18.2.09

Тархиний хүйс тодруулах тест

The Brain-Wiring Test
Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо ямар ялгаатай, тэр ялгаа нь тархиний үйл ажиллагаатай нь яаж холбогддог талаар нэг сонирхолтой ном уншиж байгаан. Тэнд байсан нэг тестийг орчуулж тавилаа. Шууд эндээс ээнглишээр нь уншиж хариулсан ч болно
http://www.widmaenner.de/brain/
Энэхүү тест нь таны уураг тархиний үйл ажиллагаа эрэгтэйлэг/эмэгтэйлэг аль шинж нь илүү давамгайлсан болохыг илрүүлэх зорилготой. Хариулт нь зөв буруу гэж байхгүй, таны тархи эхийн хэвлийд байхдаа эрэгтэй/эмэгтэй гормоны нөлөөг хэр авсанаас шалтгаалж таны сэтгэх, үйл хөдлөх, чиг хандлагад зонхилох төлөв нь ямар байгааг л тогтоох зорилготой.



1. Газрын зураг юмуу гудамжнаас зам харахдаа
a. хараад хараад ойлгохгүй будилаад бусдаас асуух хэрэг гардаг
b. явж байгаа чиглэл рүүгээ харуулж баривал ойлгочноо
c. хэцүү юм огт байхгүй хараад л шууд ойлгодог
2. Нарийн хэцүү хоол хийнгээ хөгжим сонсож байна. Энэ үед найз чинь залгалаа
a. хөгжим асаалттай, хоолоо ч хийнгээ найзтайгаа буу хална
b. хөгжмөө унтрааж хоолоо хийнгээ найзтайгаа ярина
c. хоолоо хийчээд эргээд залгана
3. Найзууд чинь танайх руу очих замыг асууж байна
a. Сайн тайлбарласан зураг явуулах, эсвэл өөр хүнээр тайлбарлуулна
b. Ойрхон том байшин байна уу гэж асуугаад тэндээс наашаа яаж явахыг нь заана
c. Түгдрэлгүй шууд гэрээ заана
4. Ямар нэг зүйлийг тайлбарлахдаа
a. Үзэг цаас, эсвэл татаа тунгаа ашиглана
b. Амаараа тайлбарлана гэхдээ үзэг цаас, татаа тунгаа бага зэрэг оролцуулна
c. Зүгээр л үгээр товч бөгөөд тодорхой тайлбарлаж чадна
5. Гоё кино үзчээд хариж явахдаа
a. Киноны үйл явдалыг толгойдоо дүрсэлж бодох дуртай
b. Дүрсэлж бодохоос гадна хэн юу гэж хэлж байсныг ярих дуртай
c. Хэн юу гэж хэлсэн тухай л ярина
6. Кино театрт суухдаа
a. Баруун талд суух сонирхолтой
b. Хаа ч хамаагүй
c. Зүүн талд суух нь гоё
7. Найзын чинь нэг аппарат нь эвдэрчихжээ
a. Найзыгаа сэтгэлээр битгий уна гээд яаж шүү байгаа тухай нь ярилцана
b. Засчихмаар хүн зааж өгнө
c. Яаж ажилладагийг нь сураад засаж өгөхийг оролдоно
8. Танихгүй газар ирээд хүн чамаас Хойд зүг хаана байгааг асуувал
a. Үнэндээ мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө
b. Жоохон бодож байгаад таагаад үзнэ
c. Огтхон ч эргэлзэх юмгүй хойд зүг рүү заана
9. Машинаа тавих гэсэн чинь дэндүү нарийн зайтай ухарч тавихаас өөр аргагүй байвал
a. Арай өргөн өөр зай юу байна хайхаар явна
b. Болгоомжтойгоор чихэх гээд оролдоод үзнэ
c. Ухарч тавих хэцүү юм байхгүй
10. Зурагт үзэж байтал утас дуугарав
a. зурагт үзэнгээ утсаа авна
b. зурагтаа унтраагаад утсаа авна
c. зурагтаа унтрааж хүмүүсийг чимээгүй байлгасны дараа утсаа авна
11. Дуртай дуучныхаа шинэ дууг сонссоны дараа
a. Хэсгээс нь дагаад аялж чадна
b. Амархан аятай дуу бол дагаад аялж чадна
c. Ямар аятай байсныг нь санахад хэцүү ч үгийг нь бол санана
12. Ямар үр дүн гарахыг тааварлахдаа
a. зөн билгэндээ итгэдэг
b. зөн билгэндээ итгэдэг ч баримт материал дээр тулгуурлана
c. Зөвхөн баримт, статистикд тулгуурлана
13. Түлхүүрээ хайгаад олдоггүй ээ
a. Өөр юм хийж байтал олдох биз гэж бодно
b. Өөр юм хийнгээ хаана тавилаа гэдгээ санах гэж оролдоно
