6.4.09

The Reader

Revolutionary Road-ийг татаад үзчихсэн болохоор Kate Winslet фэний хувьд The Reader-ийг нь кино театрт очиж үзэв. Хань татах хүн олдсонгүй ганцаараа үзлээ. Киноны хувьд ярих юм алгаа сэтгэл их хөдөлсөн. Жүжигчид нь мааш их таалагдсан.



David Kross гээд энэ залуу жүжигчин миний дуртай талийгаач Heith Ledger-тэй ямар адилхан юм бээ. Ялангуяа нүд нь. Ам нь бас төстэй гэхдээ инээхээрээ арай л нялхаараа харагдах юм. Heith шиг авьяаслаг жүжигчин болоод түүний бүтээж амжаагүй олон дүрийг амилуулаасай гэж хүсэв.

Шинэ дурлалтай учраад...чихшиг...кк Ralph Fiennes. Өмнөх кино The Dutchess-ийг нь үзэхдээ хөөрхий муу Georgiana-г зовоосон болохоор нь дургүй хүрээд зүгээр өнгөрөөчиж. Сая харсан чинь ямар ч гоё нүдтэйм. Тунгалаг юм шиг. Тэгээд хоолой нь бас. Бусад киног нь бас хайж үзэх ажилтай боллоо доо.

Хорих лагериас амьд үлдсэн ээж охин хоёрын дүрд тоглосон Lena Olin бас их дажгүй санагдсан. Жүжигчнийхээ хувьд бүтээж байгаа дүрийнхээ уй гашуу, туулаад гарсан зовлон зүдгүүрийг сайн илэрхийлж чадсан нь таалагдаж, харин эмэгтэй хүнийхээ хувьд насны үрчлээ нүүрэнд нь суусан ч гэсэн жавхаатай, цоглог, attractive хэвээрээ байгаа нь биширмээр санагдсан. Ойрдоо ер нь тиймэрхүү хижээл насны эмэгтэй жүжигчид нүдэнд тороод байдаг болчлоо. Diane Keaton гм.


За мэдээж миний хайртай Kate Winslet бол үнэхээр гайхмаар байсан. Анх хараад л цаанаа нэг хатуу, зарчимч, тэгсэн хэрнээ бас их өр зөөлөн эмэгтэй байна даа гэж мэдэгдэж байсан. Тэр хэмжээгээр Kate уг дүрийг бүрэн амилуулж илэрхийлж чадсан гэлтэй.

Үнэндээ Ханнагийн сэтгэлийн байдлыг би бүрэн ойлгож чадахгүйм байлээ. Яагаад заавал тийм хорих лагерт ажиллахаас өөр аргагүй байсан, яагаад сүмийн хаалгыг онгойлгож болоогүй, яагаад уншиж бичиж чадахгүйгээ хэлж болохгүй байсан гэх мэт... Ойлгоод байгаа хэрнээ бас сайн ойлгохгүйм. Надаас огт өөр зан чанартай хүн юм шиг байгаан тэр Ханна бол. Revolutionary Road-ийн Аpril бол 100% ойлгогдоод байгаан.

7 comments:

  1. яг нарийн учрыг нь ойлгохгүй байгаа учраас л улам бүр бодогдоод л, дахин дахин үзмээр санагдаад байх шиг...

    ReplyDelete
  2. харин тийм ч юмуу
    ямар ч байсан зөндөө удаан бодсон шүү
    Яагаад Майкл түүнд хариу захиа бичээгүйм бол
    Яагаад сүүлийн удаа уулзахдаа тэгж хөндий хандсан юм бол

    Хөөрхий Ханна яг явахад нь тэврэх гээд чадахгүй байсан нь санагдчлаа

    ReplyDelete
  3. Ralph Fiennes nadad bas ih taalagddag. Hamgiin setgeld honogshij uldsen kino ni gebel "Constant Gardner" bolon "Shindler's list" kinonuud ni. Shaal uur 2 dur, gehdee gaihaltai togloson.
    Diane Keaton, Meryl Streep nar bol yarih ch yum bish. Gaihaltai. Neg tiim tsag hugatsaand diildehgui, soronzon energitei emegteichuud xe xe xe.
    Hanna-g buren oilgohod bidend tuuniig oilgoh nuhtsul baidal dutagdana. Ene uil yabdliin tsag hugatsaa bidnii medehgui tsag ue... dain, uhel, amid uldeh uguin hargis ursulduun... uuruur helbel dain buh humuusees zolios shaarddag. Hanna ch gesen ter zoliosiin neg tasarhai... hediigeer enx tsag togtson ch dainii daraa xumuusiin setgeld gun togtson ter seb sharx buren alga boloogui bugshij l bsan geh met.

    ReplyDelete
  4. Tuunii togloson kinonuudiig Hilde chamaig heleheer chin sanalaa. Neeree bi yagaad tuuniig ontsolj hardaggui baisiin boloo. Kinonuud ni lav ih songolt saitai, duruud ni hoorondoo tes uur hernee bas neg yumaaraa holboostoi yum.

    Yag unen shuu, Hannag oilgohod hetsuu, harin Apriliig oilgohod amarhan baigaa ni yag l tiim uchirtaim baina.

    ReplyDelete
  5. Сүүлийн 3 жилд үзсэн хамгийн чадварлаг сайн болсон кино..Кате солиотой байсан ..

    ReplyDelete
  6. Кате Winslet - ийн үнэхээр үнэнч шүтэн бишрэг фэн хүн юмаа кк энэ нөгөө алдартай кино нь шд тээ

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...