Norman Rockwell : Girl at the Mirror
Би тольдох дуртай. Саяхан л... царайлаг охидын дэргэд толинд тусах сэвхтэй бор хацраа харахаас ичдэг бүрэг охин байж билээ. Цагийн урсгалд дасаж дадаад тэрүү, толь харагдвал өөрийгөө олж харах гэж өлөлздөг болчиж. Өө сэвийг нь дараад гоо сайхныг нь тодруулдаг өнгөт шүүлтүүр нүдэндээ зүүгээ юм болуу. Өөртөө заяасан үзэсгэлэнг илрүүлж хардаг билгийн нүд минь нээгдээ юм болуу кк.
Толины өмнө /Л.Өлзийтөгс/
Үгүй дээ үгүй, энэ бол би биш
Үнэндээ надаас юу ч өөрчлөгдөөгүй
Өнөө л, зүүдэндээ үздэг далавчит морь
Өнөө л, зүрхнээсээ хэлдэг жигүүрт үгс
Салхитайд ч, бороотойд ч, би урьдынхаараа
Сайхан бүхэнд тэмүүлдэг хэвээрээ
Охин хэвээрээ, би хүүхдээрээ
Он жилүүдийн үүдэнд үргэлж ариунаараа
Надаас юу ч өөрлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй
Найз минь энэ бол би биш
Намрын бурхадын санаандгүй таталсан дутуу хөрөг
Толь их олон янзаа. Зарим нь байн байн хараад баймаар...Жишээ нь миний гэртээ харих замдаа заавал дайрч хардаг "мисс толь" байна. Үг хэлдэг бол тэр толь "өнөөдөр чи бука чика саак күүл харагджийшөө" гээд байх шиг. Бүрзийлгээд муухай харагдуулаад байдаг толь ч байдийн. Тийм толийг бол шууд пасс...
Бичкэн амьд толь манайд нэг байгаа. Миний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийг минь дуурайгч. Ямар муу зуршилтайгаа, уурлахаараа яаж хувирч баярлахаараа хэрхэн өөрчлөгддөгөө би тэр толиндоо хардаг. Зөвхөн гадаад төрх биш зан аашийг минь хүртэл харуулдаг жижигхээн зүггүй толь минь. Хайртай юм шүү толихондоо.
Love After Love
The time will come when,
with elation,
you will greet yourself
arriving at your own door,
in your own mirror,
and each will smile at the other's welcome,
and say,
sit here.
Eat.
You will love again
the stranger who was yourself.
Give wine.
Give bread.
Give back your heart
to itself,
to the stranger who has loved you
all your life,
whom you ignored
for another,
who knows you by heart.
Take down the love letters from the bookshelf,
the photographs,
the desperate notes,
peel your own image
from the mirror.
Sit.
Feast on your life.
-- Derek Walcot
Жич: Дөрвөн жил өнгөрсөн байна. Өнөөдөр ямар нэг чухал өдөр биш юм шиг л...Сэтгэлийн утсыг хөндөх догдлол төрөхгүй нь хачин байна. Гэхдээ ямар ч байсан санав. Энд тэмдэглээд орхиё.
yamar udur yum be hu?
ReplyDeleteчи миний толь,тэр толиндоо би жаргалтай бас үзэгслэнтэй харагддаг
ReplyDeleteanonym1: харинээ яг ямар гэж тодорхойлмоор юм дээ сайн мэдэхгүй байна
ReplyDeleteanonym2: яагаад би чиний толь байдаг билээ? зэрэглээ хараад байгаам биш биздээ?
hehe, hoorhon shdee chi.,
ReplyDeleteтэр бичигхэн толь бол ямар ч шүүлтүүргүй шууд тусгал байгаа даа :)
ReplyDeleteanonym3: баярлалаа чи бас надтай адилхан хардаг болчиж кк гэвч хэн билээ?
