Балинтийн гээд л монголд хүүхэд залуучууд хөөрцөглөөд байх шиг. Блог хэсэж явахад энэ уур амьсгал мэдэгдэх юмаа. За маниуст ч энэ баяр нь ямар хамаа байхав. Харин шоклаад их санагджаахиймаа. Ямар сайндаа тэсэхгүй доошоо бууж шоко авч идлээшд. Chocolat Noir aux Pepites de Cafe гэдэг нэртэй аая францаар бичихээр лаг харагджийшүү. Хар, кофений амттай тасарцан гоё шоко байлаа гэж...
Шоко гэхээр санагджаагаа нэг үг байхийн
Амьдрал бол хайрцагтай шоклаадны цуглуулга
Форрест ГАМП дээр ээж нь хэлдэг үг. Хайрцагтай шоклааднаас аваад идэж үзэхээс өмнө амтыг нь мэдэж болохгүйтэй адил амьдралд ч гэсэн эцэст нь тултал хийж үзэхээс өмнө юу болохыг тааварлахын аргагүйм. Ямар шоклаад сонгосноос шалтгаалаад амт нь өөр өөр байдаг шиг бидний амьдрал тэр чигтээ сонголтоор дүүрэн, хийсэн сонголтоосоо үүдээд амьдралын гашууныг эсвэл амтлагийг мэдэрч болно. Яг одоо аман дах шоклаад чинь гашуун шорвог байлаа гээд санаагаар унах хэрэггүйм. Нэг гашууныг далд оруулсан юм чинь цаана нь гоё нь илүү их үлдсэн байгаа шүү дээ...
Энэ зүйрлэлтэй төстэй бас нэг шүлэг байна.
А. Байгалмаа
Жимстэй мод
Амьдрал гэж нэг сайхан мод байдаг
Аль ч тал нь жимсээр дүүрэн байдаг
Сав барьсан саваагүй хүүхэд нь би байдаг
Сармагчин адил тал бүрээс нь авирч үздэг
Эхэндээ би гайхширдаг байсан
Эрхлэх гэж зүггүйтдэг байсан
Танихгүй жимс гашуун байсан
Тасарсан мөчирт нь өвдөгөө шалбалсан
Одоо би тэс ондоо болсон
Оройг нь хараад биширдэг болсон
Наран талаас нь тэр модыг хардаг болсон
Намар намрын хяруунд нь даарахаа байсан
Жиндсэн нэгнийг дулаацуулах гэж
Жимстэй мод сайхан гэж хэлдэг болсон
Ирж одох он цагийг гэгээрүүлэх гэж
Энэ модонд би хайртай болсон
Амьдрал гэж нэг сайхан мод байдаг
Аль ч тал нь жимсээр дүүрэн байдаг
Bacci гээд чиклаад саак гоё тээ? Дотроос нь гарч ирэх бичиг нь хүртэл нэг л догдолж уншмаар...Нэг хүнд чиклаад өгье гэж бодож байгаа... Сайн найзын хувиар...
ReplyDeleteBacci? Мэдэхгүй чиклаад байнаа олж идэхийм байна шүү
ReplyDeleteтэгээрэй хүнд чиклаад өгөхдөө өөрөө нээх гоё догдлоол тэгүүл гого тээ
imeem-iig bas blocklood hayachij
ReplyDeleteingeed minii blogdoo duu tavidag hug ungurchee :(
uur iimerhuu site bdiin boluu
Bacci гэдэг нь италиар Үнсэлт гэсэн үг юм гэсэн. Тэр чиклаадан дотор жижгхээн цаасан дээр чамайг юу хүлээж байгаа эсүүл юу тохиолдох гэх мэт жижигхэн хөөрхөн quote-ууд бичсэн байдаг юм.
ReplyDeleteАмьдрал үнэндээ л амтыг нь тааж, тааварлашгүй чиклаад юм даа...
аан
ReplyDeleteнөгөө хятадын Fortune cookie шиг юм байна тээ
За ер нь их гоё санагдчлаа энүүгээр олддог бол авч иднээ
дараа уулзахдаа чамд бэлэглэнээ
imeem ашгүй амь орлоо
ReplyDeleteгүй ээ мөн хайртай шүү энэ мээмэнд
yooe shokoladnii ovchtei hund bitgii shokolad yariad bai l daa. ene zuragan deer baigaa tufli shokoladnuud bna sh de.. iiiii
ReplyDeletekeke chi gertee uuttai choco avaad tavitsan hun yundaa sanaa zovdiin
ReplyDeletebi unuudruus ene bor gaihaliin tuhai bodohguig hicheeneee shudee tas zuuna hehe ai
hehe uuttai choco hajuud bna l daa . chinii ene tuflen choco-g idej uzmeer bna . goe haragdaad bna. kk
ReplyDeleteхэхэ туфль чоко гоё харагдаж байгааз
ReplyDeleteолдвол хадгалнаа чамд гээд
har shoko ch goyo shuu.... gesnees bi cham ruu har shoko yabuulah uu :)
ReplyDeleteHilde neg buundjee hehe
ReplyDeletechamaig mgld baih hoorond bi zunduu yum bichijee tee
tegii tegii har shoko avii :-)
"Форрест ГАМП дээр ээж нь хэлдэг үг."
ReplyDeleteФоррест гамп бол агуу шд кк