3 уурхайчин байж гэнэ. "Та юу хийж байна вэ?" гэж тэднээс асуужээ. Эхнийх нь хүн "Өө чулуу малтаад л..." гэж хариулав. Дараагийнх нь "Хэдэн хүүхдээ тэжээх гэж ажиллаж байна" гэлээ. Харин сүүлийн уурхайчин "Би чулуу олзворлож үүгээр сүмийн суурь тавина. Сүм боссон хойно ойр хавийн тосгоныхон цугларч өнө мөнхийн хүслээ хэлдэг ариун газар болох юм. Би ийм л ариун үйлсэд гар бие зүтгэж байна даа"
3 хүний хэн нь хамгийн жаргалтай бол?
Нэгэн цэвэрлэгч мөн ингэж хариулжээ: "Би дэлхийн бөмбөрцгийн нэгээхэн хэлтэрхийг цэвэрлэж байнаа" Хүн харахад нэг муу цэвэрлэгч л байна гээд үл тоомсорломоор, гэтэл энэ хүн хийдэг ажилдаа ямар урамтай ханддаг нь мэдрэгдэж байгааз.
Хүний аз жаргал алга урвуулахтай адил гэдэг үг байдаг.
"Амьдралыг чи алтаар үнэлвэл
Амьдрал чамайг алтаар шагнана
Эс тоож хумхийн тоос шиг хандвал
Эргээд амьдрал чамайг эгэл тоос шиг л үлээж орхино"
Яг сайн санахгүй байна, дурсгалын дэвтэр дээр бичдэг байсан шүлгийн хэсгээс ойд үлдсэнээсээ бичлээ. Нээрээ л ямар ч юмыг хэрхэн яаж харж, хандаж, хүлээж авахаас бүх юм шалтгаална.
Өнөөдөр би өөрийгөө 30 дөхөж хөгширсөн, олигтой хийсэн бүтээсэн ч юмгүй ажил,хүүхдэд дарагдаж нурмайсан нэгэн гэж бодвол тэр л хэмжээгээрээ би азгүй жаргалгүй, хоног хоногоо өнгөрөөж хорвоогийн тоос хөдөлгөж яваа азгүй тахиа болж амьдарна. Хайр дурлал миний хувьд үеэ өнгөрөөсөн асуудал, зүрх сэтгэл гэж ярих нь хөхөө донгодох мэт ямар ч ач холбогдолгүй хэрэг гэж үзвэл тийм л амьдрал үргэлжилнэ.
Харин би эсрэгээр нь, мөнгөгүй ч гэсэн цалинтай, цэл залуу биш ч амьдрал ид дундаа яваа, хөөрхөн охин сайхан гэр бүлтэй өөдрөг бүсгүй гэж бодвол өөрийн эрхгүй жаргалтай санагдаад л явчихаж байгаан. Өтөлсөн болохоос үхсэн биш гэдэг шиг, сайхан залуу харж баясах эрх нь надад байгаа, нууцхан дурлаж догдлох зүрх ч гэсэн цохилж байгаа болохоор би бас л азтай хүн.
Алхам тутам бүрдээ ийнхүү сайн талаас нь өөдрөг талаас нь харж, positive attitude хадгалж чадвал тасралтгүй урсах амьдралын дундаас жаргалын хэлтэрхийг шүүрдэж чадах юм шигээ. Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй ирээдүйн ямар нэгэн зүйлийг хүлээсээр одоо өөрт байгаа баяр жаргалаа анзаарахгүй өнгөрөөхгүйн тулд аливаа зүйлсд хандах хандлагаа өөрчлөөд үзвэл ямар вэ? Оршин байгаа энэ л цаг мөчдөө жаргалтай, сэтгэл хангалуун байх :) Үүний тулд алив зүйлд, ажилдаа, амьдралдаа, эргэн тойрондоо хандах хандлагаа өөдрөг эерэг байлгах. Үүнийг хичээгээд үзье.
Яг одоо!
Goy bichleg bnaa.Aimaar uram orchloo say unshaad uuruu yamar bdaltai bgaagaa yaj ajil,amidrald handaj bgaa bodson neg l bishee 3 dahi uurhaichinshig amidarahig odoonoos bodoj, bolj ugvul heregjuulnee
ReplyDeletetnx dear..
