15.10.08

Дахиад л дурлалын тухай





Дурласан шиг дурлах сайхан




Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан
Дурлалдаа халууран эгээрэх сайхан
Дундуур бүхнийг хайраараа дүүргэн
Дурласан шиг дурлах сайхан

Алаг зүүдээ манан хөвөрсөөр
Ахиж унтаж чадалгүй өглөө болгох сайхан
Гал дүрэлзтэл харц мөргөлдөх сайхан
Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан


Нэг их чанга хашгирмаар болох сайхан
Нэрийг чинь нэртэйгээ сүлэх сайхан
Хайртай шүү би дэндүү…гэж өөрийгөө уруу татахад
Хамар шархиран нулимс ивлэх сайхан


Дурласан шиг дурлах сайхан





Р.Эмүжин


---------------------------------------------------------



Зүсийг нь ч хараагүй бүсгүйд дурласан гэж хүмүүс намайг шоолсон ч
Зөн билэгт Эротийн сумыг би сэтгэлээсээ сугалж хаяхгүй
Хоолойг нь ч сонсоогүй түүндээ дурлалын шүлгээ зориулж
Хорвоо надад шидэт учирал бэлдсэн гэж итгэсээр л явах болно


Намрын хонгор салхи түүнд минь бүүвэйн дуу аялж
Намайг үхэж гэж зүүдлээд үүрээр чи минь уйтгарлах вий
Сүүлчийн шаргал навчийг газарт унахаас нь урьтаж
Сүүмгэр саран дээр бид хоёр дурлал тэрлэж хонох болно


Б.Батзаяа


--------------------------------------------------------------


Энэ Заяа гэдэг залуугийн шүлэгнүүд ойрдоо их таалагдах боллоо.Яг миний одоогийн байдалд зориулж миний сэтгэлийг тольдсон юм шиг л бичсэн байх юм. Миний хийсвэр дурлалын эзэн надад ингэж бичдэг болоосой гэж мөрөөдсөндөө дахин дахин уншлаа. Илүү юм хүсэхгүй өөрийгөө баясгах хэмжээнд л дурлана гэж шийдсэн ч сэтгэл гэдэг дандаа санаснаар болохгүй юм даа. Надад ч бас тэр хариу дурлаасай, намайг бас бага ч болсон бодоосой гэж огт хүсэхгүй байж бас чадахгүй л юм. Дурлал угаасаа дандаа амттайхан байх ч биш дээ. Гашуун. Гунигтай. Уйтай. Энэ ч гэсэн дурлалын нэгээхэн хэлтэрхий нь юм даа.


Арай өөр сэдэв. 10 жилд хэнд ч мэдэгдэлгүй нууцхан хайртай байсан хөвгүүндээ хэхэ за одоо бол залуудаа арван хэдэн жилийн дараа хайртай байсийшд гээд хэлвэл яах бол ?? Хааяа бодохоор хэлэхэд яадгийн одоо бүгд насанд хүрсэн, улирч мартагдсан багын л түүх гэж бодогдоод...Заримдаа болохоор одоо тэрийг хэлээд хэнд ч хэрэгтэй юм дээ нэгэнт тэр үедээ хэлж зүрхлээгүйгээс хойш ч гэж бодогдох... Хэлье гэж шийдсэн ч уулзаад царайг нь харвал хэлэх зүрх одоо бий болсон бол уу?

6 comments:

  1. Харин тийм дурлаж тэр үеийн мартагдсан мэдрэмжийг нэг мэдрэх сэн. Даанч ухамсар гэгч их том дайсан энэ бүхнийг хөндөлдөөд зогсоод байх юм . . .

    ReplyDelete
  2. ухамсар маань мөчид юмуу
    эсвэл энэ дурлал илүү хүчтэй байна уу
    сайхан байнаа дурлахаар :-)

    ReplyDelete
  3. Bi neeree bas tegj helmeer sanagddiinsh dee. Yagaav chi mednesh dee. MInii anhnii hair. Odoo 2 huuhdiin aav... Naiziin maan' han'...Hezee negen tsagt helnee gehdee. Odoo tsag n' bish.. Gehdee heleh helehdee 2-uulahnaa baij baigaad...Huue..zurh tsohilood ehellee. Huuchnaa bodood dogdlohgyi baisan zurh chin hairtai baisan gedgee heleh ter muchigg tusuuluud bodson chin tug tug geed unalaa... Neeree namaig tegeed heleheer yu geh boloo? Medej baisaan geh boluu? esvel odoo tiim yum yariad yahav geed shuud bosood yavah boluu? Bi helehdee uilah boluu? esvel hooloi chichreh boluu? Yamar ch baisan aimaar dogdloh baihaa. Zugeer l tusuulj bodchood ingej dogdolj baigaa yum chin... ....Yag goyo ongod orood bichij baisan chin neg baagii zalgaad heruuliin mayagtai yum yariad hamag yum untraachihlaa. Daraa iimerhuu sedev hundugdvul dahiad bichnee

    ReplyDelete
  4. hehe
    dogdolj baina gedeg chin sain hereg
    saihan hereg
    bi bas oirdoo dogdlood l
    goyo bnaa :)

    ReplyDelete
  5. Сайн байна уу? Soul mate...
    Юуны өмнө чамд баярлалаа. Өөр номын тухайд бэлэн болохоор нь чи олчих биз дээ. Хүн олоё гэснээ олдог ш дээ. Хүсвэл надтай холбоо бариарай миний хаяг блог дээр байгаа.

    Хүндэтгэсэн Заяа.

    ReplyDelete
  6. Sain uu Zaya,
    comment uldeesend bayarlalaa
    haigaad olood unshnaa.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...