11.10.08

Цоо шинээр амьдрах юмсан

 Цаг хугацааг буцааж болдог сон бол...гэж заримдаа мөрөөддөгийн...Амьдралаа reset дараад дахин шинээр эхэлж болдог сон бол...



Хөмсөг хөлөн дээрх сорвио ор мөргүй арилгаад
Хөгширч буй үрчлээтэй арьсаа толигор сайхан болгоод
Өнгөө алдсан хуучин сэтгэлээ шилэн сав шиг арчиж өнгөлөөд
Өнөөдрөөс эхлээд бүх зүйлийг шив шинээр эхлэх юмсан

Толгойд эргэлдэх түмэн бодлыг хаа нэг тийш нь чулуудчихаад
Тоо томшгүй айдас асуудлуудаа тоос шиг гөвж хаячихаад
Цонхоо гялалзтал угааж ханын цаасаа солиод
Цоо шинээр бүр эхнээс нь амьдрах юмсан

Бичсэн шүлэг хэлсэн үгсээ бүгдийг нь түүж шатаагаад
Бүдэрсэн чулуу түшсэн модноосоо мөрөө цэвэрлэж уучлал гуйгаад
Ээрч тойрох зовлон шаналал ганцаардлыг тоох ч үгүй орхиод
Ээжийнхээ амгалан хэвлийгээс эргээд л нэг төрөх юмсан

Б.Батзаяа
------------------------------------------------

Буруу амьдарлаа гэж хэлмээргүй атал
Буцааж болдог бол бүхнийг эргүүлмээр
Арван хэдтэй жаахан охин болоод
Анхны дурлалд дахин нэг согтмоор

Салаа замын дундаас яваагүйгээ сонгож
Салхи шиг исгэрч чөлөөтэй нисмээр
Үгүй гээд түлхсэн хөвгүүний гарыг атгаж
Үзээгүй ертөнцөөр дуу аялан зугаалмаар

2 comments:

  1. Ergej tornoo. Daanch ene amidralaa martdag ni toogui. Hervee bid zorigtoi bol ene amidralaa shinechilj, salmaar bbaigaa muuhai dursamjaasaa holdoj, hussenee avahiin tolo charmaih yumsaan. Huuhed ger bul niigem uureg hariutslagaiiig tag martaad l

    ReplyDelete
  2. ergej turuhuusu umnu...odoo ene tsag muchuus ehlen shineer amidarch bolno shdee.
    ungursun yumaa tend ni uldeechih

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...