ReplyDeletebolj ugvul geheer chin chamaig gej shuud tanijiishd...
You gotta be hard, you gotta be tough, you gotta be stronger :)
henii duu bilee
tex unen shuu yu bodno ter ur dungee hurtenee gej ... naiz ni yablaa shdee. genet yabmaargui ch sanagdah shig. xi xi xi. heden sar gants bie hun shig l guigeed baisan chini ochood hajuudahi hundee bas anhaaral handuulna gesen chini neeh sonion. xe xe, gesnees nuguuh chini uchigdur aimaar gomdood chi yagaad naashaa yarahgui bgaan ene ter geheer ni turgen abaad margaash ochloo gejiiine shdee bi. xa xa xa.
ReplyDeleteKiss :)
bi bas chamaig yavlaa geheer derged bj bgaad yavj bgaam shig sanagdaad l neg l sonion...tend bnauu mgld bnuu yalgaagui shdee geed l amindaa uurigee senhruulsen shig suujiina.
ReplyDeletekiss kiss...bon voyage :)
blogoo neetel "ustsan" gedeg bichig gardag baigaa...Yoh yag uhaan aldaj uanah gej bailee.. Hun gehdee yagaad neeree muu yumnaas ehelj boddog yum boloo? Bi ug n' uuriiguu ih uudrug hun gej boddog bailaa. Getel oird dandaa muugaas n' ehelj bodood baih shig. Za am'draliig ariun saihan, itgel muruudul duuren hartsaar harahiin tuluu... uragshaa
ReplyDeleteмартсан чи нөгөө хүнтэйгээ уулзсан уу?
ReplyDeleteөнөөдөр өөрийн тань бичлэгийг анх уншлаа.уншихад урамтай юмаа.
ReplyDeleteбаярлалаа
ReplyDeleteблогоор чинь бас зочилноо
...
ReplyDeleteЭнэ ертөнц чиний миний хайр юм шүү /гэжээн бас бидний кк/
...
tsag hugtsaa uns bolood ulddegiig medreh gej bi tamhi tatdag geed goe shuleg baidagdaa
ReplyDeleteyg odoo bi tiim l bna
Санаа алдаж байгаагаа бусдаас нуух гэж
ReplyDeleteБи тамхи татдаг
Санаашрал минь утаа болоод намайг орхиж байна гэж итгэж
Би тамхи татдаг
Цав цагаан үүлсийг уруулаараа зурах гэж
Би тамхи татдаг
Цаг хугацааг үнс болон үлддэгийг мартахгүйн тулд
Би тамхи татдаг
Навч болоод өвсний зовлонг амтлах гэж
Би тамхи татдаг
Надад буй юм бүхэн уугиж үгүй болно гэж сэтгэж
Би тамхи татдаг
Шунал, хүслээ мансуурлаар дэврээх гэж
Би тамхи татдаг
Шувуу шиг гуурс бүхэндээ хий дүүргээд хаашаа ч юм нисэх гэж
Би тамхи татдаг
энэ мөн үү?
ReplyDeleteaanhan
ReplyDeletezugeer l ene buhniig medreh gej
ReplyDeleteoilgohgui yumaa namaig yu ingej ih sanaashruulaad baidagiig jaahan salhi sevelzehed l setgel dagaad l semerchih
ene buhen tegeed ene salhnii buruu yum boluu esvel minii .......
салхины буруу гэж чамайг өмөөрч чадашгүйнээ :р
ReplyDeleteтэхдээ үнэхээр л заримдаа бүх юм хэвээрээ байгаам шиг хэрнээ амьдрал сайхан эсвэл муухай түмэн янзаар хувирч бодогдоод байдаг нь сонин шүү. Тэгж санагдах шалтгаан нь далдын далд, өөр дотор чинь л байдаг байх гэж төсөөлжийна даа. Наагуур чинь одоо сэтгэл сэмрүүлэх салхи ч сэвэлзэхгүй халуу шатаж байгаа биздээ. Эйрконы салхинд сэвэлзээд явж байнуу эсвэл :р
ene jil halahguil bna shdee yg namar shig l bna orchlongoos tasraad niseed yvchmaar namirsan sevsheetei odruud
ReplyDelete