c. Хаана тависнаа санатлаа юу юу хийснээ нэг бүрчлэн бодно
14. Зочид буудалд байж байтал холоос сигналын дуу сонсогдов
a. Аль зүгээс дуугараад байгааг мэдэхэд хэцүү
b. Сайн сонсвол хаанаас дуугарч байгааг мэдэж болно
c. Хаанаас дуугараад байгааг нь шууд хэлж чадна
15. Өчигдөр нэгэн уулзалтанд очоод 7-8 шинэ танилтай болжээ
a. Тэдний царайг сайн санаж чадна
b. Зарим нэгнийх нь царайг л санана
c. Царайнаас нь илүү нэрийг нь тогтоох байх
16. Чи хөдөө явж амармаар байдаг, гэтэл партнер чинь далай руу явий гээд байна
a. Яагаад хөдөө явмаар байгаагаа эелдэг бөгөөд энхрийхэнээр хэлнэ
b. Энэ удаа хөдөө явбал маш их баярлах бөгөөд дараа нь далай явий гэж ятгана
c. Няцашгүй баримтаар ятгана.
17. Өдрийн төлөвлөгөө гаргахдаа
a. Хийх юмныхаа жагсаалтыг гаргадаг
b. Хийх зүйлсээ толгойдоо эмхэлж боддог
c. Хийх зүйл, уулзах хүмүүс, очих газраа толгойдоо дүрсэлж боддог
18. Найз чинь хувийн асуудлаа чамтай хуваалцаж байна
a. Яриаг нь сонсон сайн ойлгож байдлыг мэдэрч байна
b. Асуудал тийм ч муу биш байгааг тайлбарлана
c. Зөвлөгөө өгч яавал дээр байх тухай шийдэхийг оролдоно
19. Харилцан гэр бүлтэй хоёр найз чинь нууцаар уулзаад байна гэдгийг чи хэзээ мэдэх бол
a. Хандыг маш эрт авна
b. Явцын дундад мэдэх байх
c. Бараг л мэдэхгүй өнгөрөх байх
20. Чиний хүсдэг амьдрал?
a. сайн найзуудтай, эргэн тойрныхонтойгоо эвтэй амьдрал
b. бусадтай эвтэй найртай, гэхдээ өөртөө тусгаар тогтносон амьдрал
c. Тависан зорилгодоо хүрч бусдын хүндэтгэлийг хүлээн тансаг, дэвшингүй амьдрал
21. Ямар нөхцөлд ажиллах дуртай вэ
a. Санаа нийлсэн хүмүүстэй багаараа ажиллах дуртай
b. Хүмүүстэй цуг гэхдээ өөрөө биеэ дааж ажиллах дуртай
c. Цор ганцаараа
22. Унших дуртай ном
a. Уран зохиолын ном
b. Сонин сэтгүүл
c. Бодит түүх, намтар
23. Юм худалдаж авахдаа
a. Санаандгүй авах нь олонтой
b. Ерөнхийдөө төлөвлөдөг гэхдээ байдлаасаа болно
c. Үнийн шошго хараад харьцуулж байж л авна
24. Унтах, босох, хооллох цаг чинь
a. Дуртай цагтаа
b. Ерөнхийдөө хуваарьтай гэхдээ үе үе өөрчлөгддөг
c. Өдөр болгон бараг тогтмол цагт
25. Шинэ ажилд ороод баахан хүмүүстэй танилцав. Маргааш нь нэг нь утасдаж байна
a. Хоолойг нь сонсоод хэн бэ гэдгийг хялбархан танина
b. Жоохон яриж байгаад л танина
c. Хоолойгоор нь танихад үнэхээр хэцүү
26. Хүнтэй муудалцахад ямар байдалд илүү уур хүрдэг вэ?
a. Таг дуугай гөлийчээд байвал
b. Хүний хэлсэнийг ойлгохгүй байвал
c. Шалгаагаад байгаа юм шиг асуух, эсвэл хэлсэн болгонд чинь хариу тавиад байвал
27. Сургуульд байхдаа зохион бичлэг, цээж бичигтээ хэр байсан бэ?
a. Амархан санагддаг байсан
b. Нэгэнд нь сайн, нөгөөд нь муу байсан
c. Хоёуланд нь тун тааруухан байсан
28. Бүжиг сурахдаа ямар вэ?
a. Гишгэлтээ сурчихвал хөгжимийн аянд мэдрээд явчина
b. Ганцаараа бол болоод байна хүмүүстэй нийлэхээрээ будилчдаг
c. Хэмнэл, давталт зэргийг сурахад хэцүү
29. Амьтны дуу авиаг танихдаа хэр вэ?
a. Муу муу
b. Яахав танинаа
c. Сайн танидаг
30. Урт өдрийн дараа чи яаж амардаг вэ?
a. Найзууд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ өнөөдрийн болсон явдлаа ярина
b. Бусдын ярихыг сонсдог
c. Юм ярихгүй сонин гарчиглах юмуу зурагт үздэг

