15.7.09

Ижил заяа

Ойрдоо ийм бодол төрөх болов...

Анх тэдний тухай олж мэдсэн нь...манин Гамбууш, гомо Нараа...Харваас л шал гажиг сонин харагддаг гэсэн ойлголттой байж. Сүүлд амээрик сериал дээрээс гэй найзтай хүүхнүүдийн амьдралыг үзэн ийм найзтай болох сон гэж хүсдэг болов кк

Саяхан нэг ном уншив. Бэлгийн чиг хандлага нь аль эрт гэдсэнд бүрэлдэхдээ тогтсон байдаг тухай, тэдний хувьд энэ нь сонголт биш өгөгдөл байдаг тухай...Бас ганц хоёр гэй залуусын блогоор аялав. Их мэдрэмтгий, бас complicated дотоод ертөнцтэй санагдсан. Яг л эмэгтэй хүмүүс шиг...Тэхдээ тэд бидэн шиг жирийн эмэгтэй хүнийг юу гэж боддогийн бүүмэд. Ер нь оньсого таавар шиг сонин улс. Тэдний ертөнцөд нэвтэрмээр, тэр оньсогыг тайлмаар...

Жирийн гэснээс ердийн "стрэйт" маниусд ч гэсэн ижил хүйстэнээ сонирхох элемент их бага хэмжээгээр байдаг юм шигээ. Би жишээ нь ойрдоо таалагдсан эмэгтэй хүнтэйгээ үнсэлцэж үзэхэд ямар байдаг бол гэж бодох болов. Тэрнээс цааших нь нээх төсөөлөгдөхгүй байгаа юмаа. Гоё галбиртай гоё хүүхэн харахаар тэврээд авмаарчим шиг. Энэ бидний доторх нуугдмал хүсэл толгойгоо өндөлзүүлж байгаагийн нэг илрэл болуу...

29 comments:

  1. Katy Perry-ийн I kissed a girl яааг үнэн үгтэй гоё дууштээ
    Би ойрд эмэгтэй хүнтэй үнсэлцэж үзмээр санагдаад байгаа
    Бас групп үзмээр бн
    ёоё үзээгүй юм олон бн аа
    хахаах

    Ло

    ReplyDelete
  2. кк тэхдээ чамтай бол санаанд буух чгүйм байнаа
    шал өөр танихгүй хэн нэгэнтэй л...

    ReplyDelete
  3. Харин тийм хүмүүсийг үзэн яддаг гадуурхдаг хүмүүст дургүй
    Бэлгийн чиг хандлага чинь цаанаасаа тогтдог эд
    Тэрэнд хэн нэгнийг буруутгаж байснаас бурхантай заргалдсан нь дээр
    Харамсалтай нь би одоо Гей залууд дурлачаад байгаа
    Яагаад гоё залуучууд гей байдаг бнааа
    Бурхаааааааан
    Хуваарилалт чинь шог бн шөөөөөөөөөөө

    Ло

    ReplyDelete
  4. Би яасийн ёоё голчих юм бналдаа

    Ло

    ReplyDelete
  5. голоогүй ээ
    тэхдээ чамд ч бас хүсэл төркүү л байгааз дээ намайг гэж бодохоор
    we're like family :)

    ReplyDelete
  6. за тийм юмаа
    бууж өглөө
    Ло

    ReplyDelete
  7. хэ хэ ижил хүйстэй хүмүүсийг нээх сонирхоод байдаггүй... гэхдээ надад бол тэднийг эсэргүүцээд байх ч шалтаг харагддаггүй. Өгөгдөлдөө тэд оролцох эрхгүйгээр төрсөн бол тэдний хувь заяа л гэж боддог. Харин ээмэгтэй хүнийг тэврэх, үнсэх, үнэрлэх сэн гэж ганцхан ээжийгээ л боддог доо. Тэгэхээр энэ хүсэл бол бэлгийн хүсэлд хамаарахгүй болно. Би ер нь таг хетеро юм байна л даа :)

    ReplyDelete
  8. би бол сонирхоод байгаа... тэдний тайлагдашгүй нууцат ертөнцөд нэвтрэхийг хүснэ...

    Hilde ерөнхийдөө журамтай сайн охин л доо кк

    ReplyDelete
  9. .... галавсайнд л дуртай журамт охин уу ха ха ха ха

    ReplyDelete
  10. Ээ би юу уншчихваа...

