4.2.09

Гэрлэх шалтгаанууд

Сайн нөхөр олох бол эмэгтэй хүний номер нэг зорилго
гэсэн байхыг уншлаа. Бодит амьдралд энэ үг үнэний хувьтай ч гэрлэж амжаагүй охидод үүнээс арай дээр зорилго үй түм байгааг сануулмаар санагдсанаас үүдэн эмэгтэй хүн яагаад гэрлэдэг шалтгааны талаар өөрийн бодлоо бичихээр шийдлээ.


1. За хамгийн түрүүнд бууж байгаа шалтгаан бол дээрхтэй адил үгсийг ухаан орсон цагаасаа хойш сонсож өссөн болохоор. Бидний ээж нарын үед л гэхэд хэн ч
Marriage : mandatory or an option?
гэсэн асуудлаар эргэлзэж байгаагүй. Тэр л хүмүүжлээр өссөн миний мэтийн охид бол 10 жилийн дурсгалын дэвтэр дээрээ ирээдүйнхээ тухай бичихдээ тэдэн жилийн дараа би нөхөр, хүүхдийн хамт амьдарнаа гэж бат итгэлтэй бичдэг байсан. Хайр дурлалын амтнаас амсаж найз залуутай болохдоо ч бид ирээдүйд гэрлэж амар сайхандаа жаргана гэсэн сайхан төсөөлөлтэй л явдаг байсан. Тэгээд л нэг л өдөр болох ёстой юм болдгоороо болж, хэн нэгэн залуутай гэрлэлтийн баталгаанд гарын үсгээ зурж суудаг. Үнэхээр хүсэж байгаа эсэхээ сайтар мэдээгүй, угаасаа л суудаг ёстой учраас тэр шүү дээ.

2. Өөр нэг нийтлэг шалтгаан бол мөнгө. Залуу байхад нэг найз маань мөнгөтэй л бол хүнтэй сууж яадгийн гэж хэлээд намайг лут шоконд оруулж байлаа. Одоо тэрвээр мөнгөтэй хүнтэй суусан эсэхийг мэдэхгүйм. Юутай ч олон олон охид бүсгүйчүүд гадаад дотоодын харчуудтай хэтэвчнийх нь зузаанаас хамаарч сууцгааж байгаа. Өөрөө өөрийгөө аваад явах чадалгүй чадваргүй нь ч байна, эсвэл амар хялбар амьдрал ч хайж байна. Амьдрал мөнгөн дээр тогтдоггүй гэж ярьдаг ч үнэхээр өөрийн сонголтондоо итгэлтэй байгаа бол мөнгө харж гэрлэх нь харин ч илүү тогтвортой юм шиг.

3. Хүүхэд бол бас нэг том шалтгаан. Төлөвлөөгүй байжийтал жирэмслээд дуртай дургүй батлуулдаг тохиолдол их байна. Эсвэл зүгээр л хүүхэдтэй болох гэж нөхөр хайдаг хүн ч байдаг л байх. Яг үнэндээ хүүхэдтэй болоход ч нөхрийн хэрэг байхгүй л дээ, харин хүүхэддээ аав ээж гэсэн бүрэн дүүрэн орчинг бүрдүүлж өгөх гэсэн зорилго байдаг байх. Гэхдээ гэрлэлт гэдэг хүүхдэд хэрэгтэй энэ төгс төгөлдөр орчинг бүрдүүлэх баталгаа нь уу гэвэл тийм биш шдээ. Ганцаараа хүүхдээ өсгөх, эсвэл цуг амьдардаг ч гэрлээгүй гэх ч юмуу олон өөр сонголт байж болох юм шиг.

4. Ганцаардал. Ээж аавтайгаа л цуг амьдраад байлтай биш, залуудаа ганцаараа хэсэг амьдарлаа ч яваандаа хажуудаа нэг хүнтэй байхыг хүснэ, бүүр хөгшрөхлөөрөө аяга цайгаа хувааж уух хөгшинтэй байхын тулд хүнтэй суудаг. Гэхдээ хувь хүний ганцаардал бол сэтгэлийн асуудалтай илүү холбоотойм шигээ. Нөхөртэй боллоо гээд ганцаардахгүй ээ гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй. Ямар ч сайн нөхөр эхнэрээ бүрэн дүүрэн ойлгоно гэж үгүй, эсрэгээрээ ч гэсэн тэр. Тэгээд ч биеийн болон сэтгэлийн ганцаардалаа дан ганц нөхрөөрөө орлуулна гэвэл үнэндээ тэнэг шийдэл юм байлээ. Өөр үй олон харьцаа бүтэлтэй байжийж эмэгтэй хүн жаргалтай байна. Өөрөө өөртэйгээ харьцах харьцаанаас авахуулаад найзууд, бас танилууд, хөнгөхөн дурлах залуус гээл кк.

5. Аюулгүй секс? За энэ ч шалтгаан мөн үү биш үү мэдкүү. Гэрлэсэн гэрлээгүй бие биедээ итгэж байвал энэ асуудал шийдэгдэх байхаа.

Дээрхээс өөр шалтгаанууд байж болохын надад бол эд нар л санаанд бууж байна. Дүгнэлт нь заавал хүнтэй суух албагүй юм. Эмэгтэй хүн өөрөө сонгох ёстой амьдралын нэг хэв маяг болохоос биш зайлшгүй дайраад гарах ёстой зам биш юм. Гэж бодож байна даа тэрслүү үзэл байнуу?