(From Why Men Don’t Listen and Women Can’t Read Maps, by Alan & Barbara Pease)

Оноог тооцох
Хариултанд хэдэн а,b, c байгааг тоолно.
Хэрвээ чи эрэгтэй бол
А x 10 оноо =
B x 5 оноо =
C x -5 оноо =
Нийт оноо =
Эмэгтэй бол
A x 15 оноо =
B x 5 оноо =
C x -5 оноо =
Нийт оноо =
Өөртөө хамааралгүй гэж үзсэн асуултандаа хариулахгүй 5 оноогоор тооцоод өнгөрч болно.

Оноогоор дүгнэхэд
Ихэнх эрчүүд 0-180 оноо авдаг бол эмэгтэйчүүд 150-300 оноо авдаг. Эрэгтэй маягаар ажилладаг тархи ерөнхийдөө 150аас доош оноотой гардаг. 0-д ойрхон байх тусмаа эрэгтэйлэг шинж нь давамгай байх бөгөөд эрэгтэй гормон testosterone-ий түвшин ч өндөр байх магадлалтай. Эдгээр хүмүүс логик сэтгэлгээ сайтай, задлан шинжлэх, үг ярианы чадвар нь өндөр хөгжсөн байдаг. Дэг журам, зохион байгуулалт сайтай. 0-д ойрхон байх тусмаа бодит баримт, статистикд тулгуурлан зардал болоод үр дүнг тооцох чадвартай, сэтгэлийн хөдөлгөөнөө оролцуулахгүй байж чаддаг. Бүүр хасах оноо авсан бол энэ чанар нь улам хүчтэй илэрнэ. Тархины үүсэн хөгжих шатанд testosterone-ий нөлөө их байсан гэдгийг доогуур оноо харуулах бөгөөд эмэгтэй хүний хувьд бага оноо авсан бол лесби хандлага илрэх магадлалтай.

180аас дээш оноо авсан бол эмэгтэй маягаар ажилладаг тархи гэж хэлж болно. Оноо нь 180аас хол өндөр байх тусмаа шинээр зохион бүтээх, урлаг соёл, хөгжмийн чадвартай байдаг. Өөрсдийн зөн билэг, сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудлыг шийдэх бөгөөд үл ялих өөрчлөлтийг ч анхаарч чаддаг. Ямар нэг бэрхшээлийг цоо шинэ шийдэлээр тайлах авьяастай. Эрэгтэй хүний хувьд 180аас дээш оноо авсан бол гомо байх магадлал өндөр. 0-с доош оноо авсан эр, 300-с дээш авсан эмэгтэй хүмүүсийн тархиний ажиллагаа хоорондоо огтхон ч адилгүйгээр тэс өөр байх ба тэдэнд энэ дэлхийн иргэн гэсэн ганцхан дундын чанар л байх аж.

150-180 оноо авсан хүмүүс хоёр хүйсний аль аль шинжийг агуулсан байдаг. Эдгээр хүмүүсийн тархи аль нэг хүйсний шинж давамгайлахгүйгээр тухайн нөхцөл байдалд зохицон ажилладаг давуу талтай. Эр эм аль ч хүйсний хүмүүстэй сайн найзууд болж чаддаг.

10 comments:

  1. ккк ямар ч л байсан эмэгтэй маягаар ажилладаг л тархитайм байна...230 байна

    ReplyDelete
  2. хэхэ урлагийн авьяастайм чинь аргагүй ээ

    ReplyDelete
  3. 100 avchiin zolig chin gesen :p

    ReplyDelete
  4. xo xo xo 310 abchihlaa shdee

    ReplyDelete
  5. hilde minii naiz tegvel jinhene emegteileg busguileg hun baina shdee :)

    ReplyDelete
  6. Yanaa bi 160 avchihlaa. Argaggyi l eregteileg yumaa. hahahaha
    Z

    ReplyDelete
  7. eruusuu l 130 bn
    bi lesbain ym bn ldaaa xaxax bj bolxiin

    ReplyDelete
  8. 150 холимог гэнээ хэхэ. за даа ч бараг тийм дөө..

    жигүүр

    ReplyDelete
  9. 55 гоё тоо байгааздээ кк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...