Дурсамж хадгалсан дуунууд байдаг. Энэ дуу миний хувьд тийм дууны нэг. 15-16 настайдаа их сонсдог байж билээ. Mariah-ийн бусад дуу дундаас илүү дуртай , өдөржин сонсоод ч уйддаггүй байсан санагдах юм. Тэгээд бас болоогүй ээ нөгөө дурлалын эзэн рүүгээ залгаад авахлаар нь үг дуугүй энэ дууг тавьж сонсгоно. Нөгөөх маань дуустал нь сонсдог байсан болуу мэдэхгүй, ямар ч байсан утсаа бүүр тасалчихдаггүй л байсан юм. Одоо эргээд энэ дууг сонсохоор тэр үед утасныхаа дэргэд эвхрээд суучихсан охин үеийн минь төрх нүдэнд харагдах шиг. Нууцалж хадгалсан хайраа гаргаад хэлчих зориггүй ч цээжиндээ нандигнан хадгалсан алдрайхан хүүхэд нас минь дээ.
Энэ дууг эргэн дурсах болсон учир нь өнөө өглөө хамт ажилладаг охин маань бүлцийсэн нүдтэй ирээд энэ дуу их гоё дуу юм гэж ирээд л ярихаар нь би бас дуртай байснаа хэлж хоёулаа адилхан дуунд дуртайгаа мэдэж авцгаав. Өчигдөр уйлаа юу гэсэн чинь юм хэлэхгүй инээгээд л байсан. Үгүй гэхгүй байхыг бодоход уйлсан байх, энэ дууг сонсох дуртай гэхийг бодоход лав дурлалаас л болж уйлсан байх. Гэж бүхнийг өөрийнхөөрөө таамаглачихъя.
Энэ охин надад их таалагддаг юмаа. Хальт харахад эрэгтэй ч юмуу гэмээр tomboy стильтэй охин л доо. Нүүр амаа ч будахгүй. Гэхдээ сайн харвал цэвэрхэн хөөрхөн охин, ааш нь ч гэсэн надтай их таардаг, дотносохыг хүсдэг хүн дээ. Адилхан дуунд дуртай гэсэн чинь бас нэг алхам түүнтэй дотносох шиг.
Сониноос энэ бичлэгийг бичиж байхад нөгөө миний багын хайрт надаас messenger-ээр юм асууж байна. Бараг л харсан цагаасаа эхлээд хайрладаг байсан, 10 төгсөж зам салтлаа харсаар л явсан, олон ч удаа чамайг бодож уйлдаг байсан, бас зөндөө удаа чамайг бодож инээдэг байсан. Олон жил өнгөрсөн одоо ч гэсэн хааяа хааяа зүүдлээд сэрэхээрээ хачин баяртай болдог гэж хэлэх юмсан даа. Гэхдээ хэлэхгүй ч байсан яахав дээ.
Шинэ өглөөний мэнд :). Блог чинь гого болчихож. Өнөөдөр сэтгэлд нэг хүн сэмээрхэн дурлал хөөгөөд ирэх нь үү гэж харуулдаж суусаар дуусгав. Хэ хэ хэ. За яахав маргааш ч байж юуны магад. Итгэл гайдвар хамгийн сүүлд үхдэг хойно. Kiss my dear and have a sweet love dream!
ReplyDeleteБлогтой болчихоор ганцаардах нь гайгүй юмаа. Хэндээ ч хэлэхээ мэдэхгүй юмаа ингээ л биччихнэ
ReplyDeleteХэн нэгэн дурлал тэврээд зүрхийг чинь тогшихоор онгойлгохдоо бэлэн байгаарай миний найз ♥
chihevch baidaggyi duu sonsoj chadsangyi ee. Ug n' sonsood l laag comment bichie gej bodson chin... Bi bas durlaltai uchirmaar bainaa...Uchigdur neg tanidag ubba-gaas mail irsen chin "haa negteegees hen negen garaad l irne" gesen yum bichsen bailee. Bi "bi setgel ezguireed bainaa" geed l baahan uglesen yum. Buur arga yadaad huuchniihaa humuusiig bodoj uzsen chin setgel hudluh yum neg ch algaa... Ene chigeeree yavaad baival "musun hatan" bolchih yum bish baigaa...Hehe hatan boloh aimaar durtai...Yagaad "musun busgui" yumuu, "musun emegtei" gesen ug garaagyi yum bol...minii amnaas...kkk
ReplyDeletehehe zuv shdee
ReplyDeletebolj ugvul hatan shig amidrah bidnii muruudul yumchin
Barag bugdiig n unshlaa. ymar goe ym bee buur setgel hudluud dogdlood ch bh shig hehe.. gunigtai hesegt n huuchnaaa bodoj gomdollood durlaltai hesegt n dogdlood l... yaaag odoogiin bdlaar bi duralchihsan ingej durlaagui ih sonin neg l goe bnshuuu
ReplyDeleteдурлалд чинь амжилт хүсье урнаа :)
ReplyDeletelucky guy aan...
ReplyDeletelucky 'cause he doesn't know...
ReplyDeleteand never will...
"Олон жил өнгөрсөн одоо ч гэсэн хааяа хааяа зүүдлээд сэрэхээрээ хачин баяртай болдог гэж хэлэх юмсан даа. Гэхдээ хэлэхгүй ч байсан яахав дээ. "
ReplyDeleteхэхэ
Дажгүй блог байнаа :))
ReplyDeleteӨнөөдөр шиг өдрүүд олон тохиолдохгүй гээд шууд эморох гэж байтал ийм гоё блог оллоо хэхэ
ReplyDeleteЯмар өдөр байсан юм бол доо? баярлалаа энэ үеийг эргэн сануулсанд.
Delete