ReplyDeleteHilde: харин тэхх. Өөрөө ч анзаараагүй байсан юмаа олж харахымаа тэр бичкэн толинд. Гярхай ч гэж жигтэйхэн
çàðèì òîëü íýýõ ìóóõàé íàìõàí á¿ä¿¿í õàðàãäóóëäûøä, òýð íü íºëººòýé òîëü þìóó ýñ¿¿ë òýíä õàðàãäæààãàà íü æèíõýíý áè þìóó êêê, ººðèéíõºº áÿöõàí òóñãàëòàé áàéõ ÷ ãî¸ áàéõ ø¿¿ òýý õýõý õººðõºíèéí, ààø íü õ¿ðòýë àäèë óó?
ReplyDeleteюу гэж бичсийн болоо сэкрэтвишээ
ReplyDeleteбаахан сонин тэмдэгтүүд л байна
uu tiimuu, hachin ih yum bichsiishd xexe
ReplyDeleteunshaad nehh goe bolchloo hehehe
ReplyDeleteMinii toli zunduu tom bolchihson shd. Gehdee bas l uuriiguu olj harsan heveeree l baigaa... kkk
ReplyDeleteIngeed bodohoor aimar shuu. Etseg ehiin uureg hariutslaga gej.
ReplyDeleteхарин тиймээ
ReplyDeleteхамаагүй загнаж ч чадахгүй байгаа. хүүхэлдэй өмнөө суулгачаад яг адилхан загнаад сууж байхийг нь харснаас хойш кк
өөрийгөө тэр чигээр нь олж хардаг толь олон болоод ирэхээр бүр ямра сонирхолтой гээч. Өөрийгөө ч өрөөлийг ч давхар хардаг болно...
ReplyDeleteНэг л чухал өдөр биш юм шиг сэтгэгдэл ..... чухал зүйлийг чухал биш болтол нь хувиргасан сэтгэлээс үүддэг гэлтэй....
Hehe, huuheldeigee urdaa suulgaj baigaad zagnaad geed tusuulsun chini ineed hurchihlee :). Bi huuhedteigee togloj baigaad huruugaaraa uruulaa duugaraghiig zaagaad ugsun chini, odoo dahin dahin garaaraa uruulaa oroldoj duugargaad (gar huruu ni bohir baisan ch gesen). Nadaa surgamj boloh shiv dee.
ReplyDeleteнавч: тийм байхшүү. Бүжгийн дугуйлангийн тал талдаа тольтой заалыг саначихлаа :)
ReplyDeleterubiks: би түүнийг биш тэр намайг хүмүүжүүлж байгаан кк
secretwish: тэр муухай харагдуулдаг толийг пасс... би бол "хамгийн хөөрхөн сэтгэл булаам бүсгүй" кк
ReplyDeleteмэдкүм даа хүмүүсийн нүдэнд яг байгаагаараа биш бас л элдэв нөлөөтэй харагдаж байгаа. Тэр болгоныг янзлахын аргагүй. тэхээр өөртөө л гоё харагдаад болжийвол онцгүй толийг мартаа л хаях нь онц зөв болуу хэхэ
ааш зан нь одоохондоо мэдэгдэхгүй гэхдээ харж байгаад л сураад хуулбарлаад дуурайгаад байгаа нь нүдэнд илт. :)
Speaker-ee dandaa untraachihdag bolohoor ene duug ni sonsoogui yum baina. Say anzaarlaa. One of my favourites. Enenii clip deer gardag shig neg ugluu sereh yumsan. Hichneen sar buten noirtoi honoj ugluu husseneeree untsangui :).
ReplyDeleteтэгдэг юмдаа. Гэхдээ удахгүй ээ. Ой өнгөрөөд л шөнөдөө сайн унтдаг болчдийн. Ер нь бол ээж хүнд нойр дутуу шөнүүд зөндөө л дөө, томорсон хойно нь ч гэсэн.
ReplyDeleteхөөрхөн бичдийн шүү
ReplyDeleteнээрээн хурдхан л өөрийнхөө бичкэн тольтой болхынсан
энэ явж байгаа дуу стоо гоееооо
ТОль минь толь минь энэ хорвоод хэн хамгийн үзэсгэлэнтэйв хэлээд аль :P
ReplyDelete