7.2.09

2 сарын 9нд уншаарай



За ингээд хаашаа ч зугтахын аргагүй гучин настайгаа уулзлаа даа. Хий насаа хасаад, төрсөн өдөр болоогүй гэж мэлзээд байснаас биш аль хэдийн гуч хүрсэн л дээ уул нь. Одоо ч яахын аргагүй халз туллаа.








Нээх хол санагддаг байсан нас. Амьдралыг нэгэн өндөр уул гэвэл оргил нь юм шиг санагддаг байжээ. Одоо харин тэр оргил дээрээ гараад харахад амжуулсанаасаа амжаагүй нь их, өнгөрсөнөөсөө ирээдүй нь илүү сонирхолтой харагджийнаа. Уулын оргилоос буух болоогүй байна, яагаад гэвэл цаана нь илүү өндөр, илүү сүрлэг, илүү баян уул сүндэрлэж харагдана. Амьдрал үргэлжилсээр, цоо шинэ хуудас нээгдэх шиг. Урсгалаараа, зөнгөөрөө өнгөрөөсөн хорин хэдэн жил минь баяртай. Одооноос эхлээд би өөрөө өөртөө эзэн нь. Яаж амьдрахаа би шийдэж, юу хүсэж юунд зориж яваагаа одоо мэдэрч амьдарнаа.

Орхиж боломгүй хорин хэдэн нас минь
Одоо би чамд сүүлчийн хундага өргөе
Олон юмыг биш цорын ганцхан
Омогт хүслээ даатгаж чамтай хамт үдье

Чиг зүггүй ертөнцийн салхи исгэрч
Чи бид хоёр одоо эндээс салах нь
Чиний төрх миний зурганд л үлдэж
Цээжинд минь харин хэдэн сайхан шүлэг үлдэхнээ
Х.Сүглэгмаагийн шүлэгнээс

Амьдрал үргэлжилсээр...
Энд ирээд цаашаа юу бичихээ мэдэхгүй гацав, ашгүй найзын ярьж байсан онигоо санагдчихлаа.
Бүсгүй хүнийг бөмбөгтэй зүйрлэвэл
20 нас : Хөлбөмбөг шиг, 20 гаран эр түүний хойноос гүйнэ, тэгж тэгж арайхийж ганц гоол оруулдаг
30 нас : Сагсан бөмбөг шиг, араас гүйх эрийн тоо цөөрсөн ч оруулах гоолын тоо эрс нэмэгдэнэ
40 нас : Теннисний бөмбөг шиг, нөхөр нууц амраг хоёрын хооронд пасслаастай
50 нас : Гольфний бөмбөг шиг, тойрч тойрч тойрч нэг удаа гоол
60 нас : Үүнийг санахгүй байна эсвэл ингээл дуусаа ч билүү

Сайхан нас шүү. Гоолыг оруулаад байдаг хэрэг ээ ккк.

Ээжээс надад заяасан бүхэн сайхан
Эргүүлж үрдээ өгсөн бүхэн минь сайхан
Гэхдээ би ертөнцийн сайхан бүхний нэг биш ээ
Гэрэл сүүдэр дагуулсан ерийн нэгэн бүсгүй хүн
Мөн л Х.Сүглэгмаагийн шүлэгнээс

15 comments:

  1. Төрсөн өдрийн халуун мэндийг хонгор найз чамдаа хүргээд чангаас чанга тэврэе. Он цагийн энэ их замбараагүй урсгал даруухан инээмсэглэсэн сургуулийн тэр нэг охиныг ямархан гоо бүсгүй болгосоныг анзаарч өнөөдөр л бодож сууна. Өнгөрсөн өдрүүдээ дурсамжиндаа хадгалаад, ирэх өдрүүдийг хамтдаа угтая даа. Хамгийн гол нь өнөөдөр надтай хамт байгаад чинь талархая анд минь.

    PS: 12 болохыг хүлээж байгаад тэсэлгүй хэдэн минут дутуу байхад ороод уншчихлаа шүү. Уучил намайгаа!

    ReplyDelete
  2. 12-ийг хүлээж хүлээж л уншлаа хэхэ даанч Hilde булхайцаад түрүүлээд уншчиж :) Төрсөн өдрийн мэнд хүргье найзаа

    ReplyDelete
  3. Баярлалаа найз минь чи байгаа болохоор миний амьдрал хамаагүй баялаг, өнгөлөг, утга төгөлдөр болдог шүү
    хайртай найзыгаа бас үнсье сайхан амраад бөөн эрч хүч ирдийн шүү

    Нэргүй найзаа чамд бас баярлалаа

    ReplyDelete
  4. Төрсөн өдрийн мэнд!
    Найз минь хэдий эмэгтэйчүүд бидний хувьд 30 нас гээд л жаахан гундуухан дугардаг ч гэлээ би л хувьдаа 30 нас бол харин ч хийж бүтээхийн эхлэл гэж боддог. 30 хүртэлээ бид хичнээн жилийг хийж бүтээхдээ бэлдлээ дээ. Сурч боловсроно гээд л бараг л амьдралынхаа талыг өнгөрүүлсэн байна. Тиймээс одоо бол сурч боловсорсон цаг хугацааныхаа үр дүнд эрч хүчтэй, урам зоригтойгоор харах цаг болсон. Энэ л наснаас хойш өдөр бүрийг аз жаргалтай, эрч хүчтэй, үр бүтээлтэй угтаж байгаарай!
    Чангаас чанга тэврэн авч, час халуун үнсэлт бэлэглье!

