12.2.09

Шоклаад идмээр ...



Балинтийн гээд л монголд хүүхэд залуучууд хөөрцөглөөд байх шиг. Блог хэсэж явахад энэ уур амьсгал мэдэгдэх юмаа. За маниуст ч энэ баяр нь ямар хамаа байхав. Харин шоклаад их санагджаахиймаа. Ямар сайндаа тэсэхгүй доошоо бууж шоко авч идлээшд. Chocolat Noir aux Pepites de Cafe гэдэг нэртэй аая францаар бичихээр лаг харагджийшүү. Хар, кофений амттай тасарцан гоё шоко байлаа гэж...



Шоко гэхээр санагджаагаа нэг үг байхийн

Амьдрал бол хайрцагтай шоклаадны цуглуулга




Форрест ГАМП дээр ээж нь хэлдэг үг. Хайрцагтай шоклааднаас аваад идэж үзэхээс өмнө амтыг нь мэдэж болохгүйтэй адил амьдралд ч гэсэн эцэст нь тултал хийж үзэхээс өмнө юу болохыг тааварлахын аргагүйм. Ямар шоклаад сонгосноос шалтгаалаад амт нь өөр өөр байдаг шиг бидний амьдрал тэр чигтээ сонголтоор дүүрэн, хийсэн сонголтоосоо үүдээд амьдралын гашууныг эсвэл амтлагийг мэдэрч болно. Яг одоо аман дах шоклаад чинь гашуун шорвог байлаа гээд санаагаар унах хэрэггүйм. Нэг гашууныг далд оруулсан юм чинь цаана нь гоё нь илүү их үлдсэн байгаа шүү дээ...

Энэ зүйрлэлтэй төстэй бас нэг шүлэг байна.




А. Байгалмаа

Жимстэй мод

Амьдрал гэж нэг сайхан мод байдаг
Аль ч тал нь жимсээр дүүрэн байдаг
Сав барьсан саваагүй хүүхэд нь би байдаг
Сармагчин адил тал бүрээс нь авирч үздэг
Эхэндээ би гайхширдаг байсан
Эрхлэх гэж зүггүйтдэг байсан
Танихгүй жимс гашуун байсан
Тасарсан мөчирт нь өвдөгөө шалбалсан
Одоо би тэс ондоо болсон
Оройг нь хараад биширдэг болсон
Наран талаас нь тэр модыг хардаг болсон
Намар намрын хяруунд нь даарахаа байсан
Жиндсэн нэгнийг дулаацуулах гэж
Жимстэй мод сайхан гэж хэлдэг болсон
Ирж одох он цагийг гэгээрүүлэх гэж
Энэ модонд би хайртай болсон
Амьдрал гэж нэг сайхан мод байдаг
Аль ч тал нь жимсээр дүүрэн байдаг

13 comments:

  1. Bacci гээд чиклаад саак гоё тээ? Дотроос нь гарч ирэх бичиг нь хүртэл нэг л догдолж уншмаар...Нэг хүнд чиклаад өгье гэж бодож байгаа... Сайн найзын хувиар...

    ReplyDelete
  2. Bacci? Мэдэхгүй чиклаад байнаа олж идэхийм байна шүү
    тэгээрэй хүнд чиклаад өгөхдөө өөрөө нээх гоё догдлоол тэгүүл гого тээ

    ReplyDelete
  3. imeem-iig bas blocklood hayachij
    ingeed minii blogdoo duu tavidag hug ungurchee :(
    uur iimerhuu site bdiin boluu

    ReplyDelete
  4. Bacci гэдэг нь италиар Үнсэлт гэсэн үг юм гэсэн. Тэр чиклаадан дотор жижгхээн цаасан дээр чамайг юу хүлээж байгаа эсүүл юу тохиолдох гэх мэт жижигхэн хөөрхөн quote-ууд бичсэн байдаг юм.

    Амьдрал үнэндээ л амтыг нь тааж, тааварлашгүй чиклаад юм даа...

    ReplyDelete
  5. аан
    нөгөө хятадын Fortune cookie шиг юм байна тээ
    За ер нь их гоё санагдчлаа энүүгээр олддог бол авч иднээ
    дараа уулзахдаа чамд бэлэглэнээ

    ReplyDelete
  6. imeem ашгүй амь орлоо
    гүй ээ мөн хайртай шүү энэ мээмэнд

    ReplyDelete
  7. yooe shokoladnii ovchtei hund bitgii shokolad yariad bai l daa. ene zuragan deer baigaa tufli shokoladnuud bna sh de.. iiiii

    ReplyDelete
  8. keke chi gertee uuttai choco avaad tavitsan hun yundaa sanaa zovdiin
    bi unuudruus ene bor gaihaliin tuhai bodohguig hicheeneee shudee tas zuuna hehe ai

    ReplyDelete
  9. hehe uuttai choco hajuud bna l daa . chinii ene tuflen choco-g idej uzmeer bna . goe haragdaad bna. kk

    ReplyDelete
  10. хэхэ туфль чоко гоё харагдаж байгааз
    олдвол хадгалнаа чамд гээд

    ReplyDelete
  11. har shoko ch goyo shuu.... gesnees bi cham ruu har shoko yabuulah uu :)

    ReplyDelete
  12. Hilde neg buundjee hehe
    chamaig mgld baih hoorond bi zunduu yum bichijee tee

    tegii tegii har shoko avii :-)

    ReplyDelete
  13. "Форрест ГАМП дээр ээж нь хэлдэг үг."
    Форрест гамп бол агуу шд кк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...