Гэхдээ би гоё зүүд зүүдлээд сэрэхээр тэр өдөржингөө сайхан ааштай байдаг. Зүүдэнд ирэх болгондоо хачин таатай мэдрэмж үлдээгээд явдаг нэг хүн бий. 3 билүү 4р ангиасаа эхэлж дурлаад 10 төгсөтлөө харж явсан ангийн хөвгүүн байдаг юм. Наранд тэмүүлсэн цэцэг гэдэг шиг би л ганцаараа түүн рүү тэмүүлсэн дурлал байсан.
Түүний тухай дурсамж эдүгээ элэрч балраад ой ухаанаас минь бүдгэрч арчигдсан хэдий ч тархины минь нэгээхэн буланд чимээгүйхэн нуугдан үлдчихсэн бололтой. Хар багаасаа эхлээд олон жил бодсон болохоор тэр байхдаа. Үес үесхэн огт санаандгүй байхад минь тэр зүүдэнд айлчилж ирээд насан багад биелээгүй мөрөөдлийн хөлөг онгоцонд намайг суулган дурлалын хөх далайгаар сэлүүрддэг юм. Тэр үед хосгүй баяр хөөр цээжинд огшоод л сэрсний дараа хүртэл өөрийн эрхгүй инээмсэглээд л. Биелэлээ олоогүй балчир дурлал маань хожуухан ч гэсэн надад бэлэг барьж байгаамуу гэж би боддийн :-)
Магадгүй би ирэхэд чинь байхгүй.
Мартагдсан амар амгалан минь гэтэл чи
Маргааш очно доо гээд хаа нэгтээ тайван.
М.Батзаяа
Зиа байз би мэдэх л юм байна түүнийг тээ :)
ReplyDeleteБи болохоороо юу зүүдэлснээ аймаар хурдан мартчихдаг талтай... хэ хэ
бичас ихэнх зүүдээ мартчихнаа
ReplyDeleteхааяа хааяа иймэрхүү тод зүүд үлдэх юм...
Зарим нэг зүүд... тэр зүүдний эзэн нь хүртэл санаанд тодхон үлдэх... Хэнд ч хэлээгүй мөртөө зөвхөн тэр зүүдээ санахын төдий л нүүрэнд инээмсэглэл тодроод л...
ReplyDeleteтийм шүү навч
ReplyDeleteчи бид хоёр адилхан юм байна
Goyo hovguun biasan shuu.
ReplyDeleteOdoo haana yu hiij yavdag yum boldoo?
Odoo bol hovguud ni hogshirch guzeereed, bid nar hoorhon amttai bolood biagaan bishu? hahaha
тэр одоо ч 18тай хэвээрээ сагс тоглоол охин шоглоол гүйж байгаа. Надад тэгж санагддиймаа. Махалж буурь суусан залуугаас тэр хөвгүүнийг би лав олж харахгүйм байлээ кк
ReplyDelete"
ReplyDeleteМагадгүй би ирэхэд чинь байхгүй.
Мартагдсан амар амгалан минь гэтэл чи
Маргааш очно доо гээд хаа нэгтээ тайван.
"