4.11.08

Яг одоо

Чанаргүй олон бичлэг дундаасаа бас ганц нэг хүнд хэрэгтэй юм бичихээр зориглов. Хүний амьдралын зорилго юу байж болох вэ? Олон янзаар хариулж болох ч аз жаргалын төлөө гэж нийтэд нь хэлж болох юм шиг. Хүн тус бүрт аз жаргалын тухай ойлголт нь ондоо болохоор үүнийхээ төлөө зүтгэл нь ч бүгд ондоо. Энд би сургалтан дээр сонссон нэг чухал юмны тухай бичих гэсийн. Дандаа санаж явбал, хэрэгжүүлж чадвал аз жаргалтай байх хором мөчөө уртасгаж чадах юм болуу.



3 уурхайчин байж гэнэ. "Та юу хийж байна вэ?" гэж тэднээс асуужээ. Эхнийх нь хүн "Өө чулуу малтаад л..." гэж хариулав. Дараагийнх нь "Хэдэн хүүхдээ тэжээх гэж ажиллаж байна" гэлээ. Харин сүүлийн уурхайчин "Би чулуу олзворлож үүгээр сүмийн суурь тавина. Сүм боссон хойно ойр хавийн тосгоныхон цугларч өнө мөнхийн хүслээ хэлдэг ариун газар болох юм. Би ийм л ариун үйлсэд гар бие зүтгэж байна даа"
3 хүний хэн нь хамгийн жаргалтай бол?
Нэгэн цэвэрлэгч мөн ингэж хариулжээ: "Би дэлхийн бөмбөрцгийн нэгээхэн хэлтэрхийг цэвэрлэж байнаа" Хүн харахад нэг муу цэвэрлэгч л байна гээд үл тоомсорломоор, гэтэл энэ хүн хийдэг ажилдаа ямар урамтай ханддаг нь мэдрэгдэж байгааз.

Хүний аз жаргал алга урвуулахтай адил гэдэг үг байдаг.
"Амьдралыг чи алтаар үнэлвэл
Амьдрал чамайг алтаар шагнана
Эс тоож хумхийн тоос шиг хандвал
Эргээд амьдрал чамайг эгэл тоос шиг л үлээж орхино"
Яг сайн санахгүй байна, дурсгалын дэвтэр дээр бичдэг байсан шүлгийн хэсгээс ойд үлдсэнээсээ бичлээ. Нээрээ л ямар ч юмыг хэрхэн яаж харж, хандаж, хүлээж авахаас бүх юм шалтгаална.
Өнөөдөр би өөрийгөө 30 дөхөж хөгширсөн, олигтой хийсэн бүтээсэн ч юмгүй ажил,хүүхдэд дарагдаж нурмайсан нэгэн гэж бодвол тэр л хэмжээгээрээ би азгүй жаргалгүй, хоног хоногоо өнгөрөөж хорвоогийн тоос хөдөлгөж яваа азгүй тахиа болж амьдарна. Хайр дурлал миний хувьд үеэ өнгөрөөсөн асуудал, зүрх сэтгэл гэж ярих нь хөхөө донгодох мэт ямар ч ач холбогдолгүй хэрэг гэж үзвэл тийм л амьдрал үргэлжилнэ.
Харин би эсрэгээр нь, мөнгөгүй ч гэсэн цалинтай, цэл залуу биш ч амьдрал ид дундаа яваа, хөөрхөн охин сайхан гэр бүлтэй өөдрөг бүсгүй гэж бодвол өөрийн эрхгүй жаргалтай санагдаад л явчихаж байгаан. Өтөлсөн болохоос үхсэн биш гэдэг шиг, сайхан залуу харж баясах эрх нь надад байгаа, нууцхан дурлаж догдлох зүрх ч гэсэн цохилж байгаа болохоор би бас л азтай хүн.

Алхам тутам бүрдээ ийнхүү сайн талаас нь өөдрөг талаас нь харж, positive attitude хадгалж чадвал тасралтгүй урсах амьдралын дундаас жаргалын хэлтэрхийг шүүрдэж чадах юм шигээ. Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй ирээдүйн ямар нэгэн зүйлийг хүлээсээр одоо өөрт байгаа баяр жаргалаа анзаарахгүй өнгөрөөхгүйн тулд аливаа зүйлсд хандах хандлагаа өөрчлөөд үзвэл ямар вэ? Оршин байгаа энэ л цаг мөчдөө жаргалтай, сэтгэл хангалуун байх :) Үүний тулд алив зүйлд, ажилдаа, амьдралдаа, эргэн тойрондоо хандах хандлагаа өөдрөг эерэг байлгах. Үүнийг хичээгээд үзье.

