7.11.08

Come Back Home

Цөөхөн хоногийн сургалт дуусаж гэртээ ирлээ. Надад бол нүд ирмэхийн зуурт л дуусчих шиг санагдлаа. Даалгавар хичээл гээд л бужигнаж байтал дороо юмаа. Охин маань намайг их санасан бололтой харангуутаа гомдолтой нь аргагүй баахан уйлснаа дараа нь хоёр хоног салахгүй тас наалдаастай өнжлөө ♥ Нялх амьтан аргагүй дээ.
Сургалтанд хамт суусан хүмүүс хөгжилтэй, бас нээг их нийгмийн идэвхитэй хэнхэг биш гайгүй хүмүүс таарсан тулдаа хэд хоног уйдсангүй ээ гоё байв.

Business Communication-ий тухай хичээл дээр хүмүүсийг бусадтай харьцах хандлагаар нь 4 хуваадаг гэж үзлээ. Би 4дөх бүлэгт ордог гэж гарсан, хүмүүст эвгүй сэтгэгдэл үлдээхгүй, урсгалаараа яваад байдаг миний зан ч яг мөн дөө.
1. Удирдагч (Directors)
Удирдагч нар бусдыг захирах, тависан зорилгодоо хүрэх гэсэн хоёр гол шинжтэй. Тэд санасандаа хүрч сарвайснаа авахын төлөө төрсөн хүмүүс. Бусдыг удирдаж захирах байр суурин дээр байвал тааламжтай. Хүнээс зөвшөөрөл авах, бусдад захирагдах гэсэн юмнуудад ясны дургүй тэгсэнд орвол эхлээд өөрсдийн дураар хийх юмаа хийчээд дараа нь уучлал гуйсан нь дээр гэж үздэг. Тэд хурдан ажилладаг, зорилгодоо төвлөрсөн, зөрүүд, тэсвэргүй, бусдын талаар хайхардаггүй.
2. Нөхөрсөг (Socializers)
Нөхөрсөг нөхдүүд мэдээж маш найрсаг, урам зоригтой, дулаахан хүмүүс. Мөнхийн өөдрөг үзэлтэй, өөрсдөө ч бусдыг ч тэр үзэлдээ итгүүлэх чадвартай, сэтгэлийн хөдөлгөөн нь тэднийг жолооддог гэж хэлж болно. Муу тал нь юмыг эцэст нь хүргэх тэвчээр дутдаг, хийж байгаа ажил нь сонирхолгүй бол шууд хаячихаж мэдэх л улс.
3. Гүн ухаантан(Thinkers)
Сэтгэн бодох чадвар сайтай юмыг задлан шинжилж ухан дүгнэдэг. Үр дүнгээс илүү үйл явцыг чухалчилж жижиг детайлийг илүү сонирхоно. Бусадтай хамтарч ажиллахдаа тааруу ганцаараа өөрийн гэсэн ертөнцдөө түгжээтэй суух дуртай хүмүүс. Юм бүхнийг төгс төгөлдөр байхыг шаардаж өөртөө ч өрөөл бусдад ч энэхүү өндөр шаардлагаа тавидаг талтай. Шийдвэр гаргахдаа нямбай яг нөгөө 7 хэмжиж нэг огтолдог хүмүүс дээ.
4. Хамтрагч (Relaters)
Бусадтай сайн харьцаатай байх нь тэдний гол хүсэл эрмэлзэл. Дулаан уур амьсгалыг бий болгогчид. Чин зүрхнээсээ сонсож үнэнчээр нөхөрлөж чаддаг, ажилдаа хандах хандлага нь ч гэсэн ийм. Багаараа ажиллах чадвар сайтай.
Муу тал нь өөрчлөлтийг хүлээж авахдаа муу, ямар нэг юмыг өөрчилсөнд орвол тохи тухгүй ч гэсэн одоо байгаагаараа л байж байг гэсэн үзлийг баримтлана. Бусадтай санаа бодол нь таарахгүй байлаа ч гэсэн олонхийг аялдан дагалдана, өөр хүмүүстэй сөргөөцөлдөх юмуу бусдад эвгүй сэтгэгдэл үлдээхэд үнэн голоосоо дургүй.

3 comments:

  1. Би сая өөрийгөө үзлээ, мэдэхгүй бүх шинжээс нь л байгаад байхийн гэхдээ хамгийн дөхөж байгаа нь 2 4 юмшиг байна.

    ReplyDelete
  2. хүн болгон дээрхээс аль алийг нь агуулдаг гэхдээ арай нэг давамгайлдаг нь байдаг гэсэн.
    Тест байдийн байна лээ би тавих гэснээ залхүү хүрээд...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...