6.4.09

Мартамхай

Мартамхай болжээ гэж. Угийн мартамхай хүн нас яваад ой тогтоолт бүүр богиносоод хэрэг алгаа. Заримдаа "50 First Dates" дээр гардаг шиг л 3 сэк болоод л мартчихсан явжаах жишээтэй.


Бага байхдаа би их салан хүүхэд байсан. Биеийн тамир ордог өдөр кэтээ хичнээн ч удаа хаяв. Аав ээжээс гуйж гувшиж байж авахуулсан хятад улаан шаахайгаа шинээр нь хаячаад бүтэн өдөржин уйлж байсан удаатай. Малгай, ороолт, бээлий бол жилдээ дор хаяж 2-3 гээдэг ноормтой. Алга болгочоод аав ээжийг асуухаар мээдкүү, гэрт л байгаа гээд гүрийчнэ. Аав ээж хоёр сүүлдээ миний тэр үгэнд итгэхээ байцан л даа.

Энд ирсэнээсээ хойш түрийвчээ жинхэнэ 80аад хаясан. Автуус, номын сан, метро, галт тэрэг гээд хаяж үзээгүй газар байгаамуу. Ямар сайндаа түрийвчин дээрээ "Олсон хүн ийшээ залгана уу" гээд утсаа бичээд наачихсан гэжугаа. Тээл амар, хүн олоод л өгдөг, эгч очоод л авдаг. Ядуу оюутан тул дандаа л хоосон түрийвч хаядаг байсан нь азтай гэхиймуу даа кк.

Одоо харин түрийвчээ хаях нь овоо гайгүй болсон (түй түй) Харин мартамхайн дээд шатанд шилжээд яадаг болсон гэхээр дэлгүүрээс юм аваад мөнгөө төлчөөд авсан юмаа орхиод гарах. Энэ бол ердийн үзэгдэл. Эсвэл төлбөр хийсэн картаа мартаал баярлалаа нтр гээд инээмсэглэж бариад догь яваад өгнөө. Шинэ ажилд орсоор доор байдаг дэлгүүрт хоёр ч удаа картаа мартаж эргүүлж олж авсан. Худалдагч залуу өөрт нь талтай байна гэж эндүүрэх вий дээ ккк.

За тэгээд өөр өдөр тутмын марталт бол боловсронгуй түвшинд хүрсэн. Ажил дээрээ санаж байсан юмаа гэртээ хариад мартчина, гэртээ санасанаа ажил дээрээ мартааск. Гэртээ аваачиж тавина гээл хэдэн өдөр цүнхлээстэй аваал яваад байх. Бороо зогсонгуут зонтикоо хаа явсан газраа мартаж орхих, ажил дээрээ түрийвчээ мартаад метронд туулайчлах, өглөө босоод нүдний шилээ хайж манаргах гэх мэт миний үнэн нүүр царай :)

Мартчихдаг болохоороо янз бүрийн passwordоо сольж ч чадахгүй. Урьд нь юу гэснээ санахгүй тул худлаа хэлж бас чадахгүй. Чухал юмаа дэвтэр дээрээ тэмдэглээл авдын, дэвтрээ харахаа мартах юмуу эсвэл хаана байгааг нь олохгүй тул бас л нэмэргүй. Заримдаа яаж ажлаа хийгээд яваад байгаадаа гайхах юм. Өвөө маань багад намайг мөрөн дээрээс нь салдаггүй тулдаа толгойгоо гээчихгүй явжаагаан гээл үглэдэг сэн. Жинхэнэ эмгэн болохоороо яаж хөглөх болоо одооноос санаа зовдгийн хэхэ.

Багын дурсамж бас ой ухаанаас арчигдаад л. Миний тухай хэлтэрхий ч гэлээ дурсамжийг санаад үлдсэн найзууд, гэр бүлийнхэн, бас өдрийн тэмдэглэл байгаа нь баярламаар юм даа.

