13.1.09

Инээмсэглэл















Нулимс шиг шорвог далайн гүнд
Нуугданхан байгаа загас мэт сэтгэл
Далай шиг нүд алдам гуниг дунд
Давалгаа хүлээн хөвөнхөн байнам
Хэзээ чи дарвуулыг минь дурлалын салхиар үлээх вэ?
Хичнээн жил би чамайг мөрөөдөнхөн хөвөх вэ?
Далдхан гунигаас үргээж эрэг рүү намайг дөхүүлэх
Давалгаа болгож над руу ганцхан удаа инээмсэглээч
Цэв цэнхэр тэнгэрийн уудамд
Цэцэг зуун нисэх шувуу мэт эрх чөлөө
Ангам цөл шиг тэвчээр алдам хүлээлт дунд
Аадар бороо нэхэнхэн байнам
Сэрүүхэн салхиа чи минь халуун цөл рүү нисгээд
Сэтгэлийн цангаа тайлтал дурлалын хураа асгаад
Юу ч ярих хэрэггүй ээ, чив чимээгүй ширтээд
Ертөнцийн гунигийг дундалж ганцхан удаа инээгээч

2009.01.13
М.Б.Батзаяа


Эгэл бүсгүйн амьдралд хоёр тохиохгүй учрал
Эгшиг яруу найрагт зүрх хайлсан үдшээр
Хоромхон зуур ч атугай найрагчийн зүрхэнд саатсан
Хонгор бүсгүйн уруулд ИНЭЭМСЭГЛЭЛ бүжинхэн хононо

Энэ гоё мэдрэмжийг мартахын аргагүй... жаргалтай, баяртай, бас азтай... үгээр илэрхийлж үзгээр бичишгүй...догдлол, хөөрөл, бас цэнгэл бялхсан энэ л мөчийг...

5 comments:

  1. Юу ч ярих хэрэггүй ээ, чив чимээгүй ширтээд
    Ертөнцийн гунигийг дундалж ганцхан удаа инээгээч.... би түүнээс үүнийг л хүссэн...

    ReplyDelete
  2. тэр бас чамаас үүнийг л хүссэн бол уу?
    чиний инээмсэглэлийг харах юм сан навч минь :-)

    ReplyDelete
  3. ... saixan medremj

    ReplyDelete
  4. harin tehh
    odoo ch gesen bodool bna
    goyo bnoo :)

    ReplyDelete
  5. taalamjtai gedeg ug chin end jinheneesee yvj baisan bna shdee kkk taalamjtai taalamjtai

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...