26.6.09

Rest in Peace

Баяртай...баяртай...
бага насны шүтээнүүд минь...

Бидний үеийнхэнд шүтээнээс илүү шүтээн байсан хүн маань таалал төгсжээ. Гайхамшигтай...тэгсэн хэрнээ эмгэнэлтэй... олноос онцгой амьдралаа тэр ийнхүү орхиод одов.
Ухаан орсон цагаасаа хойш л түүнийг харж, түүнийг сонсож, түүнийг биширч өссөн дөө. ТЭР, миний мэдэх хамгийн баян хүн, хамгийн царайлаг залуу, хамгийн мундаг дуучин байлаа. Бага ангид байхдаа Майклаас надад бэлэг ирчихсэн байгаасай гээд л мөрөөддөг сөн. Дунд ангид байхдаа Майкл Жексон гэдэг хочтой хүүхдэд сайн болж байлаа. Их сургуульд ороод дурласан хүүдээ "You are not alone" -ийг FM-ээр захиалчаал догдолж сууж билээ.






Дамчаа гуай өнгөрсөн тухай өнөөдөр дууллаа. Баргил хоолойгоор дуулсан "Дайсны цэргүүдээ сонсоцгоо"д нь тунчиг дуртай байж билээ. "Мандухай Цэцэн хатан" дээр элсэнд булагдаж бүтээсэн дүр нь бас одоо ч нүдэнд тод харагднам. Багадаа Дамчаа гуайг их л өндөр настай хүн гэж хардаг байсан сан. Одоо бодоход ид насан дээрээ гялалзаж явж дээ.

Үргэлж бодоод дурсаад байдаггүй ч бага насны дурсамжинд хадагдан үлдсэн ШҮТЭЭНҮҮД минь... Амьдралын маань нэгэн хэлтэрхий эмтрэн унах мэт гунигтай санагдана...Баяртай баяртай...амгалан нойрсоорой...

5 comments:

  1. Michael Jacksonii clip, tuunii duulsan duunuud , tuunii bujignuud uneheer tasarhai.

    ReplyDelete
  2. амгалан нойрсог ..

    ReplyDelete
  3. You know when you made a post about "Mirror", I wanted to quote lyrics from M.J.'s "Man in the mirror". I know the lyrics by heart. I am a fan of his too. So sad. RIP, Michael.

    ReplyDelete
  4. Дамчаа гуай нэг удаа зурагтаар өвлийн цагаар байр нь халаалтгүй байгаа тухай ярьж гарч байж билээ гэртээ дээлтэй амнаас нь уур савссан нэг тиймэрүү ... тэр өвөл сүүлийнх нь өвөл байсан шиг санагдаж байна

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...