24.4.09

Aufwiedersehen, Ногоолин хот минь


Ногоолин хот гэж нэр өгчмөөр байна. Анх буугаад л дуу алдсан юм, ямар нов ногоохон юм бэ гэж. Өглөө хэдэн минут салхилж явахдаа бүүр биширч байлаа. 5 алхаад л ой дотор орчих юм. Хот доторх ой юу ой доторх хот уу ялгах юм алгаа. Энэ их ногоон зүлэг, мод, бургасны талын талын талыг нь ч болсон утаанбаатар хотдоо аваачаад тарьчихийнсан. Гэсэн бодол төрсөөр явлаа.



4 хоног ч юу вээ 4хөн цаг шиг л өнгөрчлөө. Хамт ирсэн охины робот шиг ажиллахыг яанав. Хоолоо идэж байхдаа хүртэл ажлаа бодох юм. Аргагүй биздээ ажлаа хийж байхдаа ч завсар зайгаар нь түмэн зүйлийн өөр бодол тархиндаа чихээстэй хүн дагуулж яваа болохоор тэхгүй бол болкуу тээ.

Эгчийн толгойд юу юу байсан гэхээр. Хэдэн жилийн өмнө анх энэ хавид ирж байснаа дурсаж байлаа. Учиргүй олон жилийн хойно биш ч гэсэн юм бүхэн янзандаа байгаа нь гайхмаар юм гэж бодож явлаа. Байшин барилга, хүмүүсийн хувцаслалт, автууснууд, замын хажуугийн циркийн реклам хүртэл хэвээрээ байх шиг. Хэдэн арван жил ийм л янзаараа байсаар ирсэн дахиад бас өнө удаан энэ чигтээ л байх боловуу гэмээр.Манай тэнд бол хэдэн жил байтугай хэдхэн сарын дотор эргээд очиход төөрмөөр болгоод хаячдаг. Дэндүү түргэн хувирч өөрчлөгддөг орчиноос ядарч, залхаж эхлээд байгаа болоод тэрүү он жилийн урсгалд авталгүй өөрийн өнгө төрхөө хадгалаад байжаагаа нь сайхан санагдлаа. Өнөөдөр дурлаад маргааш нь мартдаг fast love биш олон олон жилийн итгэл, хүндлэл дээр суурилсан урт удаан нөхөрлөлийг илүүд үздэг насан дээр ирснийх байхдаа. Гээл баахан хадуураад бодож явлаа.

Хальт дэлгүүр ороод хүн амьтанд амсуулах гэж баахан чиклаад авав. Миний дуртай резинэн чихэр 80аад төрлөөрөө байжээнэ. Бас чимдааныхаа хэмжээг мэдэхгүй баахныг уутлав. Ер нь идэх юмыг нь бодохоор энд амьдармаар. Ганц идэх юм ч бишээ энд амьдарвал гоё байхаа. Ногоолин хотод. Өглөө эртлэн босоод ажилдаа алхах юмуу дугуйгаар яваал. Метронд алалцахгүй хичнээн сайхан. Ер нь тээр жил конкурсдээд оноо дутаж солонгос хэлний анги руу гулсчаагүй бол энд ирээд амьдарч байх ч байсан юм билүү гэж зурвас дэмий бодол ороод гарав. Заа тэгээд албан тасалгааны цонхоор ч амьдрал сайхан л харагдах юм дөө. Ногоолин хотоо баяртай, дараа уулзатлаа...

Гэснээс долоо хоног тасралтгүй ханиасан чинь хоолой сөөгөөд лааг янаг болоод ирдэг гэжийшд. Кануу мануун дээр чинь тас сээгси хүүхэн гарч ирээл хэй бэйби гэхэд хоолой нь таг husky байдагшд тээ. Минийх яг тиймэрхүү болцон гээл бодчих ямруу гоё уу айн кахаха (сөөнгө сээгси инээд)

19 comments:

  1. Лааг секси инээд гэснийг чинь уншаад татаж унаталаа инээлээ :)
    Дараа дахиж ирэхдээ тухтай ирээрэй. Давчуухан цаг хугацаанд баригдаад уулзаж амжсангүй. Харамсалтай.