    ReplyDelete
  11. тэднийг үзэн яддагчгүй, нээх сонирхдогчгүй
    хэзээ ч билээ эмэгтэй хүнтэй үнсэлцэж үзүүл ямар болоо гэж нэг бодож л байсан, даанч нээх сонин санагдаадээсаан хихи

    хэхэ би бол эр хүнд л дуртай

    тэхдээ царайлаг эр хүнд л майррр дуртайм бна лээ кккк

    миний дурлачихсан залуу нээх хөөрхөн царайлаг сайхан залуу болохоор харин гей залуучууд заримдаа оролдкээд байдышд, нэг удаа найзуудтай нь байсан нэг бакь залуу байн байн бөөгсөн дээр нь алгадаад байсан гээд боож үхкэцэн ярьжээсэн хэхэ
    тэхдээ тэр хөөрхөн царайлаг хэдий ч нялзрай биш сайхан эр хүн л дээ, яанаа чиний бичлэг дээр дандаа тэрний тухай биччээд байхын ёстой сорри шүү :)

    ReplyDelete
  12. хэхэ хөөрхөн Рүбиг дараа уулзвал барьж авч үнсэнэ дээ /айлгав/ кк

    нэгд ижил хүйстэй хүмүүсийг харах миний үзэл бодол энэ гэж бичсэн санаатайн
    хоёрд энэ миний саваагүй төсөөллүүдийн л нэг...

    ReplyDelete
  13. secretwish-ээ гайхуулмаар, гого залуугаа бичжаагаарай... дуртайяа уншдаг шүү...ер сорридох юмгүй кк

    ReplyDelete
  14. би чигсэн царайлаг залууд нугасгүй шдээ...чи азтаймаа нууцхан хүсэл минь ...

    ReplyDelete
  15. Хүн солгой гартай төрж болдог шиг дийлэнх олонхиос арай өөр байж болно, түүнийг нь буруутгаж үгүйсгэх утгагүй юм л даа...

    ReplyDelete
  16. Ижил хүйстнээ сонирхох нь одоо үед маш ихсэж байгаа юм шигээ. Магадгүй одоо үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгмийн ялгаа, мөн бие бялдар, гоо зүйн ялгаа ч багасаж байгаатай холбоотой байх гэж би боддог.

    ReplyDelete
  17. Амьдарч буй орчинд минь ижил хүйстэнгүүд маш олон болохоор тэднийг учиргүй гайхаж, гутаж харахаа больсоон, магадгүй ойлгож хүн гэдэг талаас нь хүндэтгэх ч болсон байх. Харин дүү нараа илүү анхаарч, ямар нэг буруу зүйлд автах вий л гэж эмээдэг юм.

    Хэ хэ хэ хүн юуг ч хүсэж болно, гэхдээ буруу зүйлийг өөгшүүлэн бодохгүй дарах хэрэгтэй шүү.

    ReplyDelete
  18. хэхэ эрхцасаа
    чи бид хоёрын бодол энд зөрөлдөж байх шиг. Би ижил хүйстэнээ сонирхдог хүмүүс буруу юм хийгээд байна гэж ооогт боддоггүй. Солгой гартай хүн өөрөө хүссэндээ солгой болоогүй төрөлхийн уураг тархи нь тийм хөгжилтэй болохоор л зүүн гараа илүү чадварлаг эзэмшдэг биздээ. Ижил хүйстэндээ илүү татагдах ч гэсэн үүнтэй агаар нэг асуудал, төрөлхийн шинж чанар, буруу гажуу юм биш гэж боддог.

    Миний тухай бичсэн хэсэг нь үнэхээр ижил хүйстэнээ сонирхох гээгүймаа. "Тэдний ангийхантай" дотносох санаагаа л илэрхийлсэн ухаантайн....

    ReplyDelete
  19. Чиний бичсэнг ойлгосон л доо. Гэхдээ бүх ижил хүйстэн төрлөхийн биш олдмол буюу бусдын ятгалаг, эрхшээл, нөлөөнд автаж ижил хүйсний хүнээ сонирхох болсон байдаг юм байна лээ.

    Манай ажил дээр гэхэд л хамт ажилладаг хоёр ижил хүйстэн байдаг за тэгээд ирж үйлчлүүлдэг зөндөө хүмүүс байгаа. Би тэдэнтэй ярилцаж, санаа бодлыг нь сонсож үзсэн л дээ. Ямар ч байсан хоёр нь жирийн л охид гэхдээ найзуудаа дагаад эмэгтэй хүнтэй найзлах болсон яваандаа эрэгтэй хүнтэй найзлана, эрэгтэй хүнийг сонирхох сонирхол байдагаа ярьж байсан юм. Энэ улс эрэгтэйчүүд багатай түүнтэй нь ч холбоотойгоор охид ихэвчлэн ижил хүйстэн болсон байх нь элэбэг л дээ.

