25.4.09

Оюутан байсан үе

Хавар болоод тэрүү гэрээсээ хол яваад тэрүү бөөн носталги ханхалуулах боллоо. Хэд хоног оюутан болж байсан үеэ дурсаж ганцаараа мангар хүн шиг малилзаж явлаа. Миний оюутан байсан үе. Монголд бол их богинохоон. Жил гарангийн л түүх хэрнээ дурсаад бичсэн чинь нилээд урт болчлоо.



Манай курсынхэн
96 оны хавар бүтэн өдөржин конкурсдээд оноогоороо жагсаж байлаа. Тэр үед англи, франц, германы араас япон хятад хэлний анги залгаж хамгийн сүүлч нь солонгос словян гээд ангиудад ордог байв. Би хувьдаа германд санаатай байсан боловч хувь заяаны зураг төөрөг (үнэндээ бол оноо маань л) намайг солонгос хэлний ангид оруулсан юмдаа. Манай курсынхэн нэг бол орос 3, 23 төгссөн жинхэнэ хотжавууд эсвэл бүүр тас хөдөөний улаан хацартай хүүхдүүд байсан. Мэдээж над шиг хөдөө хот нь ялгарахгүй саармагууд мэр сэр байсан л даа. Курсын топ хос нь жентлемэн фотомисс хоёр байв, шатан дээр уулзаад зогсож байгаа нь жирийн бидэнд том үзвэр болно. Өөр celebrity нар гэвэл ямар мисс ч билээ нэг охин, дуучин Минжээ, харилцааны захиралын нарийхан бичгийн хүү... гэх мэт нөхдүүд байсан. Дээр нэг бичлэг дээр дурдсан арзаак найз маань бас нөгөө ангийн хүүхэд байсийн.



Хичээл шалгалт шүүлэг
Тэр үед нэг паар гээд 1цаг 30мин үргэлжилдэг байсан. Эхний семестр нь өдөр болгон 5 паартай ёстой сунаж унадаг байсан даа. 1р байрны дугуй заал гоё шүү тэнд орохоор л жинхэнээсээ оюутан болсон санагдаад додигор. Дугуй заалны араар суучаал хүн хараад суужаах сонирхолтой байдаг байсын. Тэнд лекц бичих гэж л таталгаж, товчилж сурсан.

Уд-н t-ны турш %-н өмчг/ б/н ...
гэх мэтээр. Эхний семестрийн шалгалтаас 2 нь санаанд их тод үлдсэн байна. Нэг нь ЁС ЗҮЙ билүү нэг тийм морал эд нар заадаг хичээл байсан чинь курсээр нь шахуу унагаад хаяцан. Албаар тэгчээд засуулах гэсэн оюутнуудаас юм авч голийдог байсийм шиг. Өдөржин үүдийг нь сахиж байгаад л засуулж байсан санагджийна. Нөгөөдөх нь ХЭЛ ШИНЖЛЭЛ. Энүүн дээр бас курсээрээ шахуу унаад дахин шалгалт авч байсан. Би харин торойгоол ганцаараа 100 оноо авчийсан байхгүй юу. Давтан шалгалтын өмнө миний дэвтэр шиг ховор бараа үгүй, би өөрөө амьдралдаа анх удаа үнэтэй хүндтэй хүн болж үзжээлаа. (даруухан хүн чинь биеэ хальт эрклаамдаад тэрүүндээ санаа зовоод нойр хүрдгүйэ)

Гурван найз
Их сургуульд ороод хоёр охинтой дотно найзлав. Нэг нь Зайка гээд бид хоёроосоо арай эгчмэд амьдрал үзчихсэн догь бүсгүй. Тас тас хийж инээдэг галзуу гэж жигтэйхээн. Нөгөөх нь Мөөг гээд миний өрөөсөн дугуй юун үерхэл юун love гэнэн хонгормаа. Мөөг Зайка бид гурав хичээлийн дараа Сүхбаатарын талбайн тэнд сууж аваад амаа чилтэл буу хална. Ихэвчлэн бид хоёр асууж Зайка хариулдаг байсан. Хэлбэр нь яг лууван шиг гэхдээ арай зөөлөвтөр гэж ирээл өнгөтөөр яриж өгөхөөр нь Мөөг бид хоёр амаа ангайгаал шүлсээ залгиал сонсдог байж. Мөөг бид хоёр номын санд суучаад үүдээр орж ирсэн банди нарыг шинжих ганц гоё ажилтай байв. Эсвэл анх удаа унтахад ямар байдаг тухай онолдоцгооно. Онолоо параагчиг дээр хэрэгжүүлэх тал дээрээ сул байж дээ даанч.

Мэдээж дурлал
Армаанчик гэдгийн нөгөө тал нь дурламтгай гэсэн үг байхаа тиймүү. Би ч их армаанчик бас их дурламтгай хүн байсийн (байсийн гэнээ одоо яасийн болл?) Мэдээж их сургуулийн ангиасаа бас дурлах хүн ололгүй яахав. Мань эр болохоор япон хэлний хэн, доод курсын хэн гээл дандаа өөр охин яриад явна. Би сайн найз нь нэртэй, нээх сүрхий зөвлөөд л туслаад л яваад байдаг байжээ. Ямриймаа мэддэг гэж тэгдэг байсын бол чааваас. Өөрийнхөө сайн гэдгээ бол хэлчих зүрх байсангүй ээ.