    ReplyDelete
  2. харин тиймээ
    дараа...

    дараа арай уртхан хугацаатай арай өөр хүнтэй очвол...манай энэ охин лав workaholic байхаа. бүтэн сайнд хүртэл ажиллах гээд үрчийгээд суужийнаа найз нь. Өдрийн хугас амарч болно доо бассс... айн...

    ReplyDelete
  3. uchir dutagdaltai zurag bgaaz.
    uur zurag avahiig bodnoo daalgavraa muu bieluulj bgaan bnshuu bi :)

    ReplyDelete
  4. Ёооооо чиклаад, ирзээнэн чихэр идий шүү Soulmate-ээ ккк.

    ReplyDelete
  5. Ёооооо чиклаад, ирзээнэн чихэр идий шүү Soulmate-ээ ккк.

    ReplyDelete
  6. хэхэ чимдаанд багтахгүй болохоор нь ходоодондоо багтаачлаа яахуу

    ReplyDelete
  7. yooy chiklaad idyaaa kkkk

    ReplyDelete
  8. chi nogoolingiin tuhai neg nom umshisanuu? neriig ni sanadaggui.Bagada unshij baisan yum baina.

    ReplyDelete
  9. Өөө хармалдаг бээшт ккк :D

    ReplyDelete
  10. шурик чамдаа ганцыг хав дарцаан шөнөдөө тэвэрч унтсаар хайлмаг шиг болчиж

    ReplyDelete
  11. ene deer bichsen Anon Nogoolin hairtsag geed nom uu? Bi unshij baisan. Nogoolin hot genguut ter nom sanaand orson shd.

    ReplyDelete
  12. Yoy Khairaa
    Araanii shuls asgaruulaad haychlaa.
    Yamar goyo haragdaj bna aa.
    Tiim neg heviin gazar torj osson humuus ni biagaad baihaas bid met onodoor yahuu gedegee medehgui humuus uidaad biadag yumaa.
    Mnaai mongol ch goyo shuu ogloo gerees garad uehhuu sehehuu gedegee ch medehgui geed l yagaav avtobusand suuhdaa yadag bilee meteer saiahn bodsoor biagaa dl mongoldoo irchih yumdoo. Getel mongold ireed l jil ch bolohgui eeeeeeee ene chini yasan hetsuu yum be iim ch biah yostoi tiim ch biah yostoi geed l bodood ehelne.
    Ene nuudelchin udamiinh uu minii gajigiinh uu
    Medehgui hahaha

    ReplyDelete
  13. Nogoolin hairtsag geed zuzaan hoorondoo uyaldaa holbootoi ulgershig uguullegudtei nom bdag esve nuguu Margad erdeniin hot geed zohioliig heleed bgam boluudaa

    ReplyDelete
  14. Tsaad hairaa ugaasaa ailiin hool amttai, ailiin avgai huurhun haragddiimoo tee
    za hed honog guriichuul gertee harih geel.
    tseneg denduu amarhan duusaj baina shuu.

    ReplyDelete
  15. Yo Yo chi neeree eleg hataagaad hayachih yumaa...
    Z...

    ReplyDelete
  16. nogoolin geed ter nomond erdenesiin ereld yavsan het shunaltnuudiin tuhai uguuldeg yum l da. hoorondoo holbootoi, uur uur tuuh huurnedeg. ta nariin yarisan mun baiha

    ReplyDelete
  17. kkkk , Milka neeree goy shuu, saihan temdeglel baina :)

    ReplyDelete
  18. he he minii hailtai Milka, end 2.50$ air avdiishd, tend baihdaa toodoggui baisan yumiig kk

    haniad hureed hamar gunshihaar franz duu duulmaar goyo bolchdiin bas..

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...