20.5.09

А-гаар хэлхсэн...

Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн болгон сууна даа гэж
Хааяа би боддог юм.

Түр очоод ирсэн шүү хүүхэд насандаа. Цаг хугацаагаар аялуулагч цаасан хивс хөлөглөөд явчаад ирсэн



Найз маань миний захиануудыг хадгалсан цэнхэр хавтсаа аваад иржээ. Бүтэн өдөржин уншиж инээлдэж хөгжилдсөн.Зарим нь огт танихгүй хүний захиа шиг, осолдохгүй миний бичиг мөн хэрнээ би ингэж байлуу гээд эргэлзэх шиг. Том хотод төөрөөд замын хашлага дээр суугаад уйлж байснаа, дээд курсынхэндээ дэглүүлээд мод тэврээд уйлж (бас л!!!) байснаа, зэргэлдээ байрны хөвгүүнд дурлачаад цаадах нь тоохгүй байгаа тул мартахаар шийдсэн, гэвч нэг хэсэгтээ цонхоор сүүдрийг нь хардаг байснаа, мөн өөр нэг хөөрхөн нүдтэй хөөрхөн инээдэг хөвгүүнийг 3 өдөр бодож явснаа гэх мэт зүйлс бичжээ. Захидал болгон шүлэгтэй, эсвэл ямар нэг дуучны зурагтай ил захидал. Хар багын л армаанчик байжилдээ. Тэгсэн хэрнээ бас их номын, найзыгаа чи хамаагүй хүмүүстэй битгий орооцолд, сайн шинж судал долоо хэмжиж нэг огтол мэтийн сургаал айлдсан байхийн. Их дэвэргэн гэнэн юм шиг хэрнээ хашир хүүхэд байжээ.
Тэр найз маань ФМд нэг нэвтрүүлэг хөтөлдөг, би түүнд нь зориулж захиа явуулдаг байжээ. Нэг захиа хөөрхөн санагдаад энд тавичий. Юм хум зохиох авьяасгүй нь харагдаж байгаан гэхдээ тухайн үедээ сэтгэлээ зориулж бичиж байсан нь мэдрэгдээд их эгдүүтэй.




Сайн байцгаана уу? Хайрт ФМ 102.5 болон Алган дээр буусан од хөтлөн явуулдаг ...эгч нар минь. Би Жэнни(миний нууц нэр аая) б/наа. Та бүхэндээ энэ захиаг их алсаас бичиж сууна. Танай радио болон А.Б.Од нэвтрүүлгээ их үгүйлэх юм.
Саяхан надад гэж хаягласан нэг захиа ирлээ. Гайхаад задалтал хуучны танил нэгэн хөвгүүнээс ирсэн б/х юм. Захиандаа надад хайртай байсан тухайгаа бичээд хэзээ ч бүү мартаарай гэсэн байлаа. Зүрх түг түг цохилон "тэр бас надад хайртай байсийм гэжүү" хэмээн бодсоор цааш нь унштал...Дотор палхийлгэсэн гунигт мэдээ тэнд байлаа. Тэр хөвгүүн хүнд өвчнөөр шаналж байхдаа энэ захиагаа бичсэн бөгөөд хэрвээ өвчнөө дийлэхээ больж хорвоог орхин одвол уг захиаг надруу илгээгээрэй гэж ээждээ захисан байжээ. Дэргэдээ байсан тэр их гайхалтай хайрыг дэндүү хожимдож ухаарсандаа миний зүрх шаналж байлаа. Тэгээд би "А"-гаар хэлхсэн энэ хэдэн мөртөө А.Б.Од нэвтрүүлэгтээ илгээв. Та бүхэнд аз жаргал хүсье. Жэнни.


