15.4.09

Мухар сүсэг

Багадаа нээх сонин юманд итгэдэг байлаа. Эд нарыг одоо мухар сүсэг гэхүү юугэхэв оновчтой хэллэг нь юу юм бол???

Дуутай холбоотой
Багадаа Roxette их сонсдог байлаа. Тэгсэн It must have been love гээд дуунаас нь болоод миний дурлал бүтэхгүй байх шиг санагддаг болчив. Яджаахад энэ дуу бүүр аманд наалдцан, өөрийн мэдэхгүй амандаа аялцан явжийна. Энэ дууг сонслоо эсвэл аяллаа л бол дурлал будаа. 19 хүртлээ бүтэлтэй дурлалтай учраагүй талаараа Roxette-тэй тооцоо бодноо чихшик хэхэ

It must have been love
But it's over now
Бас Spice Girls-ийн 2 become 1 байна. Энэ дууг бүтнээр нь нэг ч алдахгүй дагаж дуулвал гоё юм тохиолддог гэж итгэдэг байсын. Гэхдээ албаар бэлдэж байгаад дуулвал хүчингүй, санаандгүй байж байтал энэ дуу явж таараад би дагаад дуулахдаа нэг ч алдахгүй бол чика. Гоё юм нь сүртэй ч юм биш л дээ бас л тухайн үед бундантсан байсан нэг хөвгүүнтэй ганц хоёр үг солих завшаан тохиох ч юмуу хичээл дээр зэрэгцэн суух аз таарах гэх мэт кк. Уул нь хэцүү дуу биш гэхдээ 5уулаа ээлжилж дуулдаг болохоор амьсгаа хүрэхгүй эгзэгтэй хэсэг бий. Take it or leave it, take it or leave it гэдгийн араас шууд угсруулаад Are you as good as I remember baby гээд явчдаг хэсэг бий, энд анхаарах хэрэгтэй :) Одоо ч гэсэн үг нь огт мартагдаагүй байхыг бодоход би мөн сайн цээжилжээ.

Гадуур явж байхдаа
Нэг найз маань траншейний нүхний төмөр таглаан дээр гишгэвэл азгүй явдал тохионо гэж итгэдэг байлаа. Би бас дуурайна. Хоёулаа хамт гадуур явахдаа траншейний таглаан дээгүүр зэрэг харайж гараад л сүртэй байж билээ. Энэ хэдий мухар ч гэсэн ач холбогдолтой сүсэг шүү. Дор хаяж траншейний нүхэнд унаж хөлөө хугалах аюулаас сэргийлнэ. Манай аав ээж хоёр нэг нүхэнд хоёулаа зэрэг өрөөсөн хөлнүүдээ хийж байсан удаа бий :)

Машины дугаарнаас азын тоо хайх. Энэ бол ээжийн надад халдаасан сүсэг. Нэг хэсэг гадуур явахаараа л толгойгоо эргэтэл машины дугаар хардаг өвчтэй болчихсон байсан. Тэхдээ надад азын дугаар буюу дараалсан 2 юмуу 4 тоог олж харлаа гээд азтай юм тохиолдож байгаа нь мэдэгдэхгүй байснаар үл барам нүд өвдөх, толгой гашлах мэтийн сөрөг үр дагавар их байсан тул тэгсгээд хүчээр энэ зуршлаас салсан санагдана.

Одоо ч гэсэн хаяагүй нэг зуршил байна. Дундуураа хүн гаргавал хамт явж байгаа хүнээ очиж цохих. Тэхгүй бол тэр хүнтэйгээ муудалцдаг юм хэхэ. Тэхдээ миний энэ юу ч биш л дээ, манай гэрт байдаг нэг хүн бол муур өмнүүр нь гараад явбал хичнээн хол байсан ч хамаагүй заавал тойруу замаар явна, эсвэл хүлээж байгаад өөр хүн/машин явж өнгөрсний дараа өөрөө явдгийн. Яджаахад гэрийн ойролцоо тэнэмэл муур ихтэйг хэлэхүү. Энэ бол лайтай шүү.

Өдөр сар хоног
Тэмдэглэлийн дэвтэр дээрээ нэг иймэрхүү юм хуулсан байдаг байлаа.
1. Баяртай явдал
2. Тэр чамд хайртай
3. Та хоёр үнсэлцэнэ
.....
30. Тэр өөр охинд сайн
31. Чи түүнд хайраа илчилнэ
гэх мэт. Ямар учиртайм бэ гэхээр биений юм ирсэн өдрөөр ирэх сард тохиолдох явдалыг мэргэлж байгаан хаха. Энүүндээ аймаар итгэнээ, гоё мэрэг гарвал баярлаад л онцгүй юм гарчуул санаагаар унаж мунаал. Иймэрхүү маркийн нэрээр, гаригаар, цагаар "мэргэлдэг" төрөл бүрийн аргууд дэвтрээс дэвтэр дамжин хуулагддаг байж дээ. Их итгэдэг ч байж. Биелээд байгаа юм харагдахгүй хэрнээ яагаад тэгж итгэдэг байсын бол.

Одоо ч ТОМ хүн болоод иймэрхүү тэнэг зүйлст итгэхээ байчиж. Өчүүхэн юмс үзэгдэлд ач холбогдол өгөхөө байчиж. Гэхдээ тэнэгхэн явсан тэр л нас маань жаргалтай санагдах юм. Үнэн худал, биелэх биелэхгүйдээ гол нь биш, итгэл найдвар бэлэглэдэг байсан болохоор мухар сүсэгтэй охин нас маань жаргалтай байсан байхдаа...

