8.10.08

Дурлал...явчихсаны дараа...

Цагтаа шатаж гялалзаж явсан дурлал
Өдөр тутмын амьдралд унтарч бүдгэрээд нэг иймэрхүү болчих юмдаа

smart man+smart woman=romance
smart man+dumb woman=pregnacy
dumb man+smart woman=affair
dumb man+dumb woman=marriage

Энэ хэр үнэний хувьтай вэ айн?



Би ч бас ийм л явсан

Залуу хос хєтлєлцєн єнгєрч, инээлдэн одно
Зам тавьж єгєєд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын тєдий мэт
Амьтны энэ хоёр vр сална гэдэг ч єдий мэт
Нэгэн цагт би ийм л явсиймаа
Нэхэлгэж гайхалгvй чиний гараас хєтлєєд
Инээд хєєр цалгиан, хvзvvдэн тэвэрч
Ирээдvй болоод ганцхан чамдаа
Итгэж л явсаан
Алдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгvй
Яваад л байх юм шиг андуурсаан
Алдхан хоёр гараа жигvvр мэт дэлгээд
Айсуй салхи шуурганд хацраа тавьж єгєєд
Алслан холдох чиний зvгээс гvйхдээ ч
Асгарах борооны нойтон нударгаар
Алгадуулахдаа хvртэл инээж л явсаан
Тэр бvхнээс одоо юу vлдэв?
Тэнгэрлэг биш газрын амьдралд дасаад
Тээртэй ч юм шиг дурлалынхаа далавчийг тайрч
Тэрэгний морь шиг сажилсан ертєнцийн хоногийг
Барсаар л дуусах цагт єєдєєс минь
Бас дахиад л залуу хос, єєр нэг залуу хос
Гараа хєтлєлцєн єнгєрч инээлдэн одно
Гайхахын хэрэггvй, би ч бас ийм л явсиймаа

Ц. Хулан

********************************************************************************

Асгарсан халимаг үс, дотно төрхөө
Алс явуулчихсан, тэр залуу
Амраг минь байсан гэнэн насаа
Аль хэдийн гээж орхисон
Хажууд минь тэгээд өөрөө үлдсэн
Харанхуй буланд тавилга шиг хоцорсон
Өдөр болгон өнгөрснийг сануулж
Өнөөдрөөс зугтах хүслийг
Өгч амждаг, тэр!
Өглөө гарахад хөнгөн тоостой үдэж
Үдэш ирэхэд саначихсан угтдаг. . .

Р.Эмүжин
*********************************************************************************

3 comments:

  1. smart man+smart woman=romance
    smart man+dumb woman=pregnacy
    dumb man+smart woman=affair
    dumb man+dumb woman=marriage

    энэ үнэн байхаа би өөрөө Smart болохгүй бол үр удмаа үлдээхгүйн этр тэгээд бас нэг dumb ээмэгтэй олох хэрэгтэйн байна :P

    ReplyDelete
  2. hutlultsuj l yawlaa ineeldej ch yawlaa goy yumaa iim yum unshaad neeh sonin bolchih yum salaad 6sard ingedeg bhdaa

    ReplyDelete
  3. хөөх би ёстой хичээлдээ муу суусым байнаа, энийг олж уншаагүйг бодуул, буланд суужээя ккк, давтлага авах хэрэгтэй л юм байна :P

    ёстой гоё тээд хоолой зангируулсан зэвүүн үгтэй шүлэг юмаа...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...