Сая монголоос авсан шүлгийн номон дээрээс хааяа бичиж байя. Энэ удаа лаг бардам нэг шүлгийг хуулаад тавив.



Ш. Анхтуяа

Гурван намрын тэртээх цагаахан инээдийг минь ахиж чи сонсохгүй
Гуниг буусан алаг нүдний уярал нэхсэн харцыг дахиж чи харахгүй
Хайртай шүү хэмээн эрхэлдэг эгэлхэн төрхийг минь ахин чи үзэхгүй
Хагацлаас айж өөртөө хатуурхдаг хорин насыг минь дахиж чи олохгүй
Сэмхэн ирдэг зүүдээ үргээж чи чадахгүй
Сэтгэлд чинь үлдсэн дүрийг минь мартая гээд ч болохгүй
Сэмэрсэн зүрхний гунигаа сэгсэрч яасан ч чадахгүй
Сэлүүхэн орчлонгийн тоосонд дэндүү хатуу зүрх чинь амрахгүй ээ
Тиймийн учир бардам зангийн чинь хүлээснээс холдож би одно
Тэнгэрлэг бадгууд хэлхсэн өврийн дэвтрээ аваад явна
Тэвчээр нураасан шаналан он цагийн буданд алсарч одно
Тэр цагт эрэлд хатсан чамд олдохгүйгээ би мэднээ

11 comments:

  1. Ene talaar sayahnaas l bodoh bolloo. Urid n ogt tosoolj chadahgui baisan hirnee odoo bodohod gerlelguigeer saihan, utga uchir duuren amidarch boloh yum bna gej bodogdood bgaa shuu...
    Goyo shuleg bna, eniig chin neg hund yavuulmaar ed baina uu daa..kk

    ReplyDelete
  2. yamar aimar zanasan shuleg ve

    ReplyDelete
  3. bi er ni aimaar feminist bolood bh shig bnaa
    zarim humuust taalagdahgui bizdee

    ReplyDelete
  4. Заавал нөхөртэй байжийж л дутуугаа нөхөж, дундуураа дүүргэнэ гэдэг худлаа.. өөрөөр хэлбэл нөхөрт гарчихвал л сэтгэл санаа тайван, ганцаардалгүй амьдардаг гэсэн ойлголтонд итгэхээ байчихсан. Тиймээс заавал нөхөрт гарах албагүй...миний бодол хөдлөшгүй...

    ReplyDelete
  5. уучилаарай би та нартай санал нийлэхгүй байнаа.
    жаргал зовлонгоо хуваалцаж суух ханигүй байна гэдэг чинь маш хэцүүшүүдээ.
    та нар одоо ингэж ярих юм та нараас арай настайчуул нь ач,залуучуудад сайн хань олох тухай маш их зөвлөдөгшдээ.насаараа ганцаараа явсан хүн ханитайгаа явсан хүнийг харуул зан аашаас авхуулаад тэнгэр газар шиг ялгаатай гэдгийг та нар нэг харуул эхний уулзалтаар л мэдрэх байх.
    насны залууд үргэлж залуу явах юмшиг хойшид ч ингээд гон биеэрээ явсан ч яахав гээд насны аагаар бодогддог л байх гэхдээ эргээд арван жилийн дараа гэхэд та шал эсрэг юм яриад явж байх вийдээ.
    юутай ч та болон та нарын л сонголт шүүдээ.хожим харамсахгүй амьдрах хэрэгтэйшүү.
    би өөрийнхөө тухай хэлхэд би ганцаараа амидарч бол яасан ч чадахгүй.тэрийгий би маш сайн мэднэ.

    ReplyDelete
  6. Hi naizaa. Chuhal asuudal hundsun baina. Gerleh shaltgaan nas nasnaas ye yees shaltgaalj uur uur baidag yum shigee. Minii huv'd 18 nastaidaa 1-r shaltgaanar gerlej bailaa. Daraa 30 nastaidaa 4, 5-r shaltgaanaar dahin gerlesen. Hervee dahin gerleh shaardlaga gardag yum bol... kkkk... 2-r shaltgaanaas bolj gerleh baihaa. Hehehehe.
    Z...

    ReplyDelete
  7. Buyad helehed sanaliig chin hundetgej bainaa.
    Eregtei hunii huvid asuudal arai uuruur tavigdah baih. Bas chi uuruu huntei suusan bol ene asuudald arai l uuruur handah biz. Yutai ch bi end huntei suuh ogt hereggui geh geegui yum. Harin hun uuriin husel zorigoos shaltgaalaad... suuh heregtei esehiig shiideh, SONGOH heregtei l geh gesiin. Ternees bish 100% gerleh yostoi, albatai BISH gej l heleh gesen baihgui yu daa.

    ReplyDelete
  8. sanal niiljiine : )

    ReplyDelete
  9. Буяатай амьдрах азтай бүсгүй хэн юм бол кк
    сэдвээ жоохон өөрчилсөн :)

    ReplyDelete
  10. ...tuunii hajuud tushih mur, hamart mini nebt shingesen uneriig ni bainga sanadag bolohoor "ter" tsaasan deer ch amidral deer ch miniih baigaasai gej husdeg. Tegeheer zaabal gerlehiig demjeed bna gesen ug bolj taarah uu? xe xe
    Gehdee orchin ueiin emegtei hunii uudnees uul ni zaabal gerleh yostoi gedegtei sanal uul ni niilmeergui l bgaam l daa.
    Yun buurunhii hariult bolchihobooo xi xi xi

    ReplyDelete
  11. өөрийн тань бодлыг мэдлээ :P

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...