11.12.08

Гэртээ харих юмсан

Өнөөдөр чинь яасан ч гунигтай өдөр вээ дээ
Уул нь өнөөдөр түүний төрсөн өдөр нь. Би дэргэд нь байж хөгжилтэй инээх учиртай. Гэтэл ажлын шаардлагаар оройтож харих нь. За энэ ч яахав.


Гэртээ харимаар санагдсаар тун ч их удлаа. Хэдэн өдөр, сар, бүүр жилийн өмнөөс ч юмуу. Онгоцны буудал дээр баяртай гээд нулимстай эргэхдээ л гэрээсээ явмааргүй... Удахгүй эргээд ирнэ дээ, уулзах цаг мөдхөн дөө гээд л өөрөө өөртөө тарни шиг уншаад л. Урсах нулимсаа харуулахгүй гэж албаар цаашаа харж зогссоор байгаад л орчихдог.
Онгоцонд жоохон уйлаад л. Чийглэг агаар үнэртсэн танил хотдоо буухад энэ бүхэн зүүд юм шиг. Бөөн баяртай гэртээ харих гээд сууж байсан нь зүгээр л миний мөрөөдөл байсан юм шиг. Дахиад л дассан өдрүүд. Давтагдах өглөө ба орой. Цаг урсаад л.
Гэрээ гэж яриж байгаа маань буруу ч юмуу. Энэ чинь л миний гэр. Энд би ээж, эхнэр, бэр хүн. Харин миний хүсээд байгаа...очих сон гэж санагалзаад байгаа гэртээ бол би балчир охин хэвээрээ. Ээждээ аавдаа эрхэлдэг охин нь. Шөнөжин чалчиж хоноод ч ярих юм дуусдаггүй дүү нартаа бол эгч нь. Тэнд л очмоор байх юм.
Магадгүй би хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг мөрөөдөөд байгаа юм болов уу. Алдхан бие минь өсөн торнисон орон зай. Алдрай насны дурсамжаар дүүрэн цаг хугацаа. Тийшээ л би явмаар байна...

16 comments:

  1. хамгийн дулаахан... хамгийн сайхан газар... хэзээд л сэтгэлд минь хэвээрээ танил дотно ... гэр минь л байдаг...

    ReplyDelete
  2. Hureed iree
    Minii bodloor bol yag gurvuulaa amidarval arai deer biahdaa. Duraaraa hereldej biahad.
    Gehdee sain saihan tsag irnee.

    ReplyDelete
  3. ... etseg ex bgaa ued ted xaa bna tend ger baidag yum shig bodogdood baidiin uuriinxuu situation-s xaraxad. ene ix saixan dulaan medremj shuu.

    ReplyDelete
  4. тиймээ навчаа би чиний бичлэгээс тэр дулаахан мэдрэмжийг олж уншдагийн. сайхан санагддийн шүү

    Цаад нз нь харин он гаргаад тэгдэг юм билүү бодоол байна, зарим нэг асуудал нааштай эргэвэл...

    Тийм байхаа Hilde, тэднийгээ байгаа дээр дэргэд нь удаан баймаар...Миний нз өнөөдөр чухал өдөр чинь...Сайхан байгаарай, үнсье

    ReplyDelete
  5. ""зарим нэг асуудал нааштай эргэвэл...""
    ...?

    ReplyDelete
  6. дээрхийг уншивал, харих гэдэг үг их л хол сонсогдож байна даа soulmate ee...

    ReplyDelete
  7. shontook oo harin tiimee
    end tendees tatlaa tulhee ihtei bolchihoor hetsuu yumaa

    gehdee will try my best:-)

    ReplyDelete
  8. hi soulmate.sonin saihan yu baina daa.oird yagaad temdeglel bichihgui baigaana.

    neg yum asuuh gesiin.blogspot deer yaj hamgiin suuld bichsen comment-uudiig hardiin..

    jishee n bi ingeed comment bichinguut baruun tald gardag shd.last comment geed.teriig zaaj uguuch.HTML dotor n neg code huulj bichdeg baih tiimuu.? plz.

    ReplyDelete
  9. uu ene hajuud uuruu baijiin shd :p za za bolchihloo.tnks :D

    ReplyDelete
  10. naadah chin durtai uedee garaad durgui uedee gardgui neg muu taltai :)

    bichnee nomiin duu sonsood joohon zavgui
    chamaar yutai shontookoo

    ReplyDelete
  11. taivan dooo.baij l baina.haya neg vimo-oor shagaichihaad l.ihenhdee blog-dood l.oird shuleg, ayaz l ih unshij, sonsoj baina daa.neg l tiim,... zuilruu halitraad orchihloo :) busdaar taivan.

    ReplyDelete
  12. Heden jiliin omno tanii bichseniig unshsan bol tiim ch sain oilgohgui bsan bh, harin onoodor uneher ih oilgoj bn. Bi derged ni bgaa hernee holdmoorgui sanagdaad bhad, udahgui l tanii araas yavahar l...

    ReplyDelete
  13. ergej temuuleh eej aav, gertei baina gedeg aztai hereg ee bi tegj bodood guniglahguig hicheej bna

    ReplyDelete
  14. dandaa goyo dursamjuud bainaa.yag minii huuhed nas shig l.. bid neg yeiinh um bainaa, oyutan bolson tsag hugatsaa , ovoogiin huuhed yerhel ed nar geel bi buur dogdlood l unshaad baina.Yag tiimee bi ch gesen gertee harimaar bainaa........ ter oron zaid ochmoor bainaa......huuhdin eej hunii ehner gedgee martaad emeegiinhee budaatai tsaig uugaad ud gudaital untaj bosood guilguulj baij hooloo idmeer bainaaa........huuchin zuragtai albomuudaa dahin dahin uzmeer bainaaaaaaa...........bi buur uilchlaa bi geree sanaad bainaaaaa

    ReplyDelete
  15. харин тийм байхаа чи бид нэг үеийх юм шиг...

    хааяа нэг уйлчуул дотор онгойгоод гоё болчдиймаа :D

    ReplyDelete
  16. zam zamiin dundaas gertee harih zam hamgiin saihan

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...