    ReplyDelete
  5. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Ашгүй нэг нь ч гэсэн надаас өмнө 3- хүрч байг... ккк

    ReplyDelete
  6. Баярлалаа навч минь
    гундаагүй ээ яалаа гэж гундахын
    сурч боловсроод
    өөрөө ч болж боловсроод хэхэ жимс юмуу
    ямар ч байсан одоо л амьдрал жинхэнэ амттай болж иржийнаа

    час халуун үнсэлтийг бас час халуунаар хүлээн авлаа
    өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй

    ReplyDelete
  7. Баярлалаа Лхагваа
    чамаас бол дандаа л өмнө явах нь дээ кк

    ReplyDelete
  8. Harhan nudnii ineemsegleleeree
    Horvoo delhiig chimj
    Uyangalag yaruu duu hooloigooroo
    Uujim horvoog hugluj
    Enhrii yaldam dureeree
    Erchuudiin hartsiig bulaaj
    Engiin daruu misheeleeree
    Ene ertuntsiig chimj yavdag
    Erhem hundet naiz chamdaa
    Torson odoriin gal haluun bayariin mendiig hurgie!
    Bayarlahad mini setgeliig mini sonsdog
    UItgarlahad mini gunigiig mini huvaaltsdag
    Uujim setgelt naiz mini
    Tengerleg buhnii deed n baigaarai
    Temuuleh zurhnii hair mini baigaarai
    Nartad tugsen michid ni baigaarai
    Nasan turshiin naiz mini baigaarai

    ReplyDelete
  9. Wow Ninjeeeeeeee
    chi shuu... yamar goyo shuleg vee
    nasan turshiin naizuud bailgui yahav
    bayarlalaa, unsie naiziigaa

    ReplyDelete
  10. Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд. Доорх шүлгийг чамд шүү...S

    Орчлонгийн сүүдрийг наранд ойртуулах гэж
    Охин дуугаа тэнгэрт хадааж төрсөн - би сайхан бүсгүй
    Ижийнхээ сайхныг хугаслан авч мэндэлсэн болохоор
    Эгэл төрхөндөө өөрийн орон зайтай - би сайхан бүсгүй
    Зуны цэцэг шиг өнгө төгс төрөөгүй ч
    Зорсон хөшөө шиг бие хаа тэгшгүй ч
    Зургийн хуар шиг хээ тансаг чимэггүй
    Залуу насаараа л гоёсон -би сайхан бүсгүй
    Чиний харцыг өөр лүүгээ удтал чилээлгэж мэдэх
    Чимэг ч үгүй даруухан - би сайхан бүсгүй
    Чимээгүйхэн хайрыг чинь зүрхэндээ гэмгүй урьчихаад
    Чилийтэл хүлээлгэж мэдэх -би сайхан бүсгүй
    Жавар хургасан сэтгэлд чинь хайрын галаа цогшоож
    Жаргалд хамтдаа алхлах - би сайхан бүсгүй
    Цаг цагийн тоосонд үл гундан чамайгаа чимэх
    Цахилах гөрөөс шиг эрдүүхэн - би сайхан бүсгүй
    Үйл заяаны учганд би чамайгаа сонгосон хэдий ч
    Үнэндээ чиний сэтгэл намайг үгүйлсэн - би сайхан бүсгүй
    Үхэхдээ хүртэл чинийхээ хайранд өлгийдүүлчихээд
    Өөр ертөнцөд бардамхан алхлах - би сайхан бүсгүй
    Надад хайрын дээд нинжин сэтгэл дэлгээтэй болохоор
    Надад харах нүдний эгэл бүхэн цогцлоотой болохоор
    Надад хамгийн сайхан үрийн тавилан заяаcай болохоор
    Нартад би өөрийгөө сайхан бүсгүй гэж бардам хэлнэ
    БИ САЙХАН БҮСГҮЙ

    A.Soyko

    ReplyDelete
  11. suglegmaa egchiin hen ni yum be huuhdee? huuhdee ch gej busgui kk

    ReplyDelete
  12. suglegmaa egchiin chin nomiig hudaldaj avch unshaad shulgiig ni taalsan jiriin neg unshigch aa
    nergui huuhdee

    ReplyDelete
  13. aan turuunii neg asuult huchingui bolson shuu

    ReplyDelete
  14. Олон гоол оруулж байгаа мундаг сагсан бөмбөгчин :P
    эсүүл их гоол алдаж байгаа муу хамгаалагч сагсан бөмбөгчин ч юмуу кк

    ReplyDelete
  15. хэн тэрүү би юу?
    чи ямар спортод сонирхолтойв?

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...