24.2.09

Блог бичих шалтгаанууд ба ....

Блог бичдэг шалтгаан маань бодоод байсан нилээд хэд байдийн байна. Нэг сумаар 4,5 сум буудаж байгаан байнашдээ би чинь. Эндээс санаа төрөөд бичиж үзлээ.










1. Бодлоо цэгцлэх. Дэмий олон бодолд автаад ирэхээр тэр дундаа төөрөөд учраа олохгүй нэг л самгардсан хүн болчдийн. Бичиж байгаад харахлээр ээдэрсэн утасны ширэлдээ нь гараад дотор онгойгоод ирдэг
2. Ганцаардалаа аргадах. Хааяа би энэ ертөнцөд цор ганцаараа мэт санагдах үе байдаг. Сарантуяагийн нэг ийм дуу байдаг даа.
Уйлах юм зүрх минь
Юундаа ч уйлдаг юм билээ дээ
Уйлах юм сэтгэл минь
Хэндээ ч хэлдэг юм билээ дээ
Хэн нэгэнтэй хуваалцмаар байвч болохгүй чадахгүй олдохгүй яг ийм мөчид блог дээрээ хэдэн үг бичээд тавичихад бас л ханьтай шүү.
3. Нөхөрлөлөө хуваалцах. Тэр бүр уулзаад байж чаддаггүй найзууд. Алс хол байлаа ч сэтгэл зүрхээрээ ойр байхад блог маань тусалдаг юм. Уулзаж үзээгүй ч дотно санагдах блогийн найзууд. Хэн нэгний дотоод ертөнцийг тольдох цонх.
4. Өнгөрснөө дурсах. Бичиж үлдээхгүй л бол ой ухаанаас үүрд арчигдан одох эгэл атлаа үнэтэй өдрүүдийн тухай дурдатгал. Дурсаад бичээд сууж байхад мартсан юмнууд эргэж санагдаад бөөн носталги. Мөн одоо цагаа ч гэсэн хожим нь эргэн санаад уншиж суухад сайхан байх болов уу.
5. Өөрийгөө нээх. Өөрийгөө таних. Жаргалтай байхийн суурь үндэс нь энэ юм болуу. Би юунд дуртай, би юуг үздэггүй, яахаар баярлаж яавал гомддог. Товчхондоо би хэн бэ гэдгээ бага багаар мэдэхэд их тус болж байна.

Би блогоо өдрийн тэмдэглэл шиг л хөтөлж байгаа. Бүүр хувийн тэмдэглэлээ далд хийчихээд л :-) Цаасан дэвтэр дээр өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан. Блог болохоор дуу, зураг хийгээд илүү амьд байлгах боломжтой гэсэн давуу талтай юм. Journal therapy гэж байдаг гэсэн. Өдөр бүр тэмдэглэл хөтөлснөөр стрессээ ялж don't worry be happy амьдрах.



Өнөөдөр битүүн. Халуун ам бүлээрээ цугларч байгаад дулаахан гэртээ сэтгэл дүүрэн гэдэс цатгалан сайхан баярлаарай. Маргааш орж ирж золгоорой :-) Золгосон хүнд бэлэг явуулий шүү (нээрээ хэхэ)


Энэ дууг өнөөдөржин сонслоо. Маш их таалагдаж байна. Нүдээ аниад үгийг нь төсөөлөн бодлоо. Ийм picnic явмаар байна. Shontook tnx шүү.

13 comments:

  1. Сайхан баярлаарай!

    ReplyDelete
  2. Энэ дээрх хүн Эбэ шүү...ккк

    ReplyDelete
  3. belgee avii tegul... :p

    chamd bolon blogiig chin unshdag buh humuust sar shiniin mend hurgeed ireh jildee eruul enh, idee undaagaar elbeg duuren baihiig husieee!

    ene deer comment bichsen baigaa ebe huu-iin blogiig olson gejugaa.za ter ch yahav.
    bugdeeree saihan bayarlatsgaagaarai!

    ReplyDelete
  4. Sar shiniin haluun mendiig hurgie! Naiz ni abch yabsan jignuuriinhee shidiig gargaj buuz hiij idlee shdee xu xe xe xe.

    PS: belgee abiya :)

    ReplyDelete
  5. Oodoo tengerteee suugeee orgodog
    Orshoolt tengerteee zalbiran morgodog
    Delhiid gaihagdah Mongol zanshiltai
    Deeedlen hundleh ЧИНГИС ovogtei
    Eleg negt tumnii mini
    Etseg ovgodoos ulbaaatai
    МОНГОЛ bayar Sar shiniin mendiig
    AMAR BAINUU hemeeen zolgood
    Mandah narnii tsatsrag nasan turshid tani tetgej
    Margaash boloood ireeduig tani haramgui iveeeh boltugai gej yerooe! SAR SHINEDEE SAIHAN SHINELEEREI!

    ReplyDelete
  6. aan tiim. Blog bichih shaltgaanuudtai sanal neg bna. Bi ch gesen yag ingej boddog. Udahgui uuriin gesen blogtoi bolnoo.

    ReplyDelete
  7. bayarlalaa saihan bayarlaj shine ondoo uudrug uramtai alhan ortsgoov uu
    beleg is on its way :)
    (hehe odoogoor avaagui bgaa. negen saihan nartai udur ochih bh)

    ReplyDelete
  8. Soulmate-ee, chinii blog mash taalagdlaa. Chi bidend common zuils baigaa bolohoor sanaa niilsen zuil mash ih baiv :). Bugdiig ni unshlaa. Bas I love your blogger ID: Soulmate247. Yostoi goy ID. Keep writing.

    ReplyDelete
  9. Найз минь чи бодлыг минь уншсан юм шиг л бичиж...сар шинэдээ сайхан шинэлсэн үү? би сайхан шинэлсээн.

    ReplyDelete
  10. tnx honeywell,
    Hope we'll become good friends :)

    навчаа найзаа сайхан шинэлсээн. чиний минь баяр сайхан болсон биздээ

    ReplyDelete
  11. Bi bol ungursnuu dursaj ireeduid martaxgui, bodloo tsegtslex gesen 2 l zorilgotoi. Yagaad bi ene nodningiin zuilsiig bugdiig ni unshaagui bdag bilee. kkk

    ReplyDelete
  12. За юутай ч орж ирж золголоо одоо бэлгээ авы кк
    аан бас би блог бичий кк

    ReplyDelete
  13. Гэснээс санаа төрсөн блогийн эзэн нь блогоо устгачиж ...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...