Гурван онигоотой ирлээ.
Нэг ичмээр онигоо
Тэндхийн онгоцны буудлын төмөр мэдрэгч нь үнэн мэдрэмжтэй наасс. Эгчийн өмссөн пэнтиний бичкээн хоноопийг мэдрээд наасс. Шалгаж байсан шаргал үст аниа үнэн шургуу наасс. Юу юм гэж шалгаагаад. Би нь хэл муутай мулгуу хүн, underware мэтийн боловсон үг толгойд орж ирэх биш. Итс май пээнти гээл аваад хаясан. Хажуугаар гарч байсан залуугийн жоготой инээдийг марташгүйэ. Бас тэр шалгагч аниагийн инаг гарыг яана. Биенд минь төө ч зай үлдээлгүй илж таалсан. Хөлний минь эд эс бүрийг өдөөсөншд. Гижиг үү юув би бас сайн ойлгоогүй ээ самгардаад.
Нэг аймаар онигоо
Шөнийн 2 цаг болж хот нойрсох үеэр. Ажилсаг бяцхан soulmate утсаа тестлэж суусан. Хаанав, хотелийн emergency шатан дээр. Хамт байсан охин албаар тээглүүлээд орхисныг нь мэдэлгүй хаалгыг нямбай гэгч нь хаасан. Хаанаас нь? дотроос нь. Яасанб? Буцаад гарч чадахаа байсан. Дээшээ доошоо бүх давхраар гүйж үзсэн, бүгд цоожтой. Уйлах арай ихдээд инээж тэнэгтсэн. Тэнд тэгээл цоожтой хонох нь гэж бодохоор л...Аюумшигтай байлаав. Аз болж утастайн хэрэг юу билээ. Нойрсож буй зэргэлдээ давхрын залууг утасдаж сэрээсэн. Мань эр бид хоёрыг цагаан морио унаад... бишээ цагаан унтлагын хувцасаа намируулан ирж аварсан. Би дурлаюу л гэж бодож байлаа баярласандаа.
Нэг хайран онигоо
Сүүлийн өдөр онгоцондоо суухаас өмнө хэдэн цагийн чөлөө гараад хотоор тэнэсэн. Ганцаараа тул байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд, пасспортоо хаячих вий түрийвчээ суйлуулчих вий апраадаа мартчих вий. Аялал амжилттай, эсэн мэнд онгоцондоо суусан. Буусан. Ачаа бүрэн бүтэн, би өөрөө амьд мэнд. Гэтэл нэг л бишээ. Онгоцонд суухын өмнө duty free-гээс хэдэн үнэртэй ус мус авсын. Тэр байдгүй. Гол харлаал хаана хаячлаа гээд бодоод байсан ер гартаа бариснаа санаж байгаа юм алгаа. Бодоод байсан төлбөрөө хийгээд гарын үсгээ зуржийсан, авсан юмаа тэнд нь орхиод толгой цэх бардам алхаагаар гараад гунхсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгээ энд буусан хойноо санажаагаан. Гүйээ мөн... хэлэх ч үггүй толгойгоо загнахуу гараа загнахуу мэдэхээ байцан. Шөнө нь бөөн юм болж наяад утасдаж байж нөгөө дэлгүүрийн худалдагчтай холбогдоод гүйлгээг цуцалж өгнө гэсэн амлалт сонсоод нэг юм дотор онгойж унтах шивдээ.
ит из май пээнти юу..... кккккккк хөөлхөншд.
ReplyDeleteтэр шат, лифт энэ тэр бол үнэн майр юм билээ. таг харанхуй эсүүл хаашаа явахаа мэдэхгүй... чичирмээр.
За тэр сүүлийн онигоо бол хайран юм тээ....
Баялаг аялал болжээ. ккк
hugjiltei yavjee
ReplyDeleteхэхэ сүүлийнх бол тэгээд толгойгоо л загнамаар зүйл болж ккк, би ч гэсэн үе үе иймэрхүү мартамхай гэхэд хаашаа хайнга загнадаг л юм.
ReplyDeleteхөгжилтэй, сайхан аялжээ
хөөрхөн онигоонууд аялж явахдаа дурсах юмтай яваад ирж :)
ReplyDeleteлайтай пэнти өмссөн байжээ ккккк
back at the land of plastic surgeries? :) Geriin baraa harj, zulzagaa tevreed saihan baigaa baihdaa. Ter hudaldagch mungiig chini erguulj ugch baigaa ni yaamaidaa.
ReplyDeleteNoirsoj bui zaluug utasaaraa sereesen gej.... utasnii dugaar n baihiig bodvol, durlae yu gej bodoj baihiig bodvol?.....
ReplyDeleteтэхх гол нь би сонор сэрэмжээ бууруулснаас л болсон байх. Дараагийн удаа гэрийн босгоор алхан алхталаа сэрэмжээ тайлахгүй байх нь зөв юм.
ReplyDeleteМурзилка бид хоёрын наран мандаж наалдан пад хоёр юм л байна.
Нутгийн энгэр товгороо ургуулан бодох чадвар овоотой хүн үү хэхэ. Дажгүй залуу байх нь байсийшүү. Яг тэгээл хаалга онгойлгоод зогсож байгаа нь бол авралын элч. Миний нүдэн дотор бундангийн тамга хальт үзэгдээл өнгөрсөн байх кк.
ReplyDeleteхэ хэ хөөрхөн шдээ бүүр нүдэнд харагдчихлаа шатаар гүйж байгаа нь ...
ReplyDelete2 dahi onigoog unshaad setgel hudluv. hehe
ReplyDeleteашгүй гүйлгээ буцаачиж
ReplyDeleteдэргэд байсан бол барьж аваад үнсмээр болчлоо
merci beaucoup!
hehe ehniih n hamgiin hogjiltei yumaa.
ReplyDeletedaraagiin 2 n nadad tohioldoj tun bolohuits zuiluud tul neg ih ineej chadsangui kkk,
tehdee nuguu talaas bi gantsaara iim bish yum bna gej bodood setgel uujrav kkk
kkk,hugjiltei yavaad irjee.onigoog bol nydend haragdtal bichjee,kkk.zunduu ineelee...S
ReplyDeleteилж таалуулдаг эхний онигоо ккк
ReplyDelete