13.5.09

Ойрдоо

Ойрдоо ч гэждээ он гарсаар уншсан ном уртаашаа хоёрхон, өчигдөр гуравдахыг нь эхлүүлэв. Бас сүүлд үзсэн хоёр кино...

WHY MEN DON'T LISTEN and WOMEN CAN'T READ MAPS (Barbara and Allan Pease)
Эрчvvд Ангарагаас, хvvхнvvд Цолмон гарaгаас ирсэн гэдэг номтой ерөнхийдөө төстэй юм билээ. Гэхдээ би тэр номыг гүйцэд уншаагүй харин үүнийг дуусгачихсан шүү. Эр эм хүмүүсийн харилцааны тухай бичсэн нь адилхан гэхдээ уураг тархины бүтэцтэй холбож тайлбарласан нь илүү сонирхолтой байсан. Эрэгтэй тархи, эмэгтэй тархи гээд л баахан тест бөглүүлээд байсан даа. Бас татсан жишээ, ишлэлүүд нь их хөгжилтэй, метронд уншиж явснаа үе үе пүс хийтэл инээд алдаад явсан. Өөртөө тусгаж авсан нэг зүйл. Би хүмүүстэй (эрчүүдтэй) read between the lines маркаар харьцах хандлагатай, өөрөө ч тиймэрхүү, бусдыг ч тийм байх гэж хүлээж авдаг. Энэ нь харилцан үл ойлголцол, утгагүй бүхнээс утга хайх(Hilde-гээсээ иш татчий) дэмийрэлийг авчирдаг байж уу гэж бодогдсон. Хүссэн зүйлээ шулуухан хэлчих нь хэн хэндээ амар байсан байж болохым даа гэж ухаарсан.


ШПЕССАРТ ДАХЬ БУУРЧИЙН ГАЗАР (Wilhelm Hauff)

Андерсэний үлгэрийг араб үлгэрүүдтэй хольчихсон юм шиг сэтгэгдэл төрүүлсэн. Анахай гэдэг үг шинээр мэдэж авав. Сайхан сэтгэлтэй ажилч хичээнгүй үлгэрийн баатрууд элдэв зовлон бэрхшээлийг туулан сайн сайхан амьдралд хүрдэг тухай. Гаднах төрх нь үзээрийн муухай байсан ч гэсэн үнэн зөв замаар амьдарвал хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг тухай. Эд хөрөнгө алт мөнгөнд шунавал өөртөө хэрэгтэй жинхэнэ аз жаргалаа алдаж болох тухай... Сонгодог үлгэрт гарах сонгодог сэдвүүд. Хааяа уншиж сурган хүмүүжиж байвал хэрэгтэй ном шиг. Багадаа яагаад олж уншаагүйм бол гайхалтай.



ХҮҮРНЭЛ ЗОХИОЛЫН ТОВЧООН (Г.Аюурзана)
Миний нөгөө улаан жимстэй жөмбөөхөй нэг харсан чинь бүүр нурмайгаад хамаг навч жимс нь унжийцан байхаар нь усалсын. Шаррхх гэсэн чимээ гараад усны дусал бүрийг бүхий л үндэс навчаараа шингээн авч цангаа нь тайлагдаж байх шиг санагдаж байсан. Өчигдөр энэ номыг анх уншаад хатаж үхэх гэж яваад цэнгэг ус залгилах шиг л боллоо. Яг надад одоо хэрэгтэй байгаа тэр мэдрэмжүүдийг олж уншаад ямар их баярлаваа. Эгэл хүмүүсийн дотоод сэтгэл рүү нь өнгийгөөд харчихсан юм шиг...тэр хүмүүс нь надтай яг адилхан юм бодож сэтгэж амьдарч байхын. Цөөхөн үгээр ямар ч оновчтой дүрсэлдгийн нүдэнд харагдтал. Дурлалгүй амьдралын блюз гэсэн. Дурлалын тухай, амьдралын тухай гэсэн... Гялс уншиж дуусгах юм шиг байнаа энэ номыг бол.

