9.6.09

Зүүд

Өчигдөр Терминатор үзээд. Шөнө нь нэг залуутай хөтлөлцөөл баахан аймаар баагийнуудад хөөгдөөд байна гэж зүүдлэв. УБ-ын төв гудамжаар, энхтайвны өргөн чөлөөгөөр л гүйгээд байхиймаа. Хар багын л гүйж чаддаггүй хүн чинь зүүдэндээ хүртэл олигтойхон гүйчиж чадахгүй бахардаад шал урамгүй байсан. Тэгээд дургүй нь хүрснүү яасан гэнэт сэдэв өөрчлөгдөөд би нөгөө залуутайгаа болзож бариад эхэлсэн кк. Нээх гоё догдлоол зүрх мүрх цохилоол эхэлжийтэл өглөө болцон сэрүүлэг хангинаад унажаагаам даа. Харамсалтай.




Гэхдээ би гоё зүүд зүүдлээд сэрэхээр тэр өдөржингөө сайхан ааштай байдаг. Зүүдэнд ирэх болгондоо хачин таатай мэдрэмж үлдээгээд явдаг нэг хүн бий. 3 билүү 4р ангиасаа эхэлж дурлаад 10 төгсөтлөө харж явсан ангийн хөвгүүн байдаг юм. Наранд тэмүүлсэн цэцэг гэдэг шиг би л ганцаараа түүн рүү тэмүүлсэн дурлал байсан.



Леонид Афремов: Танго

Түүний тухай дурсамж эдүгээ элэрч балраад ой ухаанаас минь бүдгэрч арчигдсан хэдий ч тархины минь нэгээхэн буланд чимээгүйхэн нуугдан үлдчихсэн бололтой. Хар багаасаа эхлээд олон жил бодсон болохоор тэр байхдаа. Үес үесхэн огт санаандгүй байхад минь тэр зүүдэнд айлчилж ирээд насан багад биелээгүй мөрөөдлийн хөлөг онгоцонд намайг суулган дурлалын хөх далайгаар сэлүүрддэг юм. Тэр үед хосгүй баяр хөөр цээжинд огшоод л сэрсний дараа хүртэл өөрийн эрхгүй инээмсэглээд л. Биелэлээ олоогүй балчир дурлал маань хожуухан ч гэсэн надад бэлэг барьж байгаамуу гэж би боддийн :-)












Магадгүй би ирэхэд чинь байхгүй.


Мартагдсан амар амгалан минь гэтэл чи


Маргааш очно доо гээд хаа нэгтээ тайван.


М.Батзаяа

7 comments:

  1. Зиа байз би мэдэх л юм байна түүнийг тээ :)
    Би болохоороо юу зүүдэлснээ аймаар хурдан мартчихдаг талтай... хэ хэ

    ReplyDelete
  2. бичас ихэнх зүүдээ мартчихнаа
    хааяа хааяа иймэрхүү тод зүүд үлдэх юм...

    ReplyDelete
  3. Зарим нэг зүүд... тэр зүүдний эзэн нь хүртэл санаанд тодхон үлдэх... Хэнд ч хэлээгүй мөртөө зөвхөн тэр зүүдээ санахын төдий л нүүрэнд инээмсэглэл тодроод л...

    ReplyDelete
  4. тийм шүү навч
    чи бид хоёр адилхан юм байна

    ReplyDelete
  5. Goyo hovguun biasan shuu.
    Odoo haana yu hiij yavdag yum boldoo?
    Odoo bol hovguud ni hogshirch guzeereed, bid nar hoorhon amttai bolood biagaan bishu? hahaha

    ReplyDelete
  6. тэр одоо ч 18тай хэвээрээ сагс тоглоол охин шоглоол гүйж байгаа. Надад тэгж санагддиймаа. Махалж буурь суусан залуугаас тэр хөвгүүнийг би лав олж харахгүйм байлээ кк

    ReplyDelete
  7. "
    Магадгүй би ирэхэд чинь байхгүй.



    Мартагдсан амар амгалан минь гэтэл чи



    Маргааш очно доо гээд хаа нэгтээ тайван.
    "

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...