Яг одоо!

16 comments:

  1. Goy bichleg bnaa.Aimaar uram orchloo say unshaad uuruu yamar bdaltai bgaagaa yaj ajil,amidrald handaj bgaa bodson neg l bishee 3 dahi uurhaichinshig amidarahig odoonoos bodoj, bolj ugvul heregjuulnee

    ReplyDelete
  2. tnx dear..
    bolj ugvul geheer chin chamaig gej shuud tanijiishd...
    You gotta be hard, you gotta be tough, you gotta be stronger :)

    henii duu bilee

    ReplyDelete
  3. tex unen shuu yu bodno ter ur dungee hurtenee gej ... naiz ni yablaa shdee. genet yabmaargui ch sanagdah shig. xi xi xi. heden sar gants bie hun shig l guigeed baisan chini ochood hajuudahi hundee bas anhaaral handuulna gesen chini neeh sonion. xe xe, gesnees nuguuh chini uchigdur aimaar gomdood chi yagaad naashaa yarahgui bgaan ene ter geheer ni turgen abaad margaash ochloo gejiiine shdee bi. xa xa xa.
    Kiss :)

    ReplyDelete
  4. bi bas chamaig yavlaa geheer derged bj bgaad yavj bgaam shig sanagdaad l neg l sonion...tend bnauu mgld bnuu yalgaagui shdee geed l amindaa uurigee senhruulsen shig suujiina.
    kiss kiss...bon voyage :)

    ReplyDelete
  5. blogoo neetel "ustsan" gedeg bichig gardag baigaa...Yoh yag uhaan aldaj uanah gej bailee.. Hun gehdee yagaad neeree muu yumnaas ehelj boddog yum boloo? Bi ug n' uuriiguu ih uudrug hun gej boddog bailaa. Getel oird dandaa muugaas n' ehelj bodood baih shig. Za am'draliig ariun saihan, itgel muruudul duuren hartsaar harahiin tuluu... uragshaa

    ReplyDelete
  6. мартсан чи нөгөө хүнтэйгээ уулзсан уу?

    ReplyDelete
  7. өнөөдөр өөрийн тань бичлэгийг анх уншлаа.уншихад урамтай юмаа.

    ReplyDelete
  8. баярлалаа
    блогоор чинь бас зочилноо

    ReplyDelete
  9. ...
    Энэ ертөнц чиний миний хайр юм шүү /гэжээн бас бидний кк/
    ...

    ReplyDelete
  10. tsag hugtsaa uns bolood ulddegiig medreh gej bi tamhi tatdag geed goe shuleg baidagdaa

    yg odoo bi tiim l bna

    ReplyDelete
  11. Санаа алдаж байгаагаа бусдаас нуух гэж
    Би тамхи татдаг
    Санаашрал минь утаа болоод намайг орхиж байна гэж итгэж
    Би тамхи татдаг
    Цав цагаан үүлсийг уруулаараа зурах гэж
    Би тамхи татдаг
    Цаг хугацааг үнс болон үлддэгийг мартахгүйн тулд
    Би тамхи татдаг
    Навч болоод өвсний зовлонг амтлах гэж
    Би тамхи татдаг
    Надад буй юм бүхэн уугиж үгүй болно гэж сэтгэж
    Би тамхи татдаг
    Шунал, хүслээ мансуурлаар дэврээх гэж
    Би тамхи татдаг
    Шувуу шиг гуурс бүхэндээ хий дүүргээд хаашаа ч юм нисэх гэж
    Би тамхи татдаг

    ReplyDelete
  12. zugeer l ene buhniig medreh gej

    oilgohgui yumaa namaig yu ingej ih sanaashruulaad baidagiig jaahan salhi sevelzehed l setgel dagaad l semerchih


    ene buhen tegeed ene salhnii buruu yum boluu esvel minii .......

    ReplyDelete
  13. салхины буруу гэж чамайг өмөөрч чадашгүйнээ :р

    тэхдээ үнэхээр л заримдаа бүх юм хэвээрээ байгаам шиг хэрнээ амьдрал сайхан эсвэл муухай түмэн янзаар хувирч бодогдоод байдаг нь сонин шүү. Тэгж санагдах шалтгаан нь далдын далд, өөр дотор чинь л байдаг байх гэж төсөөлжийна даа. Наагуур чинь одоо сэтгэл сэмрүүлэх салхи ч сэвэлзэхгүй халуу шатаж байгаа биздээ. Эйрконы салхинд сэвэлзээд явж байнуу эсвэл :р

    ReplyDelete
  14. ene jil halahguil bna shdee yg namar shig l bna orchlongoos tasraad niseed yvchmaar namirsan sevsheetei odruud

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...