14 comments:

  1. мартах гэдэг хүний нэг хосгүй гайхамшигт чанаршд зүгээр хө ккк

    ReplyDelete
  2. Хамгийн оргил нь юуг мартдагаа нээх гоё бичих гэсэн чинь санахгүй байгаа байхгүй юу
    мартаа л мартагдаа л

    ReplyDelete
  3. Уг нь би ой тогтоолт аймаар сайн байсан, ямар сайндаа хүний дугаарыг цээжлэхгүй гэж их гүрийхдээ, нүд тогтоон хардаггүй байж билээ. Одоо бол нэмэргүй ээ, аймаар хурдан мартдаг болж. Тэр дэлгүүрт юмаа мартах чинь бол хэд хэдн удаагийн үйлдсэн миний л үйлдэл байна даа.

    ReplyDelete
  4. Bi haaya yum hum sanaa l, shuud hund helmeer boldog yum. Tegeed l "nuguu yu ..." gej ehleel, tegenguutee yu heleh gej baisnaa martchihdag. Bur gantshan minutiin dotor.
    Odoo teriigee meddeg bolchihson, gyals tsaasan deer temdeglej avya gej boddog bolson, tegeel tsaas uzeg haigaad yavj baihdaa nuguu yumaa martchihdagiin zarimdaa. Hugshirch l baigaa ni ene baihdaa :(. Gehdee bas nas ahihiin hereer amidral ulam l complicated bolood, tolgoi tarhinii achaalal ni ihdeed baidag baij magadgui.

    ReplyDelete
  5. axaxa,yadag genee.hairan turuivch,hairan turuivch gej bodloo.ashgui hooson baij kk.bie-iin tamiriin hicheel, ket met gesen ugs unshsan chin goy bolood yavchihchin.

    gesnees goy duunuud baina...

    ReplyDelete
  6. xe xe xe martana gedeg manias umnu baisiimaa gej emee maani heldeg baij bilee dee...

    ReplyDelete
  7. Guie bas xun ingej adilxan martdag baix gej...

    ReplyDelete
  8. байдал улам л дордоод байхшиг
    толгой дотроо баллууртай болсон бололтой хэхэ

    ReplyDelete
  9. Bi nuguu yariad baisan tsenher havtsaa mongoloos avaad irsen. (ug n' chinii zahianuudaar duuren baisan yumaa. taliig n' uraad hayachihsandaa odoo muuhai ih haramsaj baina) chamtai tsug unshina geed neej uzehgyi tevcheed l suuj baina. dursamjaa gej... hairtai shuu.
    Z...

    ReplyDelete
  10. wow yamar goyiim bee
    hurdhan ochij unshihiimsaan

    ReplyDelete
  11. xaxaxa, chi bid 2 neeree yamar adilhan yum be, bi martaltiin tuhai uuriinhuu uur neg blogorhuu yuman deer bichjeesiin, aimaar adilhan bdag bnshd xexexe, odoo neeree aimaar martamhaishd, mashintai tuldaa l end tend yumaa hayaj geej suiluulah ni gaigui bh yum, mashindaa utsaa orhij buuh bol enuuhend haaya taxind suuhdaa suudal deer ni utsaa beleglecheel buuchdiin :(

    ReplyDelete
  12. Ганц би мунгинаад мартаад тээд хүн амьтнаар мартамхай манараагаараа дуудуулдаг тэгсэн гүйм байна хорвоо дэлхий уудам унших блог их байнаа гэдэг шигээ адилхан мартамхай хань болох хүмүүс байдгийн байна :P

    Сайнуу манай мартамхай манараа нараа :)

    ReplyDelete
  13. гоё бичлэг, дахиад уншсан чинь савж унажийшд хэхэхэх
    энэ нөгөө миний Мартамхайн тухай бичлэг, аймаар адилхан санагдаад линкийг нь тавьчихлаа http://erveexei.blog.gogo.mn/read/entry13429

    ReplyDelete
  14. ккк төөрсөөр төрөлдөө гэж ингээд бие биенээ олж учраад л байхийм даа гэж...

    бээнз мартдаг хэсэг бол дотор гижигджийшүү ай :р

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...