25.10.08

Oldies but goodies

Дурсамж тээсэн 3 дуу...









1. Дурсамж
Хэзээ ч юм дээ. 90ээд оны дундуур л байхдаа. Ээжтэйгээ цонхоо угааж байхдаа энэ дууг сонсож байсан нь ой тойд тод үлджээ. Ээж маань " энэ дууг залуудаа их сонсдог байсан, одоо сонсохоор залуу нас санагдаад сайхан байдаг " гээд л яриж байсан. Харин одоо би энэ дууг сонсохоор ээж таныгаа бас таны залуу сайхан насыг дурсан сууна.

2. 18 нас

Бага байхад дуучин Баяр агсан "18 нас минь чи дахиад надад заяахгүй болохоор намайг бүү орхиоч" гээд дуулахаар ээж аав хоёр муу ёртой гээд л дургүй байдаг байсан нь санагдаж байна. Би ч тэхэд учрыг нь сайн мэдэхгүй жаахан байж. Гэхдээ тэр дуучны хоолой их таалагддаг байсан юм. Сүүлд хүү Хонгор нь гарч ирээд аавынхаа дууг дуулахыг сонсоод энэ дуунд нь дуртай болсон. Аавыгаа яг хуулсан царайтай, бас хоолой нь хүртэл төстэй хүү дууг нь амилуулаад явж байхыг хараад амьдралын урсгал тасаршгүй нь сайхан юм даа гэж боддог юм.

3. Жирийн монгол охин
Энэ дуунд, бас гоцлол Цогоо гэдэг дуучинд нь их дуртай байж билээ. Аялгуу нь энгийн хэрнээ нэг л уйдамгүй. Дуучин нь ч балчир охины харцанд их л гоё залуу байж дээ. Сүүлд гэдэстэй бүдүүн болсон хойно нь хажууд нь сууж ойроос харах боломж нэг удаа олдож миний бяцхан шохоорхол арчигдсан :-)

7 comments:

  1. Хэтэрхий сайхан харцанд
    Хэсэгтээн л автахсан
    Хэнд ч хэлэхгүй шаналахсан
    Хэрэгтэй хэрэггүйг бодохсон
    Бүгээн саарал манантай
    Тийм нэг өдөр
    Бүдэг бадагхан гэгэлзэж
    Хуучин дуу аялахсан
    Хөнгөн цойлгон дурлаж
    Харгуй замын учралд дэнслэхсэн
    Эрх цагаан нулимс унагаж
    Эрхийнд нь шингээж үлдээхсэн
    Энэ аязанд ганиртлаа найгачихаад
    Эцэн сульдахсан
    Эхэлсэн дуу төгсдөг
    Ирсэн гийчин буцдаг гэж шивнэхсэн
    Бүр сулхаан
    Бараг аман дотроо

    PS: энэ Ганчимэг гэдэг хүний шүлэг шүү. Гоё санагдаад чамдаа зориулаад бичив :)

    ReplyDelete
  2. wow bayarlalaa...
    bi ch yag ingeed l baigaa shuu.
    heregtei hereggui yum bodoj huuchin duu ayalaad l...


    Эхэлсэн дуу төгсөх цаг ирэхэд уйлахгүйм шүү
    Энхрий дурлал буцах цаг болоход харамсахгүйм шүү
    Сайхан байлаа чамтай гээд дотроо онгойтол инээмсэглэчихээд
    Санаандаа дурсамжаа тээгээд л баяртай одох юм шүү ♥

    ReplyDelete
  3. wow.. heleh ug algaa. Hilde ... chi hen be? Gehdee medehgyi baih n' iluu sonirholtoi bainaa. kkk.

    ReplyDelete
  4. hehe ingej nuugdaj togloh goyo ch yumuu :)

    ReplyDelete
  5. xe xe xe jini bas hen be? ara jim jim ara ira bsegda.... i raz i dba ....xaxaxa yu ch gedeg bilee martsan ban shdee

    ReplyDelete
  6. hooe amidral dajgui yu ingehed arai udaan alga bolj baigaan bishuu irgej ireh boloogui yu Харанга хамтлаг- Чи ene duug yg odoo sonsoj bna deehen ih sonsdog baij bilee odoo sonsson bas saihan l sonsogdoj bna za za tanai uugeer ergeel baigaa shuu kkkk

    ReplyDelete
  7. 3-р дуунд нэг хүн их дуртай байж билээ ...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...