31.10.08

Бороо орж байна

Бороо асгарсан намрын жихүүн өглөө байна. Ийм өдөр гэрээсээ гарахгүй хийцтэй будаатай цай чанаж уугаад дулаан хөнжилдөө хөлбөрч байх сайхан сан. Ялангуяа зун зуслан дээр, эмээгийнхээ чанасан сайхан цайг уугаад л, дээвэр цохин товшлох бороон дуслыг сонсон гоё юм мөрөөдөж хэвтэх дуртай байж билээ.






Уруул дээр чинь унах бороон дусал чинь үнэндээ
Урьд нь дурласан залуугийн уруул байсийм шүү, битгий арчаарай!

Зүрхээрээ дүүрэн дурлал тээсэн бүсгүй минь чи
Зөрж өнгөрөх залуу болгонд гуниг тарааж явдаг
Уйтгартай нүдний чинь зөөлөн харц хүртэл
Унтуулахгүй нойр хулжааж үүр цайтал зовоодог

Үхчихвэл би бороо болж асгарнаа
Үсэнд чинь асуулгүй дураараа хүрэх гэж
Үнсэж амжаагүй чинийхээ л урууланд
Үсэрч ороод өөрийгөө амтлуулах гэж

Арьсийг чинь дагаад л аяархан урсах гэж
Айж эмээлгүй дураараа илэн таалах гэж
Уйтгартай шиврээ бороо болчихоод
Унтуулахгүй чамайг шөнөжин гуниглуулна

Дараа нь чи халуураад орноосоо ч босохгүй
Дурлал намайг яаж зовоосныг тэгж би мэдрүүлнэ
Цонхон дээр чинь тэгээд дусал болж наалдаад
Цонхигор царайг чинь хараад ахиад л гуниглах болно

Үхсэн хойно минь ч гэрэлтэх
Дурлалынхаа л төлөө
Үхчихвэл би бороо болж асгарна
Чамайг л норгох гэж...
Б.Батзаяа


"Танайд очоод буцах болгонд яагаад ч юм бороо ордог байсан. Би ч тэхэд нь баярладаг байлаа. Тэнгэр миний өмнөөс уйлж байна даа гэж бодоод. Бас нүүр даган урсаж буй ус нулимс уу бороон дусал уу гэдгийг ялгахгүй болгодог бороонд би баярладаг байсаан."
Энэ үгийг хэлсэн хүнд би их буруутай юм шиг. Тухайн үедээ сэтгэл зүрхээ дагаад л тэгж шийдэж байсан, харин хүлээх тэвчээр дутсан нь миний л буруу байж дээ. Гэхдээ сайхан хайрын дурсамж үлдээсэнд нь, бас өдийг хүртэл намайг мартаагүйд нь би их баярладаг аа.


Бороотойд болзож байсан өдрүүд санагдана. Бороо орно гэж эхнээсээ мэдээгүй л дээ. Оройхон бороо ороод л. Болзсон залуу маань гэрт хүргэж өгөөд бороогоор далимдуулан орцонд баахан ярьж зогсоод л. Гэрээсээ зонтик гаргаад өгье гэсэн чинь хэрэггүй гээд л асгарсан бороон дундуур гүйгээд явчихаж байсан түүнийг санаж байна. Дараа нь ханиад хүрчихсэн гээд гомдоллоод байлуу. Өөрөө одоо санадаг юмуу мэдэхгүй. Борооноос хоргодох гэж саравчинд орж зогсчихоод гэнэт өндөр намаа үзье гээд байсан түүнийг ч санаж байна. Байрлал эвгүй болж ирээд би ичээд дээшээ харж ч чадахгүй байж билээ. Хэдэн охин дээр тэр аргаа хэрэглэсэн бол доо хэхэ.

Нэг их бороотой үдэш найзуудтайгаа ууж яриж сууж байгаад аадар борооноор гэр лүүгээ гүйцгээж байснаа санаж байна. Борооны бүлээн дуслаар шалба нороход сайхан байсаан. Бүгд инээлдээд л галзуу юм шиг гүйлдэж байсан. Залуу ч байж дээ гэж үү. Одоо тэхэд хамт байсан нөхдүүд хаана юу хийж яваа бол.

