8.10.08

Хуучин дэвтрийн vнэр

За өнөөдөр ингээд хуучин дэвтрээсээ хэдэн шүлэг бас бус юм хуулаад энд тавибаа. Олон жилийн өмнө бичиж байсан хэрнээ одоо эргээд уншихад сонихон хэвээрээ. Таалагдсан хэвээрээ...Ор тас мартсан зүйлс ч олон байна. Би санаж дурсаж байгаа цагт... тэр бүхэн амьд. Хүн үхлээ гээд алга болдоггүй, түүнийг санах хүн үгүй болоход л тэр алга болдог мэт...Уулзаж байсан хүмүүс, уншиж байсан ном, дурлаж байсан, уурлаж байсан мөчүүдийг тэмдэглэж үлдээгээд...дараа нь эргээд дурсаж байя ♥

Согтуу юм шиг сараачмал шvлгvvд бичсэнээ,
Солиотой юм шиг тэгтлээ дурлаж явснаа
Мартаж амжсан хэдэн намрын vнэр
Шарлаж гандсан хэдхээн хуудсанд шингэжээ
Ядуухан тэр vгсийг эргэн уншихад

Даруухан гоёсон жаалхан бvсгvй vзэгдэнэ
Хямдхан бошинзны цаанаас
Булбарайхан бие нь гэрэлтсэн
Хайрлахгуй байхын аргагуй,
Цайлган харцат охин сон

Олны дунд санамсаргvй тааралдах юм бол
Одоо би тvvнээ танихгvй ч байж мэднэ
Оны эргэлтэд ууссан азгvйхэн хайраас минь
Орчлонд ганцхан дэвтэр...
Ийм бага юм vлджээ
Дэвтрийн хуудасны салхинд юу ч юм бэ хийснэ

Дэмий, санаанд ч vгvй, тэр салхийг vнэрлэвэл
Сургаал барласан эртний ном сэтгэлд vзэгдэнэ
Судрын оршилд "Бvх юм мартагдана" гэсэн байна...






1 comment:

  1. Хүн үхлээ гээд алга болдоггүй

    bi suseg bishrelgui hoid nas ene terd itegdeggui tegsen hirnee hun or tas alga bolno gej itgej chaddaggui yumdaa

    medehgui ee zarimdaa chamd

    bi tiim l hun baisan yum bna daa esvel hojim bi dahiad tiim l hun boloh baih gesen medremj tordoguu

    nadad tiim medremj tordogiin teneg ch yum shig bi lav ooriigoo zaluuhan buddiiin lam baisan gej sanagdaad baidagiin bur baga baihdaa l tegej boddog baisan odoo ch heveeree zarimdaa zuudend ih tod uzegdenee neg ih tiim ongolog shar orhimjtoi tsaivar zusmiin mori unaad haanaas ch yum irj baigaa n haragdaad l

    amidrald olon yum martagdana ih olon zuil hezee ch baigaagui met martagdana gehdee martagdahgui zuil ih une tsentei

    ter une tsene n amidrahiin orshin baihiin une tsene

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...