Тийм их мөнгө банкинд л байдаг байх
Аймаар ядуу байжээ хөөрхий. Өглөө 9өөс орой 5 хүртэл сунайсан 5 паар хичээлийн дундуур дандаа гуялаж юм авч иднэ. Бүтнээр нь аваад идчих чадалгүй. Тэрийгээ босгоно гэж ярицгаана. Хэй ганц боов босгочих уу за тэгий гээл кэкэ. Эсвэл Мөөг Зайка бид гурав ээлжлээд гэр гэрээсээ халуун саванд хоол хийж авчираад их завсарлагаанаар сургуулийн жижиг цайны газар очиж иддэг байлаа. Бас болоогүй ээ мөнгөгүйгээ мэдэхгүй диско караокэдэх санаатай. Ороол 500 билүү 1000 төгрөгөөр нэг нэг кола авч тавичаал хэдэн цаг гүрийчдэг байж. Анхны бөгөөд эцсийн удаа унааны мөнгө гэж энхрий хайрт төр засаг маань 3000 төгрөг тавиж өгч байсын. Тэр түүхэнд алтан хуудсаар тэмдэглэгдсэн өдөр хүн болгон тус тусдаа чиклаад авч ходоод маань баярласандаа томбойж байж билээ.

Диско ба караокэ
Оюутан болоод анх удаа ТОП ТЭЭН орж үзжээлаа. Үүрээр гэртээ ирээд унтах гэсэн чинь нүдэнд гэрэл нь анивчаад чихэнд хөгжим нь хангинаад унтаж чададгүй. Түүнээс хойш боломж л гарвал тийшээ гүйдэлтэй. Дараа нь Моторок гэж их моодонд орсон байхаа. Одооны МЕТРО нтр гээд газрууд шувтан транс электро тавиастай толгойгоо дээш доош саваастай тэрүүнд нь дасахгүйм байлээ. Маниусын үед хипхаап хүчээ авч хэн бөгсөө намбалаг хаялж мөрөөрөө эвтэйхэн биелж байгаа нь гоё бүжиглэдэгт тооцогддог байлаа. Дискодох бүрдээ BFтэй болвол Whitney Houston-ий I will always love you дээр тас ширтэлцээд уянгын бүжиг хийх юм шүү гэж мөрөөддөг байсын. Одоо хүртэл биелээгүй шүү ш*т гэж.

10 жилд байхдаа солгой хоолойтой гээд дууны хичээл дээр дунд гардаг байсан хүн чинь со багш нараас халдвар авч караокэний хоббитой болсын. Тэр үед караокэ тийм олон байхгүй Гадаад яамны ВИП гэдэгт их очдог сон. Ихэвчлэн орос дуу, со дуу, ганц нэг англи дуу дуулдаг байсан.

12 comments:

  1. мундаг байжээ

    ReplyDelete
  2. hi. yahoo messengert aminchlan hicheenguilen zahisan zurvas uldeesen. orj uzeerei hoo.

    ReplyDelete
  3. hi. manai deed kurs yum bna, bi jpn helnii angi bsn, Zaika-g tanidag ch bj magad...

    oyutan nas shuud nudend haragdjiina... neeh tanil...

    ReplyDelete
  4. эргүүлээд орж ирээд гое дурсамжийг чинь ууншчихлаа :)
    харин тиймээ УБ-т ирэхээрээ хэл дуулгаарай

    ReplyDelete
  5. saihan ue shuu, dunduur n mynga shiljij ene ter exchange hiisen bolohoor suuld n dursah yumgyi l baidag yum bn doo, goy dursamjuud bichsen bn

    ReplyDelete
  6. Surguuliin neg bayart oroltsoh geed bujig beldej baisniig sanaj baina uu? "Nomin talst"-n Batsukh manai bujgiig deglej ugch baisan. Beldsen bujgee olnii dund bujiglej nuur hagarna gesen neriidleer tsanaan jinseer hoslood bidnii heden ohin gotslol duuchintaigaa "Top ten"-d shunjin dund n' garch bujiglej bilee. Ai daa minii oyutan nasaa... Chamdaa hairtai shuu.
    Zaika n'.

    ReplyDelete
  7. нээрээ тийшдээ
    хөгжим бүжиг дээгүүр тэнэж яваад Батсүхтэй танилцаад бүжигээ заалгуулж байсан тээ. Тэхэд тэр хөөрхөн хүү байсан шүү
    хахах бас цагаан жинсээр хосолжийлуу
    сүр байсан байхдаа тээ кк

    би ч гэсэн хайртай удахгүй уулзий

    ReplyDelete
  8. ene talaar medeh yum hovoroo gehdee uhaad baival yum garah baih neg asuult bna chi naiziin tuhai neg bicheehc zugeer l naiz gej yamar hun yum esvel chinii amidrald ih noloo uzuulsen bur aimaar gunzgii noloo uzuulsen uzel bodold chin oorchlolt oruulsan tiim naiziin tuhai uchir n nadad tiim naizuud baisan yum odoo ganst neg baigaa gehdee uulzaj chaddagui yum oird tedniihee tuhai ih bodloo olon on ulirchee haramsmaar n zarim nodoo haach alga amidrah estoi humuus amidralaas sanaandgui esvel ooroo zugtaad yvchihsan yum shig sanagdaad baih yum tegeed l naiziin tuhai busdiin ugiig sonsmoor sanagdaad

    ReplyDelete
  9. аахан... бодож байгаад бичнээ...

    ReplyDelete
  10. лууван бас гуялаж боов босгодог байсан гэнээ ккк :P

    "I will always love you"

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...