Хувьтай хүн хурнаар гэж. Миний бяцхан охин бороотой өдөр мэндэлж байсан. Олон олон бороотой өдрүүд өмнө маань хүлээж байна даа. Жаргалтай, гунигтай, инээмсэглэлтэй, нулимстай олон бороонд норсоор ээжийн охин бүсгүй хүн болно доо ♥

19 comments:

  1. Өө ямар гоё юм бэ? Надад бол бага насны минь бороонд норон инээлдээд хүүхдүүдтэй хөөцөлдөж байсан дурсамжаас өөр сайхан дурсамж алга. Бороотой өдрүүд үргэлж л гуниг дагуулсан бодлуудтай өнгөрсөн санагдах юм. Харин угтан ирэх бороотой өдрүүд юу авчрахыг хэн мэдэхэв. Нээх их догдлох сон, ичингүйрэх сэн бороотой өдрөөр . . . :)

    ReplyDelete
  2. Boroo boroo oroosoi
    Bolomjiin zaluu ireesei geeluu hehe :)

    ReplyDelete
  3. xa xa xa neeree ingej duulj bolohiin bna.... :)

    ReplyDelete
  4. saihan shuleg bianaa

    ReplyDelete
  5. tehh ene zaluu ih goyo bichdeg yumaa
    engiin hernee tsaanaa l neg setgeliin utas hundsun
    hilde 2uulaa ingej duulaad gudamjaar guihuu :)

    ReplyDelete
  6. ene zaluu gej hen be? (heregt durlav)

    ReplyDelete
  7. aan ene shulgiig bichsen Zaya gedeg zaluu
    Biirbeh deerees l shulgiig ni avsan yum
    minii baidaltai ih taarsan shulegnuud bgaad tegeed taalagddiin :)

    ReplyDelete
  8. haa baisan hagas jiliin umnuh bichleg deer comment uldeenee :p

    zaya gedeg zaluugiin blogiig meddeg bolson uu, bi ch bas shulegnuuded n durtai.
    say vimo-oor tenej yavaad chinii blogruu orj uzlee.barag unuudurtuu unshij duusgahnee.

    ene bichleg bas goy bichleg baina shuu.tnks ;)

    ReplyDelete
  9. шонтоокоо хай
    блогийг нь мэдэхгүй дараа зааж өгөөрэй плийз
    чиний өөрийн блог руу ороод уншиж байна
    өнөөдөр бүүр шүлэг дутагдаад байсийн сайхан шүлэгнүүд олж уншаад гялайжийнаа

    ReplyDelete
  10. hi soulmate.http://www.zaya13.blogspot.com/ - ene zaya-iin blog. Enjoy! :)

    ReplyDelete
  11. баярлалаа гялайлаа
    шонтоок

    ReplyDelete
  12. blog-oor min orood garsand bayrlalaa.uzuulj haruulah, onts sonirholtoi zuil baihgui ichij uhmeer zolig doo. gesnees uchigdur bi chamruu vimo friend reqiust yavuulsiin.chi vimo -d yamar nereer ordog bilee ?

    ReplyDelete
  13. uchdur tuhtai uzej amjaagui
    orj saihan unshnaa
    vimod bi bas l soulmate
    nadad yum ireegui baisan daa chinii ID yuyum?

    ReplyDelete
  14. саяхан нэг өдөр бороотойд зонтикгүй алхаж үзэв. Гунигтай байсан болоод тэрүү хацар дээгүүр урсаж байгаа борооны дусал нулимс юм шиг санагддагийн байлээ...

    ReplyDelete
  15. nadad odriin temdeglel deer maani boroonii tuhai nileed baigaa baihaa bi boroo orohoor gegelzeed sonin bolchdogiin kkk neg tegej baigaad dandaa boroonii tuhai hesguudiig n tuuj unshii baiz

    ReplyDelete
  16. энд хуваалцаач плийз :)

    ReplyDelete
  17. Freezonii borootoi zunii dursamj duug haij yvaad anh ene bichlegiig sanaandgui unshij bilee. Tuunees hoish yagaad ch ym ahin dahin orj irj unshmaar sanagddag bolson. Bur orj irehdee ene bichleg alga bolson boluu gj sanaa zovno gech. baga bhdaa zuslan deer 8-n sariin suuleer emeeteegee 2laa aav eej ajildaa yvtsan haayaa boroo orhoor setgel negl ezguireed gunigtai bolchdog bj. Bolooguiee dandaa emegte nztai. tegeed boroo orhoor ted nartaigaa gadaa boroond guilded. minii dursamjtai adilhan bolhoor unshih durtai bdag bhoo. bas joohon bjiij neg ohiniign ih hardag bj bilee. Neriin ch medku. zondoo orj irdeg mortoo anh udaa comment uldeej bh shiv. Soulmate ih goy bicleg hiih ymaa. buh bichlegiin unshij uznee.

    ReplyDelete
  18. Энэ хүнийг мэднэ, их гоё дуу

    ReplyDelete
  19. Demis Roussos гэдэг хүн байхаа тэ. Багадаа л аав ээж хоёр пянз тоглуулагч прокатлаж авчирахаар нь сонсдог байсан санагджийна.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...