Сүүлийн хоёр номыг бэлэглэсэн найздаа баярлалаа. Ер нь миний амьдралд авчирсан бүх зүйлд чинь баярладаг шүү. Үүний дараа унших номнууд бас оочирлосон байгаа. Гоё доо гоё:)

SLUMDOG MILLIONAIRE
Үзээгүй хүн бараг байхгүй биздээ. Үгээгүй ядуу хүү олон саяын шагналтай quiz-д ялах болжээ.
1. Тэр гоц ухаантан
2. Тэр маш их азтай
3. Тэр бусдаас хуулсан
4. Кино юм чинь дээ!
Зөв хариулт нь аль нь бол. Кино 4-г сонгосон, энэ нь ч их таалагдсан. Кино учраас л байж болох үйл явдлууд. Бодит амьдралд бол тэр ээжтэйгээ цуг үймээний үеэр алагдах ч юмуу, эсвэл өлсөж үхэх ч юмуу эсвэл нүд нь сохрох байсан бизээ. Кино болохоороо биелэх боломжтой асар сонирхолтой бас уярмаар түүх. Үзэж байхдаа хэдэн жилийн өмнө үүнтэй төстэй quiz show-д ороод дөнгөж 3-р шатанд "нэн харамсалтайгаар" хасагдчихаад уйлж байсан маань хальт санагдаж байв. Миний амьдрал кино байсан бол би өдийд саятан аая :)

STAR TREK 2009
Америкд их алдартай ТВ сериал юм гэнэлээ. StarWars-ийг арай гүйцэхгүй санагдсан гэхдээ нэг үзэхэд боломжийн. Дахиад үргэлжлэл нь гарна биз.
Энэ солонгос гаралтай жүжигчин дажгүй гэж боддог байсын, гарчаахаар нь олзуурхав. Дэмжижаагаа шүү!

9 comments:

  1. Эхний 2 номыг уншсан юм байнаа. Тэр 2 дох ном миний хувьд Андерсоныхоос илүү сонирхолтой санагдаж байсан даа. Гэхдээ энэ ч хүүхэд байхад л даа хэ хэ.
    Эхний номыг уншиж байх үед хүйсийн ялгаатай тал нь амьдрал дээр өөр өөрөөр илэрхийлэгддэгийг төдийлөн мэдрээгүй байсан цаг. Харин одоо уншвал бас л өөр юм бодогдох байх шүү нээрээ :)
    Өө тэр саятаны тухай киног үзээгүй хүн байгаа жишээ нь би. Нөхцөл болоод цаг хугацаа нэгэн зэрэг нэг орчинд бүрэлдэхийг аз гэж би өөртөө орчуулдаг гэжуугаа. Гэхдээ энэ бол тун ховор шүү.

    ReplyDelete
  2. би бас багадаа уншсан бол илүү хүчтэй сэтгэгдэл төрөх байсан бизээ.
    Миний хувьд хэр их хичээнэ төдий хэмжээний азыг шагнал болгож илгээдэг юм шиг санагддийн. Магадгүй надад л яг тэгж тооцоотой ханддаг байж магадгүй хэн нэгэнд нь илүү өгөөмөр бизээ ккк

    ReplyDelete
  3. Эрхэм хүндэт Соулмайт таныг Их Жанжин Дамдины Сүхбаатарын нэрэмжит номын сайн нөхөр тэмдгээр шагнаж урамшуулав.

    ReplyDelete
  4. эбэг өгч байгаа болохоор баярлаал авчлаа
    гэвч...баян ходоодны шагнал шиг санагдахын учир юув ккк

    ReplyDelete
  5. Дахиад танайхаар тэнэж явна хэ хэ хэ... Тэр нээрээ эхний номны талаар чиний хэлдэгээр хүсэл сэтгэлдээ шулуун байсан бол амраас гадна өнөөдөр амьдрал өөр байх байсан болуу яах бол гэж бодогдов. Харах өнцөг хязгаартай, даруулгаар дулдуй барьж хүмүүжигдэж дээ бид чинь...

    ReplyDelete
  6. bravo
    Auyrzana goe shuu?

    ReplyDelete
  7. за хө ийм юм бас байдагаа гэж энэ сүүлд сэтгэгдэл үлдээсэн бна одоо нэмээд хэмэнгуйн хэдэн номыг уншаарай

    ReplyDelete
  8. санал нийлэхгү
    SLUMDOG MILLIONAIRE
    "Кино учраас л байж болох үйл явдлууд. "

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...