8.1.09

Захидал



Захидал бичих их сайхан. Хамгийн анх хэзээ захиа бичиж үзсэн юм бол доо. Бичиг үсэгт тайлагдаад л аав ээждээ гээд бичиж байсан санагдах юм. Дараа нь алс газар сурахаар одсон найздаа, зүс үзээгүй харь нутгийн хөвгүүнд, зуслан дээр танилцсан хөдөөний хөөрхөн танилдаа гээд л... бичиж өгдөг байлаа.














Гэрээс гараад нутгаасаа холдсоноос хойш бичих захидалын тоо улам олон болсон. Өнгө өнгийн цаас сонгож байгаад өдөр тутмын болсон явдалаас авахуулаад уйлснаа инээснээ, урт шөнөөр ганцаардсанаа, учиргүй ихээр санаснаа, хэн нэгэнд дурласнаа, хэнэггүйтэж бас алдсанаа, үгүй мөн уйгагүй бичдэг байжээ. Аан бас болоогүй ээ, очоод хэлчих зүрхгүй тул хайрын захидалыг уянгалуулан бичээд явуулж ч байлаа.

Захидал бичих сайхан. Бичиж байхдаа өөрөө жаргалтай. Баяр жаргалаа, зовлон гунигаа хуваалцаж байгаа учраас. Бичсэн захиаг минь аваад баярлах нөгөө хүнээ төсөөлөөд бас жаргалтай. Хамгийн гоё нь, хожимын өдөр дахин уншихад яг л тэр үеийн мэдрэмжүүд амилан сэргэх нь гайхалтай. Нулимс дусаж халтартсан, нэг өнцөгт нь уруулын хээтэй, шарлаж гандсан, нугалаасаараа тасрах шахсан эртний захидлууд. Би гэдэг хүн ийм бодол өвөрлөж ийм мөрөөдлөөр жигүүрлэсэн ийм охин байлуу... Өөрөө ч мартсан бүхнийг минь хадгалаад үлдсэн түүх. Эргэж хэзээ ч ирэхгүй тэр л гэгээн үеийн тухай дурсамжийг биедээ шингээсэн амьгүй хэрнээ амьд гэрч.


Интэрнэт хөгжихийн хэрээр цаасан дээр үзгээр бичсэн захидлууд ховордож, гарын хуруунууд ч бал барихаас төсөөрч орхиж дээ. Нэгэн найзын санаачлагаар дахин захидал бичиж эхэлж байгаа. Өчигдөр нэг захиа аваад өнөөдөр шууд хариуг нь бичээд шууданд аваачиж хийчээд ирсэн. Дижитал ертөнцөөс аналог аз жаргалыг мэдрэх ээ гэж. Хэн нэгэнд гүн сэтгэгдэл төрүүлье гэвэл гараар бичсэн захидал илгээгээрэй. Уяраад хайлаад урсаад унаад ирнэ л гэж мэд. Бас өөрт чинь ч гэсэн сайхан сэтгэгдэл үлдэх болно үзээд алдаарай. Манай шуудан ч шуурхай найдвартай болсон байна лээ.

8 comments:

  1. захиа бичээд тэрийгээ олон жил хадгалсан захиа шиг болгох гэж галаар цаашаа шарлуулж буланг ни урж сэмрүүлж этэр янзын болгодог байлаа гэж.одоо ч захиа гэхээсээ илүү э-майл дэцгээх л болждээ.э-майл ээ ч одоо бараг болиод мэссэнжирддэг болждоо юм хөгжих ч хурдан ч юмдөө гэсэн хэхэ.
    гараараа бичсэн захиа ч тэгээд цаанаа л өөр нүнжигтэй санагддаг юмдаа.захиа бичицгэе гэж уриалж байна !!!

    ReplyDelete
  2. нэг хэсэг "Ээждээ захидал бичээрэй" гэж нэг уралдаан ч билүү, аян ч билүү өрнүүлээд л байдаг байсан санагдана... шуудангийн байгууллага санаачилдаг байсан... бүдэг бадагхан санагдана бас бодогдоно.
    хэн нэгнээс цаасан дээр өөрийнх нь гараар бичсэн захидал хүлээж авахаар цаанаасаа л баяр төрөөд байдаг шүү... хамгийн сүүлд хэн нэгэнд захидал бичиж эсвэл хэн нэгнээс захидал хүлээж авсанаа сайн санахгүй байхыг бодоход нэлээн л удаж дээ...

    ReplyDelete
  3. юм бүхэн инстант болоод
    эхлээд дуусах нь хурдан болчихсон юм шгээ
    захиа бичээд очтол иртэл нь дор хаяж сар догдолдог байсан бол одоо шууд л газар дээрээ түс тас хүү хаа гээл дуусаа хэхэ мэссэнжир гэж.

    тэхдээ хөгжилийн жамыг дагахаас биш яахав дээ. хааяа хааяа дурсаж нэг захидал бичилцээл.

    ReplyDelete
  4. zaxidal xuleej abaad unshix ch bas saixan shuu... jijigxen tsaasnii ter xesegt buxleeree buxii l serel medremjuud yabj baidag. xuuchnii zaxianuudaas uldsen ni eejiin mini l zaxia baix shib dee. ergej unshix bolgond xooloi zangirch nulims tsiilegnedeg yum.

    Zaxidal mini chi shubuu shig nis
    Zax hyazgaargui yum shig xoliin xold
    Amar mendiig ni eren namaig tuluulj
    And naizad mini nisen och....

    ReplyDelete
  5. hamgiin teneg hun end neg bainaa...
    gereese avsan zahianuudaa bugdiig ni alga bolgochihson.
    Hilde yamar goyo helee vee...

    ReplyDelete
  6. zahidal avah goe shuu zadlah geel yaraad l huuchin zahidluudaa hadgalaad l baidagiin oortoo irseniig n

    harin minii bichsen zahidaliig hen neg n nadgaldag esehiig sain medehgui yum daaa bi ch tegeed er n zahidal avah durtaich bichihdee ih zalhuu hun shuudeee

    ReplyDelete
  7. "Өөрөө ч мартсан бүхнийг минь хадгалаад үлдсэн түүх. Эргэж хэзээ ч ирэхгүй тэр л гэгээн үеийн тухай дурсамжийг биедээ шингээсэн амьгүй хэрнээ амьд гэрч.
    "

    оо захиачин хүн байсан байнашдээ ккк
    захиа бичдэг мундаг хүн байна

    ReplyDelete
  8. тэгэлгүй яахав... цагтаа цалгиж, цалингаа буухаар захиа бичиж явлаа шдээ ккк

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...