Асгарч мэлмэрэх нулимсаа

Арчих ч сөхөөгүй зогсоно би
Аясхан салхитай өдөр
Анхил охин насыг минь
Аймшигт мэдээг сонссоон
Авч одлоо хөвгүүн чи
Аянгын зурвасхан гэрэл
Анхны харцаар дурлах
Агшинд гялбаад өнгөрөхдөө
Азтай учралд итгэсээр
Амжиж хэлээгүй үгийг нь
Амтат үнсэлтээр шагнуулсан
Арай л хожуу дамжуулжээ
Аминчхан нууцаа шивнэсээр
Алсад одсон хөвгүүний дүр
Аргагүй гэнэн явж дээ
Ахин нүднээ үзэгдсээр
Алиахан хүүхэд нас минь
Арилж баларшгүй хэвээр
Атаархмаар цайлган байждээ
Алаг зүрхнээ мөнхөрнө
Арван хэдтэй үе минь
Алтан мөчүүдийн дурсамж
Атгахан зүрх булгилж
Ангир цээжинд минь харагдана
Амрагийн тэнгэрийг мөрөөдөхдөө
Аньж эдгэршгүй шарх
Ангийхаа тэр л хөвгүүнийг
Алхам тутамд минь бодогдоно
Анзаарч даанч харсангүй дээ
Алдсан хайрын хойноос
Ам нээж дуугараагүй ч
Асгаруулж уйлаад нэмэргүй нь
Ажиж ширтдэг байсныг нь
Ард хоцорсон бүхнээ л
Адилхан охид дундаас
Аргадан дурсаж явъя даа
Анхаарч онцолж явсныг нь
Асаж буй гал шиг
Андын журам сахисан
Аранзал улаан сарнай
Ариун хонгор сэтгэл минь
Ашид мөхөшгүй хайрын
Амьдрал үзээгүй зүрх минь
Агууг билэгдэн үлджээ
Аль аль нь мэдэрсэнгүй дээ
Ай хайрт минь
Ангасан сэтгэлийн цангааг

Аадрын хураар тайлсан


Яагаад заавал А-гаар хэлхсэн юм бол. Энд тэндхийн кино, номон дээрээс уншиж сонссоноо нийлүүлээд аминдаа эвлүүлээд бичсэн болтойм. Ай хөөрхий балчир байждээ.

13 comments:

  1. гунигтай

    ReplyDelete
  2. инээдтэй гээч
    би лав шоолж баахан инээсэн дэг

    ReplyDelete
  3. гэнэн гэмгүй сэтгэл байжээ тэр үед...

    ReplyDelete
  4. Goy dursamj baina. Ter garaar bichsen zahia, shuleg goy yumaa. Shulgen dotroo bas "argagui genen yavsan alihan huuhed nas mini" gesen bainaa :).

    ReplyDelete
  5. Тэгжийгаад бас их дурламтгай ромаааааааанчик гёрл байжээ :-) ккк

    ReplyDelete
  6. дэндүү гоё юм аа...10 жилдээ үерхэж явсан хөвгүүн минь энэ хорвоог орхичихсон гэдгийг мэдэх.... тэр олон жилийн дараа ч гэсэн зүрх шимшрүүлдэг юм байна лээ.

    Захидал... шүлгүүд... хүүхэд нас... нөхөрлөл... гэнэхэн дурлалууд... дэндүү тансаг..

    ReplyDelete
  7. тэхдээ болсон явдал биш би өөрөө л зохиосийм шдээ
    тийм юм болвол их гунигтай хэрнээ уярмаар гэж л боддог байсан байхдаа

    ReplyDelete
  8. goyo yumaa. Soulmate and maani bas huurhun avyastai busgui baina shuu. Odoo ch gesen shuleg zohiol orolddog l bailgui dee...

    ReplyDelete
  9. баярлалаа Ганаа, энэ ч яахав гэнэн явсан үеийн бяцхан тусгал юм дөө. Тэрнээс биш авьяасгүй гэдгээ аль багын мэдэрчихсийн ккк. Гоё гоё шүлэг унших л сайхан даа.

    ReplyDelete
  10. hehehe yasan huurhun yum be?

    ReplyDelete
  11. uuruu zohioson yumuu bi neeree l bolson yum bhdaa gej bodloo

    ReplyDelete
  12. бичээчээ соулмэтээ
    авьяас байна шдээ
    чиний бичлэгүүдийг уншсан ч бичих авьяас үнэртээд байдышдээ
    ийм бага байхдаа ийм хөөрхөн бичиж байсым чэн

    ReplyDelete
  13. ёстой гоё бичжээ А бол захиаг уншаад шүлгийг уншаад сэтгэл юу минь маш ихээр хөдлөв нилбус дуслуулах дөхөв ...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...