Миний бондоохой түнтээхэй бамбаахай охин минь...
Хоёр жилийн турш, энхрий охиныхоо ээж нь болоод өнгөрүүлсэн мөч хором бүр баяр хөөрөөр дүүрэн байлаа. Цаашдаа ч үй түмэн жаргалтай өдрүүд биднийг хүлээн буйд итгэнэм. Орчлонгийн мянга мянган учрал дундаас ээжийгээ гээд ирсэнд нь баярлалаа. Өнөөдрийг хүртэл эрүүл саруул, цовоо цоглог, хэрсүү ухаалаг өсөн торниж буйд нь баярлалаа. Хайртай эрх гүнж хамгийн үзэсгэлэнт дагина, сахилгагүй туулайхан, өрөмний өтдөө төрсөн өдрийн мэнд хүргэе.
Охин-Эрдэнэ
Ц.Буяннэмэх
Онгодын дуудлагаар одноос буусан
Охь сэтгэлийн минь оч охин-эрдэнэ
Ор сураггүйн орчлоос намайг зорьсон
Орог саарал бөрт чонын удам охин-эрдэнэ
Охин минь наддаа нандин эрдэнэ
Өмөг сэтгэлийн минь түшиг охин-эрдэнэ
Алтан дэлхийд ургасан сарнай минь
Амь амьдралын минь тасархай алаг үр минь
Асур тэнгэрийн орноос намайг зорьсон
Алс эртний Алунгуан удам охин-эрдэнэ
Надад заяасан нандин эрдэнэ
Намайг баясгах охин-эрдэнэ
Өвөрт минь ургасан өөдөсхөн цэцэг
Өр сэтгэлээс минь уяатай охин үр минь
Өөдлөх тэнгэрийн одноос намайг оносон
Өнө эртний Өүлэн удмын охин
Мэлмийг минь баясгах миний эрдэнэ
Мөнхөд нялхрах охин-эрдэнэ
Булбарайхан гар хөөрхөн төрх чинь
Булгилах зүрхний минь хүчтэй лугшилт
Тогдгорхон бие зөөлхөн харц чинь
Тодоос тодхон оюунд минь зурагдана
Охин минь чи миний амьд төрх
Охин минь чи миний амьсгалын минь хэсэг
Tanai bondooloid tursun udriin mend hurgie. Minii umnuus changa tevren unseerei. Hurdan yumaa huuhed neeree. Hezee surguuli'd orj baina geed yavj baihiin boldoo???
ReplyDeleteZ
Хөөрхөн гүнжид нь төрсөн өдрийн мэнд! Ээж аавдаа энэрэлтэй, элбэрэлтэй, мундаг сайн охин болоорой. Үнжий...
ReplyDeleteНайз минь чамд ч бас баярын мэнд! Ээж болохтой зэрэгцээд энэ хорвоод ухаарлыг бас олж авдаг юм. Чи минь мундаг ээж шүү.
Ээжийн хөөрхөн Angel Baby-д төрсөн өдрийн мэнд хүргье.Ээж шигээ мундаг болоорой
ReplyDeleteХөөрхөн охинд төрсөн өдрийн мэнд хүргэе!!!
ReplyDeleteХөөрхөн охинд төрсөн өдрийн мэнд хүргэе!!!
ReplyDeleteХөөрхөн охинд төрсөн өдрийн мэнд хүргэе!!!
ReplyDeleteBondoohoid tursun udriin mend hurgie! Sain hun bolooroi :)
ReplyDeleteHappy birthday to your little angel!!! Tursun uduriig ni saihan temdeglesen baih gej naidaj baina. Huuhdee tevreh horvoogiin hamgiin saihan medremj gej unen ug dee :). Nadaa bas neg jijighen angel bii, neg nasniih ni tursun udur ch boloogui baigaa. Odoonoos tursun uduriig ni yaaj temdeglye dee geed bodood baigaa.
ReplyDeleteБаярлалаа өчигдөр манай хүн онгирч гүйгээд л өөрийнх нь баяр гэдгийг мэдрээд байх шиг байсан. Баяр хүргэсэн бүх хүмүүсийн өмнөөс зулзагаа барьж авч үнссэн :-)
ReplyDeleteNEEREE URUMNII UT SHUU
ReplyDeleteодоо чалчаа өрөмний өт болсон хэхэ. хэн бэ чи сэтгэгдэл үлдээсэн хүн ээ? охиныг маань мэддэг бололтой?
ReplyDeleteangiin and chin bnaa b-r ehleed a tugssun nertei kkk
ReplyDeleteхэхэ хэнбээ
ReplyDeleteхэл, хэлэхгүй бол хэлэн дээр чинь 50 мөнгө наалаашүү
бондоохой түнтээхэй бамбаахай охинийх нь төрсөн өдөр нь удахгүй болох гэж байгаам байнашд кк
ReplyDeleteБондоохой түнтээхэй бамбаахайд нь удахгүй болох төрсөн өдрийн мэндийг хүргэе. :)
баярлалаа. Одоо өөрөө мэддэг болчихсон, дугуй авахуулна гээд л хуруу дараад хоног тоолоод байгаа
ReplyDelete