Keeping the faith = key of happiness ?


10 comments:

  1. Бага байхад хэрвээ гадаа удаан тоглосон эсвэл болохгүй юм хийчихсэн бол аав ээжтэй нүүр тулахаасаа өмнө шанааны хэсэгхэн үсээ зангиддаг байлаа. Загнахгүй гэж бат итгэдэг байлаа даа хи хи хи.
    Аан бас машины дугаар их хардаг, хооронд нь нэмж хасаад ижил тоо гарвал азтай учрах нь гэж итгэдэг байсан. Нэлээд сүүлд нэг сониноос дугаар хардаг, тоолдог зуршил бол сэтгэхүйн хувьд эрүүл бус хүн гэж уншаад түүнээс хойш больчихсон гэжуугаа :)
    Харин тэр янз бүрийн зурхайг бол чамтай адил үнэн худал нь мэдэгдэхгүй ч итгэдэг байсан шүү.
    Сонирхуулахад тэр үеээс үлдсэн хятадын зоос хаядаг зурхай одоо хүртэл байгаа шүү.

    ReplyDelete
  2. Чи ёстой мухар сүсэгтэй хүн байнаа хэхэ.
    Чиний энэ тэмдэглэлийг уншсан чинь 10-н жил санаанд орчлоо.Ангийн хэдэн охидууд нэг дэвтэр дээр хэдэн хуудас ч билээ баахан асуулт биччихсэн тэрийгээ биднээр бөглүүлээл яваад байдаг байж билээ.Тэр үед юу ч гэж бичиж өгж байсын бүү мэд.Одоо нэг боломж байвал олж унших юмсан хаха.

    ReplyDelete
  3. Хилдэ хэлдэгээр би ч бас машины дугаар харж явдаг байж билээ.Билээ гэж одоо ч хардаг хэвээрээ л дээ.

    ReplyDelete
  4. хэхэх хөөрхөн байсан ч юм шиг. Машины дугаарыг бол 4 ижил тоо эсүүл 2, 2-оороо адилхан байвал хамрынхаа үзүүрийг арчаад, шүлсээ залгидаг байсан. Найз охинтойгоо хөтлөлцөөд л, сургуулиас гэрлүүгээ алхахдаа ингээд л тачигнатал инээлдээд л явдаг байж билээ. Бас нэг сайн хөвгүүнийгээ нэрний үсэг бүрт нь оноосон тоог хооронд нвь нэмж хасаж байгаад л мэрэглэнээ.... хихихи
    Хөзөр бариад л Кандилиара шиг л суудаг байсан сан.

    ReplyDelete
  5. Hilde-гийн сэтгэгдлийг уншаад өөрийгөө эрүүл бус сэтгэхүйтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ шд, :р. Хаа ч явсан машины дугаар хэзээний л харчихсан, азын дугаар байвал тэр өдөр ажил төрөл нээх бүтэмжтэй байх ч юм шиг санагдаад, баярлаад л... хэхэ. Өчигдрөөс эхлээд больё гэж бодсон ч гараад л явахаар нүдэнд харагдаад, инээд хүрч л явлаа... Сэтгэхүйн гажигтай бж нь

    ReplyDelete
  6. hehe, ter duu dagaj duuldag gedeg heseg chini hetsuuhen asuudal baisan baina. Bodohoos yadarch baisht :).
    Ter usee zangidna gedegiig yag hiideg bailaa, erguulj zadlaj bolohgui boltol ni zangigaad, suuld ni haichilj avsan. Changa zangidah tusmaa sain gesen bolohoor, bur changalj ugch baisan.
    Aztai mashinii dugaar harval shulsee 3 udaa zalig gedeg baisiin. Tegeel shulsee zalgij ugdug gejuugaa. Bur amand shuls baihgui bolchihson, huurai zalgial, shuls dutagdaad baival sanaa zovool ... hehe bichihees ch ineed hurchlee. bolii baiz.

    ReplyDelete
  7. Yamar goe gertei boloo vee?? oird orj ireegui udsan. Pooh ene duuu ali deer ueiin duu.

    ReplyDelete
  8. yanaa bi 7 dahi setgegdel bna shdee. Bi 7 giin toond durgui. Naiziin 8 bolgonoo. hehehe. aimar susegtei bna uu?

    ReplyDelete
  9. Bi transheinii nuhend huluu hiigeed tag n hagas dutuu ongorhoi baisan yum bna lee gishgenguut tag ni humuruud minii huliig.yooooe bodson chin hul yanginachihlaa gem.Baahan humuus harj baisan uilah ch bish ineeh ch bish aimaar ovdood.. emneleg ch oroogui tegsgeed ongorooson.odoo ter hul haaya ovdddog shd.ingehed yu bolood transheinii nuh geed yavchihvaa. aimaar haluurch bna shde.

    ReplyDelete
  10. Bi odoo hurtel mashinii dugaart itgedeg. Minii meddeg muhar susguudees hamgiin unend oirhon n' yum shig sanagddag yum. Jaahan gajigtai gej heluulsen ch gomdolgyi. Itgel gedeg aguu yum.
    Z...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...