    Чиний тухайд тоглоомыг тоглоомоор л хариулсан гэхүү дээ.

    ReplyDelete
  20. Надаа ижил хүйстэнүүдийн сонголт энгийн л санагддаг, юу сайхан дур сайхан гэж. Нээрээ саяхан ажил хөөцөлдөж нэг газар ороод, нэг ижил хүйстэн залуутай хэдэн минут харицаад өөрөөсөө ичэв. Тэр залуу надаас илүү эмэгтэйлэг байлаа. Яриж байгаа, хөдөлж байгаа, харж байгаа ... бүх талаараа. Би хараад өөрөөсөө ичсэндээ болоод бүр сандраад чив чимээгүй болчихсон. Тэгсэнээ гэнэт дүн дүн гэж хэдэн юм хэлсэнээ, пид пад гээд алхаад гараад явсан. Гарч ирчихээд хэсэг өөрөө өөрөөсээ ичив. Залуу байхдаа царайлаг, хөөрхөн охидтой өөрийгөө харьцуулаад сэтгэлээр унаж явлаа, гэтэл одоо эрэгтэй хүнээс болж эмэгтэйлэг биш байгаагаасаа ичлээ. Ай хөөрхий би гэж .. уйлахуу, инээхүү?

    ReplyDelete
  21. эрхцас:
    аан тийм байлгүй дээ кк
    тоглоом ойлгохгүй би бас хөлдүү хүн шүү...нээрээ тийм тохиолдол байдаг байхдаа би ямар ойртож ярилцаж үзсэн биш.

    ReplyDelete
  22. рүби: хэхэ тийм залуутай найзлавал эмэгтэйлэг байдлаас нь сурах болуу кк

    ReplyDelete
  23. би олон эмэгтэйн дунд орохоороо нээх ганцаардаад сондгойроод ирэхээрээ л өөрийн эмэгтэйлэг бус чанараа мэдэрдийн

    ReplyDelete
  24. Саяхан Ганбуушийн ярилцлагыг би үзээд яагаад найз болж болку гэж бодогдсоон. Ийм хүмүүсийн дуу хоолой нь болоод өөрийгөө тэр хаалттай хэцүү цаг үед ил гаргаж зоригтой байсанд нь хүнийх нь хувьд үнэхээр бахархсан .60-тай гэхэд овор багатай, хөөрхөн л эгч харагдаж байналээ.2-лаа олж найзлая гэж асуух юмуу?

    ReplyDelete
  25. хэхэ тэгийлдаа
    би тэр нэвтрүүлгийг үзэх гээд мартаад яваан байна шүү нээрээ...

    ReplyDelete
  26. Sainuu. bi bas tednii dotood ertontsiig ih sonirhdog um ,neg l tiim emzeg ,zoolon ,medremtgii, ..........osobu gedeg gay zaluugiin blogiig unshij suugaad damjaad damjaad chinii blog ruu orood irlee,olzuurhaj baina gehdee neg l tanil dur zuragtai goyo blog bainaa chiniih.

    ReplyDelete
  27. аан хэхэ
    би бас особугийхаар байнга ордог...дэвэргэн сэтгэлтэй нь надтай адилхан санагдаад байдгийн...

    ReplyDelete
  28. тэр нэвтрүүлгийг үзэв.
    мундаг эгч, тэнэг тэнгис...

    ReplyDelete
  29. Ижил хүйстнийг дэмжиж болохгүй гэж боддог. Угаасаа хүний муу зан чанар төрөлхийн заяагдмал байдаг. Ижил хүйстнээ сонирхох хүсэл төдийгүй эхнэрээсээ өөр эмэгтэйг сонирхох хүсэл ч гэсэн ялгаагүй. Архи уух хүсэл, амар хялбараар мөнгө олох, хулгай хийх, банк дээрэмдэх гээд олонхи бузар муу чанарууд заяагдмал юм. Тэгэхлээр гей хүмүүс өөрийн төрөлх мөс чанартайгаа тэмцэж ялаад үр хүүхэд төрүүлж амьдрах ёстой Та нар чадна аа Цэнхэрүүд ээ, Би өөрчлөгдөөд одоо эхнэр хүүхэд аваад сайхан амьдарч яваа хүн мэднэ шүү. Сүүлийн үед нөгөө нөхөр чинь харин өөр хүүхэн хараад эхнэртээ загнуулсан гэж ярьсан кк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...