэлний хичээл дээр Сараа-н "Мартья" билүү гэдэг дууг радио дагаад нээх ангиараа дуулжийсан санаж байна уу? Сараа-г сонсохоор тэр санаанд ороод байдын, тэр үед хит болж байсан даа Сараа ч :)

    ReplyDelete
  2. тэглүү би юу ч санадгүй ээ

    Сараагийн Мартья, Ариунаагийн Мартахгүй хоёр дээр хүмүүс хуваагдаал... би ч мартахгүйг нь дэмждэг байв кк

    ReplyDelete
  3. энэ дууны үг нь их гоё юм хэн зохиосын болоо

    Чиний зүг цойлсоор шүлгэн давалгаа болжээ

    Ханхар цээжийг чинь түшин бодлын харгуйг туучиж

    энэ хоёр нь бүүр гоё санагдаад

    ReplyDelete
  4. Энэ дуунд их дуртай. Тэр үеийн Сараагийн бараг бүх дуунд нь дуртай. Үг, ая нь энгийн хэрнээ гоё санагдаад байдаг юм. Тэр үед ч хүмүүс жинэхэнээсээ дуулдаг байж дээ, өө сэвээ нуулгүй. Одоо бол ингэж бичигдсэн дуу цөөн байх.

    ReplyDelete
  5. сэхүүн салхийг нь караокэд орилж дуулах бас гоё юм байлээ

    ReplyDelete
  6. ккккккк караокедох ч гое шүү

    ReplyDelete
  7. karaoke-d her sain duulj baina daa

    ReplyDelete
  8. уул нь нэг хэсэг гавьяат авахаа дөхсөөн кк

    хэдэн жил завсарлаж байгаад сая очсон чинь гоё байлээ...би ч зэврээгүй л байх шиг хэхэ

    ReplyDelete
  9. энэ хэний үг юм бол?

    ReplyDelete
  10. Эгэлхэн миний сэтгэл шүүдрийн ганцхан дусал
    Эр хүн чиний зүрхэн дээр эргэлдэх нулимс аа
    Эрээнтэй бараантай амьдралд асаж унтарсан оч оо
    Ирмэхийн төдий агшинд алдаж оносны гэрч ээ
    Халуу дүүгсэн элгэнд чинь болжмор шиг би хоргодоод
    Ханхар цээжийг чинь түшин бодлын харгуйг туучиж
    Хатуу хорвоогийн шуурганд уруудаж өгсөж үзсэн
    Хайрын дарсанд мансуурч унаж босож явсан
    Хайрын дарсанд мансуурч унаж босож явсаан
    ene heseg n denduu goe utgiig gargaj ugsun bn
    hen negniig manaig ingej hairlasaar bgaasai l gj bodogdoh yum /buteegui durlal gj/ goe ug bn

    ReplyDelete
  11. Найзынх нь байнга сонсдог дууны нэг,өнгөрсөн долоо хоногт 3-4 удаа дараалж сонссоны дараа "Дуулимхан заяагаа дагаж зүүдэн хорвоод бүдэрсээн..." гэдэг хэсэг нь аялагдаад нээх гунигт автчихсан.
    "Эгэлхэн миний сэтгэл шүүдрийн ганцхан дусал
    Эр хүн чиний зүрхэн дээр эргэлдэх нулимс аа" гэсэн энэ хэсгийг дуулахаар эмэгтэй хүн гэдгээ мэдэрдэг.
    Сэхүүн салхи гээд дуу нь бас их гоё.

    ReplyDelete
  12. durtai baisaan sonsoh tegeed odoo namiin gishuun saraa geheer mair tenegee kkkk

    ReplyDelete
  13. Намын гишүүн болсон ч бай, юу ч болсон бай сэтгэл хөдөлгөх дуу төрүүлж л байвал болоо, миний хувьд

    ReplyDelete
  14. дуу нь ч, дуучин нь ч таалагддаг аа. Бас хувь хүнд нь ч дуртай, өөрийнхөө мэддэг хэмжээнд :)

    ReplyDelete
  15. Oird shine duu gargaagui bxaa.
    Ingeed yu yugui 11 sar garchdgiin baijee.

    ReplyDelete
  16. Minii hamgiin durtai duu, bainga duulahaar bas gunig daguulah ch yum shig sanagdaad... haaya neg nzuudtaigaa esvel gantsaaaraa duulahaar ooriin erhgui bodold avtuuldag gaihaltai duu, Saraagiin duunuud hund iim uhaaral hairlasn bdag bolohoor sonsoh durtai shv,

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...